“Нарантуул” захын ард цагдаагийн пост ажиллаж эхэллээ

2024-09-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

“Нарантуул” захын зүүн хойно байрлах гарцыг хүмүүс “Мангасын ам” гэж нэрлэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Тус хаалгаар орж, гарахад согтуу  иргэд олноор бөөгнөрсөн эмх замбараагүй дүр зураг угтдаг.  Үүнээс шалтгаалаад иргэд болон бага насны хүүхдүүд оройн цагаар тус бүсээр зорчихдоо анхаарал болгоомжтой явахыг чухалчилдаг байв.

Тэгвэл  энэ асуудлыг шийдэхээр Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын эхээр тус байршилд очиж ажилласан. Үүний үр дүнд өчигдөр тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Есдүгээр сарын 7-нд Хотын дарга энд ирж ажиллахдаа иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан хэсэгт хэв журмыг сахиулах үүрэг өгсөн. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас цагдаагийн постыг богино хугацаанд барьж, орчны аюулгүй байдлыг ханган ажиллаж эхлээд байна. Үүнээс гадна цагдаагийн пост ажиллаж эхэлснээр согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийн асуудал эмх цэгцдээ орно. НЗДТГ-ын зүгээс нийслэлийг хэв журамтай, аюулгүй хот байлгахын төлөө олон ажил төлөвлөсний нэг нь энэ юм” гэлээ. 

Харин “Мангасын ам” орчмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Энэхүү постод  ажиллах найман албан хаагчийг томилсон. Мангасын ам хавийн нөхцөл их хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Үүнийг дүгнэж үзээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч, 30 гаруй хүнийг эмчилгээнд хамруулсан. Цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэсэн юм. Иргэдийн зүгээс олон жил хүнд нөхцөл байдалтай байсан газар ийнхүү цагдаагийн пост байгуулж, орчныг тохижуулсанд талархалтай хандаж буйг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэлж байсан юм.

Түүнчлэн “Мангасын ам”-аас зүүн тийш чиглэлтэй замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан аж. Удахгүй газар чөлөөлнө. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгуудыг ойрын хугацаанд цэгцлэх ажлыг эхлүүлсэн тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

5 цаг 48 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

9 цаг 47 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

9 цаг 47 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин