Л.Оюун-Эрдэнэ: Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно, УИХ-д таван нам байна

2024-09-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд хуралдсан. Түүгээр, Засгийн газрын 2024-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсввийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэтүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм.

Тэр чуулганы хуралдааны үеэр МАН-ын зарим гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн “Олон гоё зорилго зорилт дэвшүүлж болно. Эцсийн дүндээ зорилгодоо хүрэхийн тулд төсөв санхүүгийн үндсэн суурь зарчмыг өөрчилж болохгүй, арга хэлбэр, тогтолцоогоо өөрчилж болохгүй. Төсвийн байнгын хороо өчигдөр энэ чухал асуудлаар шөнө 00:00-01:00 цагийн үед хуралдаж байгаа юм. Цаг хугацаагаар шахаж хавчиж байна, мэдэх эрхийг хааж байна. Яаралтай горимоор гээд оруулчхаж байна. Энэ төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүд 126-д байхгүй” гэж байсан.

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Төсвийн гүйцэтгэл бол маш чухал баримт бичиг. Үүнийг бид маш чанга ярьж байж, яамдуудыг шахаж байж дутуу байгааг нь гаргаж ирж байж улс орны амьдрал сайжирна. Эрхэм УИХ-ын гишүүдийг ажил амьдралыг нь засаад өгөөрэй гэж явуулсны гол мэдээлэл энд явдаг. Харамсалтай нь төсөв батлагдангуут хаяад явдаг хэдэн сайд нар томилогдсон байна. Асуусан асуултад хариулах эзэн ч байхгүй болчихож. Хуучин бол ядаж нүүрсний утаанаас салгах гэж байгаа ажлыг хариулаад байдаг хүнтэй байсан. Одоо бол хотын дарга нь мэдэхгүй байна. Эрчим хүчний яам нь ч мэдэхгүй байна. Хэвлэлийн мэдээтэй байна гээд маньтайгаа ижилхэн байр суурьтай байна. 1,6 сая хүн амьдардаг хотынхоо асуудлыг мэддэг хүнгүй Засгийн газрын үйл ажиллагааны тайлан хэлэлцээд сууж байж болохгүй” гэсэн.

Тэгвэл ээлжит бус чуулганаас хойш хуралдаагүй УИХ дахь МАН-ын бүлгийнхэн саяхан цуглаж хуралджээ. Тэр хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх гишүүдэд зориулсан бололтой үг хэлжээ.

Тэрбээр “Бүгдээрээ бүтээн байгуулалт хийнэ гэж сонгуулиар амласан. Хийе гэж хөтөлбөр гаргасан. Тэгсэн атал сая ээлжит бус чуулганы үеэр зарим гишүүн жаахан хүүхдүүд шиг популизм хийгээд байх юм. Та нар АН, ХҮН нам хоёртой битгий барьц л даа. Дүү нартайгаа барьцаж шил хага цохиж  тоглож байгаа юм шиг байх юм. Тэгж болохгүй. Үнэхээр үзэл бодол таарахгүй бол явж болно. Одоо УИХ-д таван нам байна, боломж байгаа шүү. Анхнаасаа бид энэ өөрчлөлтийг хэдэн популистаас салах гэж хийсэн. Өнөөдөр УИХ 50 -иас дээш хувийн легитимтэй байна. Ингэж байж түүнийг өөрсдөө унагав аа. Одоо сонгуулийн хөөсөө буулгаад ажилдаа орцгоо. Надад нөлөөлөх гээд хэрэггүй. Би үзэл бодол, байр сууриасаа ухрахгүй” гэжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 182 (7426)

 

Зочин
За даа, өөртөө хэт итгээд ирэхээрээ л буруутах замдаа ордгийм даа, дүү минь
Зочин
Үнэнг хэлснийх нь төлөө, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хөөж болохгүй. Сүүлийн 8-9 н жил ийм дээрэнгүй арга газар авчээ.
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

17 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 8 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 21 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 26 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 31 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 7 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 38 мин