Уралдаанч охин Г.Цэлмэгнаран

2024-09-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Монгол орны зүүн хязгаарт орших хурдны өлгий нутгийн наадмаар хүлгийн тоосонд ивээгдэж, одтой сайхан наадсан охин бол Г.Цэлмэгнаран билээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа онцолж байна. Бидний дунд эрэгтэй хүүхэд л хурдны морь унадаг гэсэн ойлголт бий. Харин эмэгтэй хүүхэд морь унаж уралдах боломжтойг харуулсан адтай охинтой танилцуулъя.

 

Есөн настай байхдаа морь унаж сурчээ

 

Хурдан хүлэг унахдаа юутай ч зүйрлэмгүй аз жаргалыг мэдэрдэг хэмээн ярих  бяцхан охины харц өхөөрдөм. Г.Цэлмэгнаран малчин айлын дунд охин бөгөөд хоёр ахтай. Түүний ах нар нь багаасаа морь сурчээ. Уулбаян сумын уяачдын холбоо жил бүр есөн уралдаанч хүүхдийг шагнаж урамшуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил Г.Цэлмэгнарангийн ах нь шилдэг есөн хүүхдээс хоёрт жагссан гэнэ.

Бяцхан охин ах нараа хараад битүүхэндээ морь унахыг мөрөөддөг байсан нь биеллээ олжээ. Ингээд өнгөрсөн онд хонины номхон морио унаж сурсан гэнэ. Морь унах анхны мэдэгдэхүүнтэй болсны дараа хурдны морь унахаар аав ээжээсээ зөвшөөрөл авч зориг шулууджээ.  Морь унаж сураагүй байхдаа хурдан морь унах сонирхолтой байсан. Б.Дорждэрэмийн хурдан ягаан морь очсон наадам бүрдээ өнгөлдөг. Тухайн морины уралдааныг телевизээр үзээд Г.Цэлмэгнаран аавдаа хандаж “Би Дорждэрэм ахын морийг унана” гэж хэлдэг байжээ. Уралдааны охин наадмын өмнөх өдөр баярлаж догдолдог.

Өнгөрсөн онд буюу есөн настай байхдаа морь унаж сурсан гэнэ. Харин уралдааныг морийг өнгөрсөн хавар унаж сураад наадмын торгон дэнжид үеийн найз нартайгаа уралдах болжээ. Наадамд уралдахаар сойлго уяа нь тэгширсэн морьдын нуруун дээр мордсон нь өнөөдрийн амжилтын эхлэл. Энэ жил авга ахынхаа  хээр морийг унаж хоёр  ч наадамд айрагдуулжээ. Тэрээр энэ зуны наадамд хурдан хүлэг унаж уралдсан адтай нэгэн. Өнгөрсөн долоодугаар сарын 2-нд зохион байгуулагдсан Баруун бүсийн наадамд хээр шүдлэнгээ унаж айргийн гуравт хурдлуулжээ. Дараа нь аймгийн алдарт уяач Б.Дорждэрэмийн хээр их морийг унаж 12-т, Д.Дагвадоржийн хонгор хязааланг унаж 14-т, даага унаж 17-д хурдалсан бахархам гавьяатай. Ингэж л анхны наадамдаа дөрвөн насны морь унасан байна. Мөн Сүхбаатар Уулбаян сумын түүхт 100 жилийн ойдоо  Д.Дагвадоржийн хээр зүсмийн их насны морийг унаж 14-т, хонгор хязааланг унаж 8-т, даага унаж 21 дүгээр байр эзэлсэн аж.  Үүнээс гадна хээр шүдлэнгээ унаж айргийн дөрөвт хурдалсан. Сумын 100 жилээр 180 их насны морьд уралджээ. Тэр үед сандрах мэдрэмж төрөөгүй гэнэ. Г.Цэлмэгнаран Алтан овооны тахилга наадамд даага унаж айргийн тавд орсноор энэ жилийн наадмаа өндөрлүүлж хичээлдээ оржээ. Энэ жил тавдугаар анги. Бүх хичээлдээ дуртай учраас  хичээл орохыг догдолж хүлээсэн гэдгээ хэлсэн юм.

 

Уралдаанч охид сэргэлэн, адтай

 

Хурдны морь унахын сайхныг асуухад “Наадам болон бусад  уралдаанд унасан морь нь амжилттай хурдалж цоллуулах үе хамгийн гоё” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.  Г.Цэлмэгнаранг уралдахад уяач нь үргэлж дэмжиж, зөвлөдөг. Тухайлбал, морь нь 10 дотор хурдалж байвал амыг нь татаарай  гэж захидаг.                                                                                                                                       

Харин бариа ойртохоор амыг нь тавьж хурлуулахыг хэлдэг.  Зарим үед гуядаж  явуулах хэрэггүй шүү гэж хэлдэг. Наадамд уралдах үедээ Г.Цэлмэгнаран өөртэйгөө ижил морь унадаг 1-2 охинтой таарчээ. Морь унахдаа тусгай зориулалтын хувцас өмсдөг. Хөлс нэвтрэхгүй, зузаан өмд, хамгаалалтын хэрэгслүүд өмсөж уралддаг.  Эмэгтэй хүүхдээр морь унуулах эрэгтэй хүүхдээс өөр байдгийг хашир уяачид хэлдэг. Мөн уралдаанч охид сэргэлэн, адтай. Биеийн жингээр эмэгтэй хүүхэд хөнгөн бөгөөд хөвгүүд ойролцоогоор таван кг илүү жинтэй байдаг. Хүүхэд 35кг-аас илүү жинтэй болвол хурдан морь унах боломжгүй.

 Г.Цэлмэгнаран морь унасан цагаасаа  унаж, бэртэлгүй учраас айдас сандралгүй  байдаг биз. Тэрээр цаашид хоёр жил хурдны морь унана. Уралдааны өглөө таван цагт босоод хувцсаа өмсөөд бэлддэг хэмээн бидний яриа өндөрлөсөн юм.  Говь хангай хосолсон үзэсгэлэнт нутгаас тодорч мандсан уралдаанч охин төрийн наадмын дэнжид хурдан хүлгээ айрагдуулах битүүхэн хүсэлд дараатай явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин