Тал нутгийн төвөргөөн

2024-09-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

М.ТИЛЕГЕН

 

Энэ зун дэлхий дахинд спорт сонирхогчдын анхаарлыг татсан хэд хэдэн томоохон уралдаан  зохиогдсон. Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон 33 дахь удаагийн олимпын наадам Францын нийслэл Парис хотод долдугаар сарын 26-аас наймдугаар сарын 11-ний хооронд амжилттай болж өндөрлөв. Паралимпын тоглолт энэ өдрүүдэд Парис хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэгвэл паралимпын хаалт болох өдөр буюу есдүгээр сарын 8-нд Казахстаны нийслэл Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V тоглолт эхэлнэ. Тав дахь удаагаа зохиогдож буй Дэлхийн нүүдэлчдийн тоглолт 2024 оны есдүгээр сарын 8-13-ны хооронд Астана хотод явагдана. Энэхүү тоглолтод 80 гаруй орны 2500 гаруй тамирчид оролцох аж.

 

Тамирчид хэдэн төрлөөр өрсөлдөх вэ

Нүүдэлчдийн тоглолтын хөтөлбөрт үндэсний спортын 20 төрөл багтсан. Тамирчид 97 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээний хөтөлбөрт морин спорт, үндэсний бөхийн төрлүүд, харваа, шагай, оюун ухааны наадгай зэрэг багтаж буй. Түүнчлэн албан ёсны хөтөлбөрөөс гадна үндэсний спортын 10 төрлийн танилцуулах үзүүлэн тоглолт болно.   

 Тоглолтын спортын төрөлд шагайн харваа, ордо (киргиз), олс таталт, морин уралдаан, көкпар (тулам булаалдах),  морьт барилдаан, мөнгө шүүрэх, казах бөх, турк бөх, киргиз бөх, кураш буюу узбек бөх, татар бөх, мас-рестлинг, рowerful nomad, хүчтнүүдийн тэмцээн, тогузкумалак буюу есөн хоргол, мангала (туркийн үндэсний тоглоом), овари (баруун Африкын үндэсний тоглоом), морьт харваа, уламжлалт сур харваа, шувуугаар ан хийх, көкбөри (киргиз тулам булаах) багтсан. 

 

Нүүдэлчдийн тоглолтын түүхээс

Дэлхийн нүүдэлчийн тоглолт нь хүн төрөлхтний соёл иргэншлийн өв уламжлалын хувьд үндэсний спортын тоглоом наадгай болон олон үндэстэн угсаатны урлаг соёлыг хөгжүүлэх зорилготой. Төв болон Дундад Азийн орнуудын нүүдэлчин ард түмний үндэсний спортын төрлүүдийн шилдгүүдийг тодорхойлох уг тэмцээн нь энэ жил тав дахь удаагаа зохиогдох гэж байна. Астанад болох энэ удаагийн Дэлхийн нүүдэлчийн тоглолтын гол уриа нь “Тал нутгийн төвөргөөн” (казахаар “Ұлы дала дүбірі”).

 Дэлхийн нүүдэлчдийн тоглолтыг анх Киргиз улс санаачлан зохион байгуулж, олон улсын хэмжээний спортын арга хэмжээ болгон өргөжүүлж чадсан. Зөвхөн Евразийн хэмжээнд төдийгүй олон орныг хамруулж дэлхийн хэмжээний тэмцээн болгосон аж. Одоогоос яг 10 жилийн өмнө Киргизстаны Чолпан-ата хотод зохиогдсон анхны наадамд 19 орон оролцсон. Спортын 10 төрлөөр явагдсан эхний тоглолтод 583 тамирчин өрсөлдөж байв. Монголын тамирчид Дэлхийн нүүдэлчдийн тоглолтод эхнээс нь оролцож ирсэн. Хоёр дахь удаагийн тоглолт 2016 мөн л Киргизстаны Чолпан-ата хотод болсон. Тэгэхэд зөвхөн нүүдэлчид төдийгүй суурин соёл иргэншилтэй олон орон нэгдэж, оролцсон орны тоо 62-т хүрсэн. Есдүгээр сарын 3-8-ны хооронд болсон Дэлхийн нүүдэлчдийн хоёрдугаар тоглолтод 1000 гаруй тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдсөн билээ. 2018 онд Киргиз улсад гурав дахь удаагаа зохиогдоход дэлхийн 82 орны 2000 гаруй тамирчин спортын 37 төрөлд хүч сорьжээ. Монголын баг тамирчид 2014 онд нэг мөнгө, зургаан хүрэл, нийт долоон медаль хүртсэн. Харин 2016 онд нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт найман медаль авч байв. Тэгвэл 2018 онд Чолпан-атад манайхан хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл, нийт 17 медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн.

