Лайв хийдэг Г.Солонго, Эрдэнэ, Отгонтуяа нар болон “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүн араб иргэдийн отог руу дайрч танхайрчээ

2024-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Хоёр орны хооронд байгуулсан гэрээ конвенцын дагуу манай улсад Катар улсын  иргэд ирж шонхор шувуу барих үйл ажиллагааг явуулсаар ирсэн.   Гэвч сүүлийн үед хууль ёсныф дагуу явагдаж буй энэхүү үйл ажиллагаанд зарим иргэн, иргэний нийгмийнхэн санаатайгаар саад учруулж, Катар улсын иргэдийн отог руу дайрч, айлган сүрдүүлдэг ноцтой асуудал гарах боллоо.    Өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд  Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд  Катар иргэдийн отог руу нэр бүхий иргэд дайрч, тэднийг айлган сүрдүүлсэн, заримыг нь гэмтээсэн хэрэг гарсан бол өнөөдөр буюу есдүгээр сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн суманд буюу Хөшигийн хөндий орчимд байрлах Катар улсын иргэдийн отог руу нэр бүхий хүмүүс дайрч, зодож танхайрсан хэрэг гарчээ.  Тэдний дунд лайвчин гэх Солонгоо , Эрдэнэ,  Отгонтуяа  Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд байжээ.  Тэд Катар иргэдийг зүй бусаар доромжилж, танхайрч, зодож гэмтээсэн байна.  Одоо ч асуудал намжаагүй, согтуурах ундаа хэрэглэсэн дээрх иргэд танхайрсан хэвээр байгааг эх сурвалж мэдээллээ.   ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өмнө нь энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан байдаг.  Холбогдох яамд болон иргэний нийгмийн байгууллага зэрэг 20 гаруй хүнээс бүрдсэн тус ажлын хэсгийнхэн удаа7 дараа ирж зөрчил дутагдал байгаа эсэхийг шалгаад явдаг.  Харин өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байх отгуудаар явж шалгаад зөрчил дутагдал илрээгүй хэмээн дүгнээд явжээ.  Гэвч бүрэлдэхүүн явсны дараа тус ажлын хэсгийн гишүүн гэх Г.Солонгоо ,  Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд эргэн ирж, иргэдийг айлган сүрдүүлж, зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Монгол Улсад хууль ёсны дагуу ирсэн араб иргэдийг дайрч доромжилж зодож танхайрах хэрэг манайд удаа дараа гарч байна. Үүнээс үүдэн улс орнуудын дипломат харилцаанд сэв суух цаашлаад манай улс урд хөршөөр дамжуулан аливаа хоригт ч орж магадгүй байна.  Зодуулж гэмтсэн  иргэдийн олонх нь хааны удмын хүмүүс байгаа юм.

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 48 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 54 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 58 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 45 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 45 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 5 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин