“Нүүдлээр нутаглах ухаан” ном мэндэллээ

2024-09-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Гэрэл зурагчин П.Баттулгын “Нүүдлээр нутаглах ухаан” гэрэл зургийн номын нээлт боллоо. Тус бүтээлийн онцлог нь угсаатан ястнууд гэхээсээ илүүтэй газарзүйн байршлаар өөр хоорондоо ялгамжтай 10 төрлийн уламжлалт нүүдлийн ахуй байдлыг илэрхийлсэн дэлгэрэнгүй тайлбартай. Мөн монгол, англи хэлээр  хэвлэжээ. Өндөр уул, тал нутаг,  элсэн манхан, говь цөлийн нүүдлээс гадна Дархад, Үзэмчин, Цаатан, Казак зэрэг угсаатан ястны уламжлалт нүүдлийн онцлогийг харуулжээ. Ингэхдээ зуны ойрын зөөвөр, өвлийн отор болон байгаль цаг уурын байдалд тохируулан хол ойрын нүүдлийг гэрэл зургийн хэлээр ойлгох боломжтой. Энэхүү гэрэл зургийн ном нь англи улсад тухайн орны хэл дээр 2022 онд “Nomadic Wisdom of Mongolia” нэрээр хэвлэгдсэн байна.

П.Баттулга нь 1995 онд “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхлүүлсэн. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт багагүй хугацаанд ажилласан. Тэрээр монгол ахуйн сэдэвт зургийг гэрэл зургийн хальсанд чадварлагаар буулгадаг. “Эгэл” хэмээх төсөл санаачилж ердийн хөсөгт уламжлалт нүүдлийг судалж баримтжуулж буй их үйлстэй.

П.Баттулга “Гэрэл зураг хамгийн бодитой баримт. Өөрийн хөдөлмөрөө ном болгож байгаа минь талархалтай. Номын нээлтэд маань үе үеийн гэрэл зурагчид хүрэлцэн ирсэн сайхан үйл явдалт тохиож байна. Би 2019 оноос төслөө эхлүүлсэн. Үүнийхээ хүрээнд монгол өв соёлын зургууд авсан юм. Тооцоод үзэхээр сайхан гэрэл зургийг буулгахын тулд 100.000 гаруй км явсан. Ном маань  нүүдлээр нутаглах, нутаг ухаан гэсэн агуулгатай. Гадаадад ном хэвлүүлэх сайхан ч зардал өндөртэй.

1980 онд угсаатан зүй судлаач Бадамхатаны угсаатан зүйн гурван боть ном байдаг. Нэг нь надад бий. Үүнийг харахаар олон сайхан судалгаа багтсан ч гэрэл зураг байдаггүй. Үүнээс дүгнэхэд гэрэл зураг чухал юм байна гэдгийг ойлгосон. Тангад багш надад хэлэхдээ ”Аливаа зан заншил устаж үгүй болоход 25 жил хангалттай” гэсэн. Судлаад үзэхээр зарим ёс заншил байхгүй болсон. Харин байгаа зүйлийг нь баримтжуулах нь чухал. Залуучууд нүүдлийн талаар мэдлэг нимгэн байна. Би гэрэл зургаараа дамжуулж мэдлэгт нь нэмэр болох зорилготой. Магадгүй миний ном 20-25 жилийн дараа судлагдахуун болно. Тухайлбал, таван үхэр тэрэг нүүдлээр хөдөллөө гэхэд шар бүр нь өөрийн гэсэн үүрэгтэй. Нутаг бүрийн нүүдлийн соёл өөр. Тэмээгээр нүүлээ гэхэд нэг бол нуруу ачна, тэргэнд хөллөнө. Өндөр уулын бүсэд нутаглаж байгаа хүмүүс тэмээгээр нуруу ачих жишээтэй. Харин тал нутгийн малчид тэмээнд тэрэг хөллөж нүүдэг. Учир нь тэд бартаа саадгүй замыг туулж байгаа” гэв.

Б.Батхишиг “Миний үндсэн мэргэжил биохимич. Нутгаа ярьдаггүй, боддоггүй хүн гэж үгүй. Бэлчээртэй нь холбоод судлаад үзэхэд нутаг гэдэг үгийг хүмүүс нэг өгүүлбэрт 2-3 удаа хэрэглэж байна. Цааш нь судлаад үзэхээр нэгэн эрдэмтэн уугуул иргэд тогтсон нэг үг байна. Үүндээ бүх утгыг шингээдэг гэж тодорхойлсон. Уул, ус, ургамал, өв соёл,  ёс заншил, өвөг дээдсийнхээ ухааныг  шингээсэн үг байдаг. Энэ нь монголчуудын дунд нутаг. Нутаг бол хүн байгалийн шүтэлцээг илэрхийлдэг. Үүнийг үгээр илэрхийлэх аргагүй. Орон зай цаг хугацаанд захирагдахгүй. Шинжлэх ухаан аливааг зүйлийн шийдлийг эрэлхийлэх. Судлаач хүн цэл залуу насаа эрдмийн ажилд зориулахдаа асуудлыг гарцыг олох. Шийдэл нь олны түмний хэрэгцээ байгаасай гэж хүсдэг. Тийм учраас энэ удаагийн бүтээлд нь П.Баттулгатайгаа хамтарсан. Номынх нь үг, үсэг бүр учиртай. Номын ач тус зарим хүмүүст мэдэхгүй зүйлийг нь сургана. Мэддэг хүмүүст мэдлэгийг нь баталгаажуулна гэж найдаж байна” гэлээ.

Монголын Гэрэл Зургийн Холбооны Ерөнхийлөгч  Л.Жаргалсайхан “Үе үеийн гэрэл зурагчид гэрэл зургийн цомог туурвисан байдаг. Тэднээс өөр байх зорилго тээж номоо гаргажээ. П.Баттулга маань холбооны удирдлагаар олон жил ажилласан. Мэргэжлийн уран бүтээлч, манлайлагч сэтгэлгээтэй. Өнөөдөр Монголд олон зурагчин бий. Эдгээрээс мэргэжлийн ур чадвараараа ялгарна. Судалдаг, шинийг эрэлхийлдэг, судалдаг хүн бусдаас өөр байдаг. Өнөөдрийн нийгэмд гэрэл зураг үнэгүйдэж байна. Тиймээс мэргэжилдээ үнэнч байж судлаач, доктортой хамтарч бүтээл хийнэ гэдэг үнэ цэнтэй. Судлаач тухайн бүтээлийн гүн агуулга утгыг нь гаргана. Ингээд үзэхээр бид хойч үедээ судлах, суралцах зүйлийг нь үлдээж байна. П.Баттулгадаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин