“Герман иргэдийн Монголыг зорих сонирхол нэмэгдэж байгаа нь сайшаалтай”

2024-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

Монгол-Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Германы өдөр”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 
Энэхүү нээлттэй өдөрлөг нь Германы соёл, хэл, уламжлал, үндэсний хоол, урлагийн үзүүлбэртэй танилцах хосгүй боломжийг олгож буй онцгой арга хэмжээ болж байгааг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хэлж байв. 
Герман улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц “Хоёр үндэстний хоорондын эв найрамдлыг бэлэгдсэн өдөр болж байна. Боловсролын солилцоо, бизнесийн харилцаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах төслүүд зэрэг олон салбарт бид бүхэн хамтран ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, дэд бүтэц, бизнес болон урлаг соёлыг хамтын ажиллагааг дурдахгүй байхын аргагүй.
Монгол улсаас Герман улсыг зорин ирэх аялал жуулчлал хөгжиж байгаа. Үүний зэрэгцээ герман иргэдийн Монголыг зорих сонирхол улам нэмэгдэж байгаа нь сайшаалтай” гэлээ.
ХБНГУ-ын  Денкфарм компани өдөрлөгийн хүрээнд  хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролд чиглэсэн  мэдээлэл түгээж, ясны сийрэгжилт хэмждэг сүүлийн үеийн аппаратаар ясны сийрэгжилт хэмжих, зөвлөгөө өглөө. Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газар эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлахын зэрэгцээ “Эрүүл монгол хүн” хөтөлбөр, “Илгээлтийн эзэд” аян,  “Зүрх Мартахгүй” төсөл зэрэг олон үйл ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлжээ. 

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 23 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 33 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 20 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 20 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 40 мин