Өвөрмонголчууд сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг хүсэж байна

2024-09-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Монгол болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны дөрөв дэх удаагийн форум өнгөрсөн баасан гарагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-д боллоо. Уг форумд ӨМӨЗО-ны Засгийн газрын Дэд дарга Бао Шяньхуа, МҮХАҮТ-ын дэд захирал Т.Дүүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын зөвлөх Лю Жиньжи, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Д.Алтангэрэл, ӨМӨЗО-ны Худалдааны газрын Дэд дарга Хү Инфөн болон бусад хүндэт зочид төлөөлөгчид оролцож, үг хэлж, форумыг нээлээ. Энэ удаагийн форумыг Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой,  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм.  Манай хоёр улс түүхэн уламжлалт найрсаг харилцаа, бизнесийн өргөн хамтын ажиллагаатай, сүүлийн жилүүдэд бизнесийн шинэ боломжууд бий болж, олон салбарт хамтын ажиллагаа эрчимжин, гадаад худалдаа, хамтын харилцаа улам өсөн нэмэгдэж буй билээ.

Гэвч хоёр улсын худалдааны хөгжилд саад болж буй олон хүчин зүйлс байгаа бөгөөд эдгээрийг яаралтай засаж сайжруулах шаардлагатай байгаа аж. Мөн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бээжин хот дахь албан ёсны төлөөлөгчийн газар энэ зургаадугаар сард албан ёсоор нээлтээ хийжээ. Энэ тухай  МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “МҮХАҮТ нь Монгол Улсын хувийн хэвшлийн салбарыг төлөөлөх хамгийн том малгай байгууллагын хувьд бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болон, тэдний эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, дэмжин, урамшуулж ажилладаг. Энэ зорилгын хүрээндээ танхимын бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран олон форум уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулсаар ирсэн.Энэ удаагийн форумд Өвөрмонголын тэргүүлэх компаниуд, хөрөнгө оруулагчид тэр дундаа эрчим хүч, шинэ материалын худалдаа, хөдөө аж ахуй тээвэр ложистикийн чиглэлийн бизнес эрхлэгчид өргөнөөр оролцож байгаад нэн таатай байна. МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл нь 2023 оны есдүгээр сард 100 гаруй гишүүдтэйгээр байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүчний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, экспортлох асуудлыг тууштай дэмжиж, үйл ажиллагаа явуулж байна.

Мөн уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй дээр тулгуурласан экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гишүүн байгууллагуудаа дэмжих бодлого баримталж байна. Хоёр талын худалдааны хөгжилд саад болж буй зүйл нь далд эдийн засаг байсаар байна. Тиймээс түүхий эдийн худалдааны ил тод байдлыг сайжруулах их чухал байна. Мөн олон улсын худалдааны жишиг туршлагуудыг нэвтрүүлэх ажлыг дэмжих, банкны гүйлгээ, санхүүгийн үйлчилгээг олон улсын худалдааны жишгийн дагуу болгох дээр анхаарах ёстой. Ингэхийн тулд худалдааны явцад цахимжуулалтыг илүү нэвтрүүлэх чухал байна. Цахимжуулалт удаашралтай байгааг шүүмжилж ил тод ярихаас өөр арга алга. Мөн экспорт импортын бараа бүтээгдэхүүнд стандарт мөрдүүлэх ажлыг эрчимжүүлмээр байна.

Монгол Улсад нэмэлтээр олон тооны шинэ стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ байна. Стандарт нэвтрүүлэх, лабораторийн хяналтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Тэгвэл чанар муутай, хоёр улсын нэр хүндийг сэвтүүлсэн бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрэх нь багасна.Цаашлан, хоёр талын худалдааны байгууллагууд, хоёр талын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд чанартай хуулийн үйлчилгээг үзүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгцээ байна.  Мөн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бээжин хот дахь албан ёсны төлөөлөгчийн газар энэ зургаадугаар сард албан ёсоор нээлтээ хийснийг дуулгахад таатай байна” гэлээ.

Хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, 2023 онд 35.7 хувиар нэмэгджээ. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын зөвлөх Лю Жиньжи “Монгол улс, ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын IV чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Шэнь Миньжуан элчингийн өмнөөс, Хятад Монгол Улсын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийг байнга анхаарч, дэмждэг бүх хүмүүст талархал илэрхийлье.

Хятад Улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болж, 2023 онд хоёр улсын худалдааны хэмжээ 16.59 тэрбум ам.доллар болж, 35.7 хувь өссөн. Энэ оны эхний хагас жилд худалдааны хэмжээ 10.77 тэрбум ам.доллар болж, 17.9 хувийн өсөлттэй байна. Энэ жилийн худалдааны хэмжээ өнгөрсөн оноос ихээхэн давж, хоёр улсын удирдагчдын хүсэж байгаа 20 тэрбум ам.долларын зорилт руу улам ойртож байна.

Хятад Улсын Монгол дахь Элчин сайдын яам нь Өвөрмонголын автономит бүс болон Монгол Улсын эдийн засаг, худалдааны салбарт гүнзгий хамтын ажиллагаатай байхыг дэмжиж, хичээнгүйлэн ажиллах болно. Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Харин энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатар “Манай байгууллага байгуулагдсан цагаасаа худалдааны чиглэлийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны газартай хамтын ажиллагааг эхлүүлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн жил хамтын ажиллагаагаа албажуулаад санамж бичиг байгуулсан. Энэ удаагийн форум хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Үр дүнгийн талаар товчхон хэлэхэд 2023 онд зохион байгуулсан форумын үеэр нийт 16 орчим гэрээ хэлцэл байгуулж, 20 тэрбум 260 сая юанийн гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар энэхүү гэрээ хэлэлцээрүүдийн нэлээд хэсэг нь хэрэгжээд явж байна. Тиймээс энэ удаагийн форумаар дээрх үр дүнг давах байх гэдэгт найдаж байна” гэв.

Энэ удаагийн форумын хөрөнгө оруулалтын тэргүүлэх гурван салбарыг эрчим хүч, хөдөө аж ахуй,  ашигт малтмал гэж тодорхойлжээ. Тиймээс урд хөршөөс сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хүнс, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид болон Хятадын төрийн өмчит есөн компанийн төлөөлөл ирсэн юм. Мөн Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хятад компаниудад дотоодынхоо бизнес, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулан сурталчлаас гадна Хятадын бизнес эрхлэгчдэд зориулж "Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг танилцуулах сургалт"-ыг зохион байгуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин