Зээлжих зэрэглэл ахиж, дэлхийн банкууд бодлогын хүүгээ буурууллаа

2024-09-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

 

МАНАЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ "B+" БОЛЖ НЭГ ШАТ АХИЛАА

 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ арван жилийн дараа “B+/Тогтвортой” түвшинд хүрч сайжирлаа. Монгол Улсын Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж, арилжааны нөхцөлтэй өрийг төсөв, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэж, өрийн дарамтыг бууруулсан. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн нь Монгол Улсын “Улс төрийн тогтвортой байдал” үргэлжлэх дохио болсон. Мөн  санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад илүү тэсвэртэй болсныг харуулсан. Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал болон мөргөлдөөний нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байна. Манай улсын хувьд хүнд сорилттой нүүр тулсан дээрх он жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн бөгөөд улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа. Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөөтэй, өндөр ач холбогдол үзүүлэлт юм.

 

ЕВРОП, АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАВ

 

Өнгөрч буй долоо хоногт  Европын Төв банк /ECB/ бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 3.5 хувьд хүргэсний араас Монголбанк ч мөн бодлогы н хүүгээ 1.0 нэгж хувиар бууруулаад амжсан. Араас нь Америкийн Холбооны нөөцийн сан  ч бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж 4.75-5 хувийн ийн түвшинд хүргээд байгаа нь бүгд инфляц тогтворжсонтой холбоотой аж. Энэ нь манай улсын хувьд ямар нөлөөтэйг хүргэе. Холбооны Нөөцийн Сан  сүүлийн дөрвөн  жилд анх удаа бодлогын хүүгээ буурууллаа. Энэ нь зах зээлд, Монголд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт эдийн засагч, шинжээчид байр сууриа илэрхийлсээр байна. Америкийн  Холбооны нөөцийн сан сүүлийн хоёр жилийн хугацаанд 15 удаа бодлогын хүүгийн шийдвэр гаргасны  долоон удаад нь бодлогын хүүг хэвээр үлдээж мөн долоон  удаа нэмж, нэг удаа бууруулаад буй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой.

АНУ-ын  бодлогын хүү буурснаар орон сууц, бизнесийн зээлийн хүү багасаж бизнесүүдийн хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулагчид Засгийн газрын  бонд гэхээсээ илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонирхож эхлэх тул үнэт цаасны зах зээлд эерэг нөлөө үзүүлэх юм. Ийнхүү хамгийн хүчирхэг эдийн засагтай орны бодлогын хүүгийн бууралт дэлхийн бусад эдийн засгуудад ч нөлөөлж түүхий эдийн эрэлт нэмэгдэх магадлалтай. Ингэснээр түүхий эдийн үнэ өсөх нөхцөл бүрдэж байгаа нь Монгол Улсад  эерэг мэдээ. Түүнчлэн, эл  шийдвэр нь долларын  өгөөжийг бууруулах төдийгүй ноён ам.доллар валютуудын эсрэг суларна. Тэгэхээр төгрөгийн ханш бага зэрэг чангарах нөхцөл үүсэж гадаад өр, зээлийн үйлчилгээний зардлыг буурахад нөлөөлөх учиртай. Мөн хөрөнгө оруулагчдад манай бондуудыг сонирхох боломж нээгдэх юм. Ам.долларын хааны шийдвэр Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болзошгүй байгаа ч Монголын төсвийн бодлого, элдэв дээдийн шийдвэрүүд нь бас яаж нөлөөлж юу болох бол гэсэн хүлээлт үүслээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 15 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 54 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин