УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүллээ

2024-09-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.Оюун

Хохирогчдын холбооноос Дөрөвдүгээр тойргоос нэр дэвшсэн УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж байгаа талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Уриалгад “Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнуудын хууль зөрчиж бусдыг хохироосон олон тохиолдлын зөвхөн нэг үйлдлийнх нь золиос болж 15-20 мянган хүн шууд хохирогч болж иргэдийн худалдан авах чадвар эрс доройтон аймгаараа ядуурлын доод түвшинд унаж амь, амьдралаараа хохирч байхад намын харьяалал, өндөр дээд дарга нарын ивээлд байгаа дарга нарт ямар ч хариуцлага яригдахгүй өнөөг хүрлээ. Энэ гэмт хэрэг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа УБЕГ, Улсын мөрдөн байцаах алба, Нотариатын зарим ажилтны өдөөлтөөр газар авсан үйлдэл гэж үзэж байгаа тул төр дээрх ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс хариуцлагыг үүрэлцэж хохирол барагдуулахад дэмжлэг үзүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

“Бэлтэс мөрөн” компанийн аж ахуйн дүрэм, гэрчилгээнд “ногоо тарих” гэж бичигдсэн байхад УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханы заавраар, түүний олгосон онцгой эрх, тэмдгийг ашиглан банк, санхүүгийн үйлчилгээ гэж нэмж бичиж аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн хамтарсан шалгалтыг зогсоож дараа нь 2022 оны гуравдугаар сарын 10-ны орчим “Бэлтэс мөрөн” компани хэвийн ажиллаж байна гэсэн мэдэгдлийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа н.Ганхуягийн заавраар Мөрдөн байцаах албаны дарга Гантулгаар “Хөвсгөлийн өнгө” телевизийн сувгаар зарласнаар 2022 оны гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 24-ний хооронд 40 хоногт тэр аймгийн 2500 гаруй иргэн 44 тэрбум төгрөгийн ихэнхийг бэлнээр тушааж залилуулан амь, амьдралаараа хохирлоо.

Хохирсон 2500 гаруй хүний ард 15-20 мянган иргэн хохирсон байгаа. Тэднээс хууч өвчтэй, настай олон хүн сэтгэл гутрал болон эмчилгээний мөнгөгүйгээс болж хорвоогоос буцлаа. Хохирогчид анхнаас нь гомдол гаргахад огт анхаарал хандуулаагүй. Тиймээс  мөнгө алга болоогүй, мөрийг нь эрх мэдэлтнүүд баллаж төөрөгдүүлж байгаа гэж хохирогсод бид үзэж буй тул УИХ-ын түвшинд сонсох ажиллагаа зохион байгуулж өгнө үү.

Мөн мөрдсөн, хянасан нэртэй мөрдөгч цагдаа Төгс-Ухаан, прокурор Дэндэвдорж нарыг өөрчилж, шалгалтын харьяалал, багийг сольж өгнө үү. Шүүхээс шийдвэр гарган шинэчилсэн мөрдөн байцаалтад буцааж үнэн мөнийг тогтоож өгөхийг бид уриалж байна. Хэрэг удаашрах нь тодорхой, төрийн албаныхны оролцоо өндрийг харгалзан Хадгаламж зээлийн хоршооны жишгээр түр хууль санаачилж, хохирлыг хэсэгчлэн барагдуулах хууль санаачлахыг УИХ-ын дөрөвдүгээр тойргоос сонгогдсон найман гишүүнд уриалж байна” гэсэн юм.

Эх сурвалж www.polit.mn

Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

4 цаг 58 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 5 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

5 цаг 36 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

9 цаг 42 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

9 цаг 47 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

15 цаг 31 мин
Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд болов

15 цаг 36 мин
Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн

15 цаг 36 мин
Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

Өчигдөр 15 цаг 39 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Өчигдөр 13 цаг 32 мин