Г.Чагнаадорж: “БМНС” өрх бүрд 25 сая төгрөг өгнө гэж амласан нь  ард түмний сэтгэхгүйгээр тоглож байна

2024-09-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Энэ оны наймдугаар сарын эхээр Орхон голыг алтны компаниуд бохирдуулж буй талаар орон нутгийн иргэд, малчид мэдээлэл хийж байсан. Уг мэдээллийн мөрөөр “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадоржтой ярилцав.

 

-Орхон гол орчимд ажиллаж буй алтны компаниуд ус бохирдуулсан талаар малчид, иргэний нийгмийнхэн мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр та саяхан газар дээр нь очиж үзсэн гэсэн. Нөхцөл байдал одоо ямар байдалтай байна вэ?

-Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл сонсоод наймдугаар сарын 12-нд Их тээлийн орчимд очиход тэнд үйл ажиллагаа явуулж буй “БМНС”, “Алтай гоулд” зэрэг уул уурхайн компаниудын хамгаалалтын далан сэтэрч Орхон гол руу хальж бохирдсон байсан. Харин “ Бат Дөлгөөн мөрөн” компани хариуцлага алдаагүй үйл ажиллагааг нь хэвийн явагдаж байсан. Эднийх нь Харгуйт гэдэг газар нөхөн сэргээлт хийж байгаа юм билээ. Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамны ажлын хэсэг, Өвөрхангай, Архангай аймгийн БОГ, Экологийн цагдаа зэрэг газрууд очиж шалгалт хийгээд явсан байсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч хариуцлага тооцох байх. Орхон гол руу бохирдол алдсан гол шалтгаан нь  энэ жил хаа сайгүй бороо ихтэй байсан учраас тухайн газарт хоёр удаа уулын үер буусантай холбоотойгоор  уурхайн далан сэтэрсэн гэсэн. Даруй арга хэмжээ авч далангаа хүчитгэн засварласан дахиж ийм зүйл болохгүй гэдгээ тэд ярьж байсан. Мөн энд өмнө нь уул уурхайн үйл ажиллагаанаас болж эзэнгүй орхигдсон 600 гаруй га газарт нуур, овоолго шороо их хэмжээгээр үүссэн. Эдгээрийг дайрч хүчтэй үер буусан нь мөн нөлөөлсөн гэж үзэж байгаа.

-Үерээр далимдуулж бохирдлоо урсгасан гэж үзэж болох уу?

- Ер нь үндэслэлтэй. Эзэнгүй хаягдсан газрыг нөхөн сэргээхгүй бол цаашид ийм зүйл давтагдахгүй гэх баталгаа алга.Тиймээс БОУАӨЯ үүнд анхаарлаа хандуулж нөхөн сэргээлт хийх шийдвэр гаргах хэрэгтэй.

-Орхон голын ойролцоо одоогоор хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн үйл ажиллагаа хариуцлагатай байж чадаж байна уу?

-Миний мэдэхийн дөрвөн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх гурван компаниас гадна “Армико майнинг корпораци” гэсэн. Тус компани Орхон голоос нөгөө компаниудаа бодвол нэлээн зайтай байрладаг. Эднийх Орхон гол руу бохирдол алдаагүй гэж байсан. Цаашид ч алдах боломжгүй гэж байсан. Эдгээр компаниуд  Шийрт, Яст, Өлзий тээл, Өлзий ам, Бодонт зэрэг газруудад олборлолт хийдэг. Уурхайн  бохирдол 5-6 км үргэлжилж Орхон голд нийлсээр 10 гаруй км хамарсан байсан. Одоогоор Орхон тунгалаг урсаж  байна.. “Армико майнинг корпораци”Бодонтод олборлолт хийдэг. Эднийх алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Улз" хэмээх компаниас ашиглалтын лицензийг шилжүүлэн авсан юм билээ. “БМНС”, “Алтай гоулд” зэрэг компаниуд ашиглалтын лицензтэй болоод л үйл ажиллагаа явуулж байгаа байлгүй.

-Эзэнгүй орхигдсон 600 га газар гэж ярилаа. Үүнийг нөхөн сэргээх ажил хийсэн зүйл байх юм уу?

-Энэ газарт одоогоор нөхөн сэргээлт хийсэн зүйл алга. Тиймээс Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам  нөхөн сэргээх ажлыг хийлгэх тухайд ямар нэгэн шийдвэр гаргаасай. Энэ бол "Монгол газар"-ын Ц.Мянганбаярын сүйтгэсэн газар. Бүх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. Уг нь нөхөн сэргээлтийг нь хийлгэсний дараа улс хүлээн авах учиртай байдаг. Гэвч тэгээгүй. Одоо эзэнгүй хаягдсан энэ газраа эсвэл эзэнтэй болгож нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй. Эсвэл Ц.Мянганбаярын компаниар өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй. Саяхан би Ц.Мянганбаяртай уулзсан. Тэрээр “ .. Би эзэнгүй хаясан газартаа нөхөн сэргээлт хийж улсад хүлээлгэн өгмөөр байна. Та БОУАӨЯ, болон орон нутагт энэ тухай уламжилж өгөөч. Би иргэн хүнийхээ хувиар, түүнчлэн компанийнхаа  зүгээс ч гэсэн өөрийн зардлаар тэр хаягдсан газруудаа нөхөн сэргээлт хийх хүсэлтэй байна ” гэж надаас хүссэн. Энэ ярилцлагаар дамжуулан үүнийг одоогийн сайд С.Одонтуяад уламжилж байна.

-“БМНС” компани малчдад мөнгө тараасан гэсэн мэдээлэл та авсан гэсэн энэ тухайгаа тодруулж ярина уу?

-Энэ сарын 28-нд Архангайн Цэнхэр сумын малчдад  “БМНС” компани бэлэн мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл авсан. Үүнд маш их эмзэглэж байна. Учир нь тус компанийн шатахуун ачсан гурван техникийг нутаг руугаа  оруулахгүй гэж малчид замыг нь хааж  3,4 хоног эсэргүүцэж жагссан юм билээ. Гэтэл тус компанийн ерөнхий захирал Н.Өлзийбаяр гэгч тус сумын 300  өрх бүрд 25 сая төгрөг өгнө гэж амлааад эхний удаад  таван сая төгрөг тараасан нь  баримт, мөнгөө авах гээд дугаарлаж байгаа зурагтай хамт  ирсэн. Энэ үйлдэл  үнэхээр ард түмнийг доромжилж байна. Тэдний сэтгэхгүйгээр тоглож байна. Мөнгө өгөх гээд байгаа юм бол аймаг болон суманд нь хөгжлийн сан байгуулж байгаад өгч болохгүй гэж. Тус компанийн уурхай  сумын төвөөс 90 км зайтай. Тус сум Өлт хэмээх маш хүндрэлтэй даваатай. Ядаж тэр мөнгөөрөө энэ давааг нь яагаад сан байгуулаад засаад өгч болохгүй гэж. Зарим уул уурхайн компаниуд сан байгуулж өөрийнхөө хөрөнгөөр зам тавьж өгсөн байдаг. Сандаа жил бүр таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Уг нь байгалийн баялаг ганцхан сумын багийн баялаг биш. Бүх ард түмний баялаг. Алтны маш их нөөцтэй газар. Тиймээс бүгд л ашиг тэгш хүртэх эрхтэй. Эднийх 1999 оноос уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан “Алтан дорнод” -ын тусгай зөвшөөрлийг 2017 онд шилжүүлэн авсан гэдэг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин