Амьдралын зөв хэв маягийг хэвшүүлснээр эрчүүдийн нас баралт буурна

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүгээрээ дэлхийд 12-т ордог. Энэ зөрүү 1965 онд 2.3 жил байсан бол 2022 онд 9.4 жил болж нэмэгдсэн бөгөөд наслалтын зөрүү урт хугацаандаа нэмэгдсээр байгаа юм. Тиймээс Дэлхийн банкнаас “Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ” эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг 2024-2027 оны хооронд багасгах талаар авч хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Монгол Улсын хувьд эрүүл мэнд, эсэн мэнд амьдрах чадвар, эхийн эндэгдэл багасаан үзүүлэлтээрээ дээгүүрт жагссан хэвээр байгаа юм. Харин боловсролын салбар дахь жендэрийн ялгаа болон дундаж наслалт, эдийн засгийн оролцоонд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг нь их байгаа юм. Тиймээс эдгээр салбарын ялгааг арилгахад анхаарч ажиллах хэрэгтэйг Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн бөгөөд төслийн багийн ахлагч София Жеорижева хэлсэн юм. Энэ тухайгаа тэрээр “Монгол Улсад эрэгтэй эмэгтэй хүний насны зөрүү их байна. Тодруулбал, дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 67.62 бол эмэгтэйчүүдийнх 76.85 байгаа юм. Өөрөөр хэлбэл бараг 10 насны зөрүү байна. Мөн их дээд сургуульд сурагчдын 54.744 эрчүүд, 88.601 эмэгтэйчүүд байна. Харин өрх толгойлсон 66.648 эмэгтэй байгаа бол 15.089 эрэгтэй байна. Тиймээс дээрх үзүүлэлтийг бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

2018 оны байдлаар эрэгтэйчүүдийн нас баралтын дөрөвний гурваас илүү хувийг өвчлөл эзэлж байна. Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь зүрх судас, хорт хавдраар зонхилон өвчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү зүрх судасны өвчлөлөөр өвддөг гэсэн үг. Энэ нь эрчүүдийн богино наслах суурь болж байгаа ажээ. Энэ талаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Эрэгтэйчүүд зүрх судасны өвлөлөөр 45 наснаас эхлэн өвдөж нас барж байна. 45 нас гэдэг бол ид залуу нас. Гэтэл эмэгтэйчүүдийн хувьд 75-аас дээш насандаа энэ төрлийн өвчнөөр нас барах нь ихэсдэг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гуурсан хоолой, уушгины хорт хавдраар нас барж байгаагийн 78 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ нь юуг хэлж байна гэхээр хүйсээс хамаарсан хэрэглээтэй холбоотой. Тодруулбал, тамхи татах, архи уух зэрэг нь эрчүүдийг дээрх өвчлөлөөр өвдөх шалгаан болж байна. Мөн эрчүүдийн хувьд авто тээврийн осол, ажлын байрны осолд орж нас барах нь их байдаг. Жил бүр манай улсад нас барж байгаа хүний 60 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Тиймээс зөв дадал хэвшил суулгаж, өвчлөхөөс нь өмнө эмчлэхийг бид илүүд үзэж “Эрт илрүүлэг” хэмээх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэсэн юм.

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү их байгаа шалгаан нь эмнэлэгт хандаж байгаа байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, Эрэгтэйчүүдийн эмнэлгийн байгууллагад хандах хандлага бага байгаа юм. Тодруулбал, “Эрт илрүүлэг”-т хамрагдсан хүмүүсийн 40 хүрэхгүй хувь нь эрчүүд байгаа юм. Судалгаанд оролцсон эрчүүдийн 59 хувь нь өвчтэй үедээ л эмнэлгийн тусламж авдаг, 20 хувь нь хэзээ ч эмчид үзүүлж байгаа гэжээ. Түүнчлэн амбулаториор үйлчлүүлж буй байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин бага байгаа юм. Энэ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, ажилд бэрхшээл учруулдаг байна. Эрэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах дургүй байдаг нь тусламж эрэлхийлэхийг эмэгтэйлэг шинж хэмээн нийгмээс үздэгтэй холбоотойг Дэлхийн банкны судалгаагаар гарчээ.

Үүнтэй холбоотойгоор бид хэд хэдэн эрэгтэй хүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар үед авдаг талаар асуусан юм. Иргэн Б.Зоригт “Бие өвдсөн үедээ л авдаг. Эрт илрүүлэгт ороогүй. Эмнэлгээр явах нь төвөгтэй санагддаг” гэсэн юм. 10 хүний долоо нь үүнтэй төстэй хариулт өгч байлаа. Харин эмэгтэйчүүдийн хувьд гурван сар тутамд ямар нэг байдлаар эмнэлэг ордог гэсэн юм. Энэ тухай иргэн Э.Баянсувд “Эрт илрүүлэгт орсон. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгт үзүүлдэг.  Нуруугаар өвдлөө маргааш нь бөөр, нуруу хоёрын аль нь өвдөж байгааг мэдэх зорилгоор эмнэлэгт очиж үзүүлдэг. Бие өвдөөгүй байлаа гэхэд эмэгтэйчүүдийн эмнэлэгт гурван сар тутамд үзүүлдэг” гэсэн юм. Эмэгтэйчүүдийн хувьд гурван сар тутамд хүүхдээ үзүүлэхдээ эсвэл эмэгтэйчүүдэд үзүүлэхээр эмнэлэгт очдог гэдгээ 10 эмэгтэй тутмын найм нь хэлж байлаа.

Өвчлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эрэгтэйчүүдийн осол, амиа хорлолт, бусдын гарт амиа алдаж нас барах тохиолдол эрэгтэйчүүдийн хувьд их байдаг. 2018 онд үйлдвэрлэлийн ослын улмаас нийт нас барсан хүний 85 хувь, амиа хорлолтын 81 хувь, бусдын гарт нас барсан 79 хувь, зам тээврийн ослын 74 хувь нь эрэгтэйчүүд байна. Тэгвэл 30-аас доош насны эрчүүдийн нас баралтын гол шалтгаан нь амиа хорлолт, зам тээврийн осол байгаа юм. Тиймээс Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 34 тоот тушаалаар эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмээ, салбар дундын уялдааг хангах, чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2024-2027 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн зорилт 36 үйл ажиллгагааг хэрэгжүүлэх ажээ. Энэ талаар Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Энэхүү төлөвлөгөө хэрэгжнээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн жендэрийн тэгш байдлыг хангах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим, Монгол Улсын “Алсын хараа”2050” бодлогын баримт бичгийн жендэрийн тэгш бус байдлын зөрүүг багасгах зорилт, хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд, Монгол Улсынэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон салбар, орон нутгийн тухайлсан бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг дэмжих, үндэсний түвшинд бодлогын уялдааг хангах бодитой дэмжих нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.

Тус төлөвлөгөөнд хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал, хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих, бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт “Эрүүл зан үйл, амьдралын зөв дадал”  гэсэн сэдвээр бие даасан агуулга оруулж, нэвтрүүлэх, 0-17 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн эрүүл өсөж бойжих эрхийг хангах, энэ талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн зорилтот арга хэмжээг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажээ.

Сонирхуулахад, Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын үзүүлэлтээр Монгол Улс 0.704 оноотойгоор 146 орноос 80 дугаар байрт жагсаж байна. Энэхүү үзүүлэлтийг дөрвөн үндсэн хэмжигдэхүүнээр хэмжин гаргадаг. Эдийн засгийн оролцоо ба боломж, боловсролын түвшин, эрүүл мэнд ба эсэн мэнд амьдрах чадвар улс төрийн эрх мэдэл хоорондын жендэрт суурилсан ялгааны хувьслыг харьцуулдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

7 цаг 22 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

7 цаг 25 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

7 цаг 29 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

7 цаг 34 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

14 цаг 21 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

14 цаг 21 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

14 цаг 21 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

14 цаг 21 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

14 цаг 21 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

14 цаг 21 мин