Гэгээрэлд хөтөлсөн “Номын баяр”

2024-09-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Г.ХАЛИУНАА

 

Өдгөө 36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй номын баяр гурван өдрийн турш үргэлжиллээ. Энэ удаагийн баярт 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан. “Илүү их уншъя” уриатай баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжихэд “Номын баяр” чухал үүрэгтэй бөгөөд зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид гол хөтөч, түүчээ нь гэдгийг онцлов. Мөн Орос, Хятад, Солонгос, Польш  улсын төлөөллүүд оролцсон нь баярын нэгэн чимэг байлаа. Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болов. Мөн зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулах, дэмжих зорилготой “Мэргэн ном” цомын эзнийг тодруулна. Баярын үеэр Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт баярыг чимсэн юм.

Номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Номын баярыг гадны зочидтой, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаатай өргөн дэлгэр зохион байгуулахыг хичээсэн. Энэ удаагийн баяраар өмнөхтэй адил том тайз засаагүй, хоёр жижиг тайз бэлдсэн. Баярын үеэр “Номын ертөнц” клубийн сурагчид утга зохиол судлаачидтай хамтран өсвөр насныханд зориулсан  50 номын жагсаалтыг санал болголоо. Өмнөх  Номын баяраар эмэгтэйчүүдэд зориулсан номын жагсаалт зарлаж байсан бол энэ удаа өсвөр насныханд, дараа нь амьтдын тухай зохиолуудыг онцолсон. Хаврын Номын баярын үеэр хийсэн судалгаагаар, хүүхэд залуучууд ихээр ирж байгаа ч худалдан авалт төдийлэн сайн биш байгаа нь иргэдийн амьжиргааны түвшинтэй холбоотойг олж тогтоосон” гэж хэлсэн юм.

 

Номын баярт оролцсон зохиолчдын сэтгэгдлийг хүргэе.

Зохиолч С.Баттулга “Олон жилийн турш зохион байгуулагдаж байгаа номын баяр зохиолчдын хүсэн хүлээдэг сайхан арга хэмжээ болж өргөжсөн. Улсын нийслэлд төв талбайдаа байрлах нь томоохон хувь тавилан. Бид бүхэн жилдээ хоёр удаа нэгдсэн журмаар баяртаа оролцдог.  Удаан хугацааны турш уулзаагүй нөхөдтэйгөө таараад уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцах жаргалтай.Мөн хямдралтай номоор уншигчдаа бэлэг барьдаг. Би хоёр номоороо уншигч олонтойгоо уулзаж байна.  Манай асарт энэ цаг үед уран бүтээлээ туурвиж буй найзуудын маань бүтээл худалдаалагдсан. Тухайлбал, О.Элбэгтөгс, Б.Жамбалдорж, Я.Мөнхжаргал тэргүүтэй зохиолч нарын бүтээл байна” гэлээ. 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн гэргий С.Баасан “Хань болон хүүгийнхээ бүтээлээр энэ удаагийн номын баярт оролцож байна. Номын баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Зохион байгуулалт сайтай байсан. Зорьж ирж ном авч байгаа хүмүүстээ баярлалаа. Залуучууд ном уншиж байгаа нь сайшаалтай” гэв.

Александр “Би номын баярт дөрөв дэх жилдээ оролцож байна. Номын баярын онцлогийг зохиолчид уншигчдын бодол сэтгэхүйг гэгээрүүлж байна гэж тодорхойлмоор байна. Нийгмээ өөрчлөх оюуны том хувьсгал бол яахын аргагүй номын баяр. Нэг талаараа зохиолчид өөрсдийн бүтээлээ хүмүүст хүргэж байгаа. Зохион байгуулалт нь жилээс жилд сайжирсан. Ирэх жилийн баяраар зорьж ирж байгаа уншигчдад тодорхой байх үүднээс маршрутын палан зураг гаргаж өгвөл оновчтой. Яг үнэндээ хүмүүс авахыг хүссэн номоо хайгаад талбайг бүтэн тойрч явж байна. Зохиолчийн асар нь хаана байгааг хараад ирвэл цаг хугацаанд нь хэмнэлттэй байж болох юм. Залуучууд ном уншдаг болсон нь сайшаалтай. 15-30 насныхан Номын баярт идэвхтэй оролцож байна. Манай асрын онцлох бүтээл Сатаны Библи. Энэхүү бүтээл нь философийн агуулгатай. Уншигчдад урам зориг өгнө. 1965 онд Сатаны иргэдэд зориулж  хэвлэгдсэн байдаг. Одоог хүртэл бусад улс оронд эрэлттэй хэвээр. Тиймээс албан ёсны онцгой эрхтэйгээр Монголын уншигчдад хүрч байгаа нь энэ. Нийт дөрвөн бүлгээс бүтсэн. Бүлэг бүр өөр агуулга, санааг илэрхийлсэн. Гол санаа нь чамаас өөр аврагч үгүй.  Өөртөө итгэх хамгийн чухал. Бурхан чөтгөр хүний дотор оршдог” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн арга хэмжээнд зохиолчид, орчуулагчид, уншигчид гээд хүн бүхэнд хамааралтай. Номын баярыг номд хайртай хүн бүхэн цагаан сар, наадам мэт догдлон хүлээдэг болжээ. Мөн Сонгуулийн Ерөнхий Хороо”-оос ээлжит сонгууль, сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэд, сонгогчдод мэдээлэл хуваалцсанаараа онцлогтой. Мөн олон арван ном нээлтээ хийсний нэг нь хэдийнээ бид бүхний сэтгэлд хоногшсон уран бүтээл болох “Тань руу нүүж явна” киноны зохиолч  Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун кино зохиолоо тууж болгон хэвлүүлсэн юм. Монгол кино урлаг уналтад орох үеэр уг кино архиваас устгагдчихсан байсан юм. Тиймээс өөрийн оюуны өвөө дахин баталгаажуулах зайлшгүй шаардлага үүсчээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэг та кино зохиолоо роман болгож хэвлүүлээч гэж их хэлдэг байж. Харин С.Оюун гуай тууж болгон хэвлүүлсэн аж.  Кино урлагт найруулагчийн шийдэл санаа гээд зохиогчийн хөдөлмөр 50 хувийг эзэлдэг.

Уншигчдыг соён гэгээрүүлж буй баяр жил ирэх тусам цар хүрээгээ тэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 179 (7423)

 

хог бага гаргах хэрэгтэй хоол зарж байгаа хүмүүс цэвэрхэн байх хэрэгтэй санагдсан, үйл ажиллагааны дараа СБ ын талбай тос өөх болж бохирдсон байдаг
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

21 цаг 59 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 38 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин