Цэнгэг усны шавж устах аюул нүүрлэжээ

2024-09-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Монгол оронд усны шавжийн 2000 гаруй зүйл тэмдэглэгдсэн байдаг. Манай орны хувьд хүн амын төвлөрөлт, хотжилт нэмэгдэж, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай хөгжихийн хэрээр байгаль орчинд сөргөөр нөлөөлж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь ихээр ажиглагдаж байна.

Үүнээс үүдэлтэй гол, горхи, нуурын усан орчинд бохирдол үүсэж, загас жараахайнаас гадна ёроолын хурдсанд орших шавжийн зүйлийн тоо цөөрөх, цаашлаад устаж үгүй болох аюул нүүрлээд байна.  

Усны бохирдлын улмаас биологийн олон янз байдал буурч, бохирдолд мэдрэмтгий төрөл зүйлүүд үгүй болж байна

Бэлчээрийн хэт ашиглалт талхагдал, уурхайн үйл ажиллагаа, мод огтлолт, хотжилт зэрэг хүний үйл ажиллагааны улмаас голын эрэг элэгдсэн, ус бохирдох, хурдасчих гэх мэтчилэн манай гарагийн хамгийн эрчимтэй өөрчлөгдсөн экосистемийн нэг бол усны  экосистем болжээ. Тиймээс экосистемийн төлөв байдлыг үнэлэх нь цаашдын менежментийн бодлого боловсруулахад чухлаар тавигдаж байна. Усны экосистем бол олон зүйлийн амьдрах, ундаалах газар болох төдийгүй орчны бүс нутгийн экологийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй тул түүнийг хамгаалах нь биологийн төрөл зүйл, байгаль орчны хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Усны ёроолын  макро сээр нуруугүй амьтад нь загас, шувуу болон олон амьтны идэш болдог учраас идэш тэжээлийн хэлхээнд болон экосистемийн бодис, энергийн эргэлтэд чухал  үүрэг гүйцэтгэдэг, мөн усны экосистем болон усны чанарын индикатор болдог аж.

Манай оронд сүүлийн үеийн нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээрийн хэт ашиглалт талхагдал, уурхайн үйл ажиллагааны үр дагавар, байгаль орчны менежмент дутагдалтай байгаа зэргээс шалтгаалан усны экосистем доройтож, усны бохирдол нэмэгдсэн төдийгүй биологийн олон янз байдал буурч, бүлгэмдлийн бүтэц өөрчлөгдөж, бохирдолд мэдрэмтгий төрөл зүйлүүд үгүй болж тэсвэртэй төрөл зүйлүүд элбэг болж байна.

 

Экосистемд тохирсон усны чанарын биологийн үнэлгээний арга зүй байхгүй

 

МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн биологийн тэнхимийн багш, дэд профессор Я.Оюунчулуун 1999 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж, магистрын дипломын ажлыг "Туул голын усны чанарын биологийн үнэлгээ" сэдвээр хийж МУИС-д, докторын диссертацийг сэдвээр "Умард Монголын цэнгэг усны чанарын үнэлгээнд макро сээр нуруугүйтэн ашиглах нь"  сэдвээр хийж, АНУ-ыг Клемсоны их сургуульд тус тус хамгаалсан бөгөөд уг судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж 2023 онд Юнескогийн эмэгтэй эрдэмтдийн байгууллагын тэтгэлгээр "Макро сээр нуруугүйтний олон хэмжигдэхүүнт индекс" -ийг боловсруулжээ.Тэрээр Монгол орны голын сээр нуруугүй амьтдын ямар үзүүлэлтүүд орчны бохирдол, доройтолд илүү мэдрэмтгий, хариу үйлдэл үзүүлж буйг судалсны үндсэн дээр усны макро сээр нуруугүйтний баялаг, өдөр ч, хаварч, хоовгоны төрлийн баялаг, шанноны олон янз байдлын индекс, өдөр ч, хоовгоны  эзлэх хувь, биотик индекс буюу органик бохирдолд мэдрэмтгий байдал зэрэг таван хэмжигдэхүүнийг багтаасан Монгол орны уулархаг бүсийн голын экосистемийг төлөв байдлыг үнэлэх биологийн үнэлгээний индексийг шинээр боловсруулсан байна.

Хэрвээ ус бохирдвол тэсвэртэй төрөл зүйлийн шавж давамгайлж үлдэх, заримынх нь бие эрхтэнд гаж хөгжил үүсэх, эсвэл устаж алга болох гэх мэтээр хувьсаж чаддаг. Мөн усны шавж нь амьсгалах, хооллох зэрэг үйл явцаараа орчноо цэвэршүүлж байдаг ашигтай "амьтан" аж. Өдөр ч, хавар ч, хоовгоны багийн шавж хүчилтөрөгчийн хангамж сайтай цэнгэг усанд амьдардаг. Эдгээр шавж бохирдолд мэдрэмтгий, голын ус бохирдоход алга болдог юм байна.

Усны аливаа амьд организм тухайн гол, нуурын физик, химийн шинж чанар, экосистемд дасан зохицож амьдрах онцлогтой байдаг аж. Тэдгээрийн дундаас усны шавж амьдарч буй очныхоо экологийн тэнцвэрт байдал ямар түвшинд хадгалагдаж байгааг тун сайн мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, тэд усанд бохирдуулаг бодис болон хөнөөгч хүчин зүйл байгаа эсэхийг толь мэт харуулдаг онцлогтой. Усны шавжийн баг төрөл бүр ямар ч төрлийн усанд амьдрах чадвартай. Шавж дасан зохицож амьдарсан гол нуурынх нь физик, химийн шинж чанар өөрчлөгдөхөд нэгж талбай дахь нягтаршил, төрөл зүйлийн бүрэлдэхүүний хувь өөрчлөгддөг гэнэ.

Усны бохирдолд гол сөрөг нөлөө үзүүлж байгаа хучин зүйл бол мал аж ахуйн гаралтай шим бохирдол байна. Суурин газрын ойр орчим болон малын бэлчээрлэлт ихтэй газраар усны чанар муу байгаа нь судалгаагаар ажиглагджээ.

Цаашид MCН-ий олон хэмжигдэхүүнд индексийг гадаргын усны хяналт шинжилгээний үндэсний сүлжээнд биологийн үнэлгээний стандарт арга зүй болгон хэрэглэх боломжтой бөгөөд  байгаль орчны менежмент болон голын экосистемийн хамгаалалд чухал ач холбогдолтой. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ нь гадаргын усны хяналт шинжилгээний үндэсний сүлжээг хариуцан ажиллаж, ус зүйн хэмжилтийг 120 харуул, усны химийн дээжийг 142 харуул, усны ёроолын болон хөвөгч амьтдын дээжийг 64 харуулаас тус тус авч хяналт, шинжилгээ хийдэг. Гэвч Монголын төрөл зүйл, экосистемд тохирсон усны чанарын биологийн үнэлгээний арга зүй байхгүй байгаа. Тус боловсруулсан индексийг Монголын гадаргын усны хяналт шинжилгээний үндэсний сүлжээнд биологийн үнэлгээний стандарт арга зүй болгон хэрэглэх боломжтой бөгөөд байгаль орчны менежмент болон голын экосистемийн хамгаалалд чухал ач холбогдолтой” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

11 цаг 25 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

15 цаг 44 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

15 цаг 44 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

15 цаг 44 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Өчигдөр 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Өчигдөр 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Өчигдөр 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Өчигдөр 06 цаг 05 мин