2020 онд нүүдэлчдийн наадам анх удаагаа Киргизээс буурь сэлгэж Турк улсад болох байсан ч дэлхий даяар тархсан ковид-19 цар тахлын улмаас зохиогдоогүй. 2022 оны намар Туркийн Изник хот Дэлхийн нүүдэлчдийн IV тоглолтыг хүлээн авсан. Уг наадамд дэлхийн 102 орны 3000 гаруй тамирчин оролцож, спортын 13 төрөлд өрсөлдөж байв. Монгол Улсын баг тамирчид морьт харваа, көкпар, кураш болон Турк, Дундад Азийн орнуудын бөхийн төрлүүд, мас-рестлинг зэрэгт оролцсон. Манай тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, 6 хүрэл авсан билээ. 

 

Көкпарын аварга багийг 10 сая тенгегээр шагнана

Дэлхийн нүүдэлчдийн V тоглолтын нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 8-нд 16:00 цагаас 30 мянган хүний суудалтай “Астана Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Морин уралдаан болон көкпар, көкбөрү, хаалтын ажиллагаа “Казанат” морин тойруулгад зохиогдох бол бөхийн төрлүүд Ж.Үшкемпировийн нэрэмжит Тулааны спортын ордон, “Алау” спорт цогцолборт, оюуны спортын төрлүүд “Думан” зочид буудалд тус тус явагдана. Түүнчлэн морьтой барилдаан, морьт харваа, хүчтний тэмцээн, олс таталт зэрэг төрлүүд тусгайлан зассан “Этноауыл” гээд урлаг соёлын арга хэмжээ болох талбайд зохиогдох аж. “Казанат” морин тойруулга нь 10 мянган хүний суудалтай. Харин “Этноауыл” нь өдөрт 30 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Нүүдэлчдийн тоглолтын үеэр үндэсний спортын төрлөөс гадна урлаг соёлын олон арга хэмжээ зохиогдоно. Спортын уралдаан тэмцээнээс гадна урлаг соёлын арга хэмжээг үзэж сонирхохоор Казахстан болон гадаадын 100 мянга гаруй жуулчин ирнэ гэж тоглолтыг зохион байгуулагчил төлөвлөсөн байна. Гадаадын жуулчид болон тэмцээнд оролцогчдод зориулж спортын арга хэмжээ зохион байгуулагдах цогцолборуудын ойролцоо байрлах Астана хотын хамгийн сайн 23 зочид буудлын үйлчилгээг санал болгож буй.  

Энэ удаагийн тоглолтыг зохион байгуулахад Казахстан улсын Засгийн газраас 5.7 тэрбум тэнге (42 орчим тэрбум төгрөг) хуваарилсан байна. Мөн ивээн тэтгэгчид тэмцээний шагналын санг хариуцсан байна. Ерөнхий ивээн тэтгэгч болох “Halyk Bank” 253 сая тенге өгнө. Көкпар болон көкбөрү тэмцээний ялагч болсон баг 10 сая, хоёрдугаарт орсон баг зургаан сая, гуравт орсон нь дөрвөн сая тенге авна. Ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртсэн тамирчин 500 мянган тенге халааслах бол, мөнгөн медальт тамирчин 300 мянга, хүрэл медальтан 200 мянган тенге тус тус авна. Түүнчлэн жороо морь, хязаалан насанд түрүүлсэн морийг гурван сая, их насны түрүүг таван сая тенгегээр мялаана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин