Дэлхийн цөмийн эрчим хүчний чиг хандлага-2

2024-08-30
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Түрүүч нь Дэлхийн цөмийн эрчим хүчний чиг хандлага

 

Олон Улсын Атомын Энергийн Агентлагын төлөөлөгч бөгөөд Цөмийн энергийн газрын дарга асан, доктор

Норовын Тэгшбаяр

 

Шинээр Цөмийн эрчим хүчний станц барихаар төлөвлөсөн орнууд

 

•Шинээр баригдаж байгаа улсууд: Арабын Нэгдсэн Эмират, Беларусь.

•Гэрээ хийгдсэн, хууль эрх зүй, дэд бүтэц хөгжсөн улсууд: Литва, Турк, Бангладеш, Вьетнам (хойшлогдсон).

•Төлөвлөгдсөн, хууль эрх зүй, дэд бүтэцээ бүрдүүлж байгаа улсууд: Йордан, Польш, Египет.

•Төлөвлөгдсөн, шийдвэр хүлээгдэж байгаа улсууд: Тайланд, Индонез, Казахстан, Саудын Араб, Чили

•Хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж байгаа улсууд: Израиль, Нигери, Кени, Лаос, Малайз, Марокко, Алжир.

•Хэлэлцүүлгийн шатанд байгаа улсууд: Намиби, Монгол, Филиппин, Сингапур, Албани, Серб, Хорват, Эстони ба Латви, Ливи, Азербайжан, Шри Ланка, Тунис, Сири, Катар, Судан, Куба, Венесуэл, Боливи, Парагвай, Перу.

•Албан ёсоор баталгаажаагүй байгаа улсууд: Австрали, Шинэ Зеланд, Португал, Норвеги, Ирланд, Кувейт, Мьянмар, Камбож, Танзани, Замби, Кувейт.

 

Хүснэгт 3. Дэлхийн улс орнуудын шинээр баригдаж буй реакторын жагсаалт.

 

Бүс нутгаар дэлгэрүүлж авч үзвэл:

 

Ази

 

Зүүн Азийн орнууд, Энэтхэг, Хятад зэрэг улсад цөмийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөх хандлагатай байна.

Энэтхэг улсын хувьд нийт 19 реактортой нийт эрчим хүчнийхээ 3 хувь орчмыг цөмийн эрчим хүчнээс хангаж байна. 2050 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 25 хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилт тавьсан ба одоогийн байдлаар 17 ГВт хүчин чадалтай нийт 7 реактор баригдахаар төлөвлөгдсөн. Түүнчлэн ойролцоогоор 65ГВт чадалтай 58 реакторыг алсдаа нэмж барихаар төлөвлөжээ.

Харин БНХАУ-ын хувьд одоогийн байдлаар 55 цөмийн эрчим хүчний реактор үйл ажиллагаа явуулж нийт эрчим хүчний 4.9 хувийг үйлдвэрлэж байна. Шинээр 25 реактор баригдаж байна, 2050 онд 400ГВт-д хүргэхээр төлөвлөж байна. Хятад Улс нь одоо ч эрчим хүчний асар их дутагдалтай байгаа бөгөөд Эрчим хүчний төрийн бодлогодоо 120 ба түүнээс дээш цөмийн эрчим хүчний реактор барьж эрчим хүч үйлдвэрлэхээр тусгажээ.

Япон улс дотоодын эрчим хүчний нөөцийн хомсдолтой байдлаас үүдэн 1970-аад онд эдийн засаг, стратегийн хамгийн гол салбар болох цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх үндэс болж байсан бол энэ асуудал цөмийн эрчим хүчний станцуудаа урт хугацаагаар хааснаас болж дахин хөндөгдөж эхэллээ. Фукушимагийн ослын дараа япон улс дүрэм журмаа чангатган реакторуудаа унтрааж, нарийвчилсан хяналтын үзлэгт оруулсан юм. 50 гаруй реактороос эрчим хүчнийхээ 30 хувь орчмыг хангадаг байсан тус улс маш хүнд байдалд орж эдийн засгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Тус улсын засгийн газар цөмийн эрчим хүчний хяналт шалгалтаа сайжруулж, эрчим хүчний хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Одоогийн байдлаар 12 реактор ажиллаж байна, шинээр 2 реактор барихаар төлөвлөгдсөн байна.

Өмнөд Солонгос бол технологи экспортлогч дэлхийн цөмийн эрчим хүчний томоохон төлөөлөгч улс юм. Өнөөгийн байдлаар 26 реактор ажиллаж байна. Энэ нь нийт эрчим хүчнийхээ 31.5 хувийг эзэлж байна. Шинээр 2 реактор барихаар төлөвлөсөн байна.

 

Өмнөд Ази

 

Бангладеш улс 2011 онд ОХУ-тай ЦЭХС барих ЗГ хоорондын гэрээ байгуулсан. 2017 оны арваннэгдүгээр сард барилгын ажлын зөвшөөрөл тус улсын хяналтын байгууллагаас олгосноор барилгын ажил албан ёсоор эхлэхэд бэлэн болсон байна. Бангладешт хүн амын 50 хувь нь цахилгаан эрчим хүчинд хангагдаагүй байсаар байгаа тул тус улс цөмийн эрчим хүчний хөтөлбөртөө өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлж байна. 2023 онд ВВЭР-1200 маркын 2400МВт хүчин чадалтай 2 ширхэг станц ашиглалтанд орсон.

Вьетнам улс ОХУ-тай 2011 онд 2400МВт хүчин чадалтай ВВЭР загварын цөмийн эрчим хүчний реактор худалдан авах гэрээ (9 тэрбум доллар) байгуулсан ба төслийн бэлтгэл үе шатандаа явж байна. Төсөл 2014 онд эхэлж 2019 онд ашиглалтанд орох байсан ч санхүүгийн улмаас хойшилсоор 2019 онд эхлэхээр төлөвлөгдсөн байна. Түүнчлэн Япон улстай мөн 2200 МВт хүчин чадалтай реактор худалдан авах гэрээ байгуулсан.

Пакистан Хятадын тусламжтайгаар 6 реактор ашиглалтад оруулсан байна.

 

Зүүн өмнөд Ази

 

Индонез, Малайз, Тайланд улс цөмийн эрчим хүчний хөтөлбөрүүдийг төлөвлөж байна. Тайланд 4000МВт цөмийн эрчим хүчний станц барихад 6 тэрбум доллар, Малайз 1000МВт – 3.1 тэрбум доллар, Сингапур 1000МВт– 3.1 тэрбум доллар зарцуулахаар эдгээр орны Засгийн газар шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна.

Индонез улсын нийт хүн амын 36 хувь цахилгаангүй, байгаа ба засгийн газраас нь нүүрс хүчлийн хийн ялгаруулах хэмжээг 2025 он гэхэд 26 хувь бууруулахаар зорилт тавьсан. Газрын тосны нөөц 21 жил, байгалийн хий 61 жил, нүүрс 80 орчим жилийн нөөц үлдээд байгаа ба эрчим хүчний бодлого эдийн засгийн өсөлт, үйлдвэржилт, Хүрээлэн буй орчны асуудлууд, хүн амын өсөлт нэмэгдэж байгаа зэргээс үүдэн Индонезийн засгийн газраас ирээдүйн эрчим хүчний эх үүсвэрийг боломжит хамгийн оновчтой харьцааг хэрэглэх төлөвлөгөө боловсруулсан. 2006 онд тус улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж 2025 онд цөмийн эрчим хүчээр нийт эрчим хүчний 2-4 хувь буюу 4000МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чиглэл бий болгосон бөгөөд үндэсний урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт анхны 2 цөмийн эрчим хүчний станц 2020 онд үйл ажиллагаа явуулж эхлэхээр тусгасан байна. Эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах төрийн болон Улс үндэстэн хөгжлийн тогтвортой байдлыг хангахад цөмийн эрчим хүч чухал байр суурь эзлэх юм.

 

Төв Ази

 

Казахстан нь ураны асар их нөөцтэй бөгөөд одоогийн байдлаар цөмийн эрчим хүч үйлдвэрлэхгүй байгаа ч ОХУ, Япон улсуудтай цөмийн эрчим хүчний станц барих тал дээр яриа хэлэлцээр хийж ойрын 10 жилд эрчим хүчний станцтай болохоор зорьж байна.

 

Европ

 

Беларус улс 2011 онд ОХУ-тай анхны ЦЭХС барих ЗГ хоорондын гэрээ байгуулсан. Тус улсын анхны 2400 МВт хүчин чадалтай ВВЭР-1200 маркын 2 блок ашиглалтанд орж ажиллаж байна.

Турк улсын хувьд эрчим хүчний асуудал нь тулгамдсан асуудал болоод байгаа ба жилд 60 орчим тэрбум орчим ам.долларын байгалийн хий болон газрын тос буюу нийт эрчим хүчний чадлынхаа 44 хувь ОХУ болон Иран улсаас импортлодог. Эрчим хүчний үр ашигийг нэмэгдүүлэх болон эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа тул тус улсын засгийн газарт Цөмийн эрчим хүчний асуудал нь эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг төдийгүй эрчим хүчний хараат байдлыг бууруулах чухал үүрэгтэй юм.  2012 онд ОХУ-тай 20 тэрбум ам.долларын өртөгтэй 4800Мвт хүчин чадалтай 4 блок ВВЭР-1200 анхны цөмийн реактор нийлүүлэх гэрээ. 2013 онд Японы засгийн газартай 2 дахь ЦЦС төслөө хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан.

Финланд болон Францад АРЕВА-гийн 1650 МВт-ын хүчин чадалтай EPR загварын реактор баригдаж байна. Хятадад мөн энэ загварын реактор барьж байгаа.

Зүүн Европ хэд хэдэн оронд (Болгар, Чех, Унгар, Румын, Словак, Словени,) одоогоор баригдаж байгаа буюу баригдахаар төлөвлөгдөөд явж байна.

Их британи улсын засгийн газар 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний чадлаа 16 ГВт хүргэхээр зорьж байна.

Швед хуучин реакторуудаа өргөтгөхөд ихээхэн хөрөнгө оруулалт гаргаж байна.

Унгар, Словак, Испани улсууд одоогийн байгаа станцуудыхаа ажиллах хугацааг сунгасан байна.

Герман цөмийн станцуудын ажиллах хугацааг сунгаж уртгасгахаар төлөвлөж байсан хэдий ч Фукушимагийн ослын дараа бодлогоо дахин өөрчилж, 2023 он гэхэд цөмийн эрчим хүчний станцуудаа зогсоохоор шийдвэрлэжээ.

Польш улс 6000 МВт хүчин чадалтай шинэ станц барихаар төлөвлөсөн байна.

Эстони, Латви улсууд Латви улсад цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хамтарсан төсөл хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.

Оросын Холбооны Улсын цөмийн салбар нь ураны олборлолт, боловсруулалт, цөмийн түлш үйлдвэрлэх, цөмийн реакторын загвар, технологи боловсруулах, атомын цахилгаан станцыг ашиглах техник туршлагаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улс нь дэлхийд анхны иргэний зориулалттай цөмийн цахилгаан станцыг барьж /1954 он/ байгуулан цөмийн технологийг эрчим хүчний салбарт нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн орон юм.

ОХУ цөмийн энерги, реакторын технологи хөгжүүлэх чиглэлээр тууштай байж амжилт гаргаж байгаа гол төлөөлөгч улс юм. 1990 оны дунд үеэс Оросын цөмийн эрчим хүчний үр ашиг эрс нэмэгдсэн. Цөмийн бараа, үйлчилгээний экспорт нь Оросын гол бодлого, эдийн засгийн зорилт юм. 2016 оны сүүл байдлаар 133 тэрбум ам.долларын өртөг бүхий 20 гаруй шинэ реакторын төсөл гадаад улсуудад экспортлохоор болсон байна. Орос нь хурдан нейтроны реакторын технологоор дэлхийд тэргүүлэгч улс юм. ОХУ-д 37 цөмийн реактор ажиллаж 203957.3 ГВтцаг (нийт эрчим хүчний 18.4 хувь) эрчим хүчийг үйлдвэрлэж буй бөгөөд одоогийн байдлаар 3850 МВт чадалтай 4 ширхэг реактор шинээр баригдаж байна.

 

Ойрхи Дорнод

 

Арабын Нэгдсэн Эмират Улс олон улсын атомын энергийн агентлагтай нягт хамтран ажиллаж, олон нийтийн дэмжлэгээр цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө эхлүүлсэн. Өмнөд Солонгосын консорциумын 20 тэрбум ам.долларын өртөгтэй нийт 5.6 ГВт хүчин чадалтай 3 ширхэг реактор ажиллаж байна.

Иран хамгийн анхны эрчим хүчний реактороо ашиглалтанд оруулаад байгаа ба дахин илүү олныг барихаар төлөвлөсөн байна.

Египет 1000МВт-4 тэрбум ам.долларын өртөгтэй АРЕВА болон Вестингхаусын технологийг сонирхож байна.

Түүнчлэн Саудын Араб, Йордан, зэрэг орнууд эрчим хүч гарган авах, ус цэвэршүүлэх зорилгоор цөмийн эрчим хүчний реактор барихаар ажиллаж байна. Йордан улс эрчим хүчнийхээ ихэнхийг гаднаас импортлодог бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, хямд найдвартай эрчим хүч үйлдвэрлэх сонирхолтой байна. 

Саудын Араб дараагийн 25 жилд 16 цөмийн эрчим хүчний реактор барихаар төлөвлөж байна. 2040 он гэхэд нийт эрчим хүчний 15 хувь буюу 17 ГВт эрчим хүчийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

 

Африк

 

Өмнөд Африк цөмийн эрчим хүчний чадлаа 9600 МВт хүргэхээр төлөвлөсөн байна.

Нигери улс Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр 1000 МВт-ын хүчин чадалтай 2 ширхэг реактор барихаар төлөвлөж байна.

Кени улс анхны 1000 МВт цөмийн эрчим хүчний реакторын хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Америк

 

АНУ нь цөмийн салбарт тэргүүлэгч улс бөгөөд 93 эрчим хүчний реактор дотоодын цахилгааны хэрэгцээний 18.6 хувь буюу 102.136 мегаваттыг хангадаг. Тус улс дэлхийд ажиллаж буй реакторын тоогоороо тэргүүлдэг. АНУ-д AP1000 шинэ загварын 4 реактор, баригдаж байсан боловч тэдгээрийн хоёр нь түр хугацаагаар зогссон. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 1000 МВт-ийн 19 шинэ станцтай ашиглалтанд оржээ.

 

Өмнөд Америк

 

Аргентин, Бразил улсууд цөмийн эрчим хүчний реактороос эрчим хүч үйлдвэрлэдэг ба нэмэлт реакторууд баригдаж байна. Чили улсын хувьд судалгааны реактортой бөгөөд эрчим хүчний реактортой болох зорилт тавьсан байна.

 

Ураны нийлүүлэлт

 

Уран нь газрын хэвлий болон далай гүнд тархсан харьцангуй олдоц ихтэй байгалийн түүхий эд юм. Гагцхүү ураныг агууламжаар нь ангилж ялгадаг бөгөөд эдгээрийг ураны агууламж ихтэй хүдэр, ураны агууламж багатай хүдэр, гранит зэргээр ангилдаг байна. Ураны нөөцийн хувьд дэлхийн нийт тогтоогдоод байгаа нөөцийн 28 хувь нь Австрали улсад байгаа бол 13 хувь Казахстанд, Канад 10 хувь, ОХУ-д 8 хувь байна.

Ураны нөөцийг тогтоогдсон, боломжит, өсөх магадлалтай нөөц зэргээр ангилдаг. Хүснэгт 7-т 2024 оны улс орнуудын ураны нөөцийн мэдээллийг тусгасан байна. Гэхдээ уран нь иргэний болон цэргийн технологид ашиглагддаг стратегийн чухал түүхий эд учраас улс орнууд өөрийн нөөцийг бүрэн хэмжээгээр мэдээлдэггүй байх магадлалтай. Жишээлбэл, ОХУ өөрийн газар нутгийн хэмжээнээс хамаарч ураны нөөцөөр Австрали улсаас ч их байх боломжтой юм.

Хүснэгт 7. Дэлхийн улс орнуудын ураны нөөц

Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс улбаалан цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх тутам ураны хэрэгцээ шаардлага өсч байна. Дэлхийд 5.9 сая.тонн ураны нөөц бүртгэгдсэн байдгаас манай орны батлагдсан нөөц 145,500 тонн буюу дэлхийн нийт нөөцийн 2 хувийг эзэлдэг байна. Манай орны хувьд таамаг нөөцөөр 1.5 сая тонн гэж үздэг. Жилд цөмийн эрчим хүчний станцуудад жилд ашиглагдах ураны хэрэгцээг 67 мянган тонн байдаг байна.

Дэлхийн хэмжээнд 2022 оны байдлаар 49 мянган тонн уран олборлосон бөгөөд эдгээрийн 57 хувийг Казахстан, Канад, Австрали улсад олборложээ. Түүнчлэн нийт уран олборлолтын 51 хувийг орчин үеийн газар доор уусгах аргаар олборлох болсон байна. Казахстан улс 2009 оноос хойш уран олборлолтоор дэлхийд тэргүүлэх болсон.

Хүснэгт 8. Дэлхийн улс орнуудын уран олборлолт
Хүснэгт 9. Ураны олборлолтоор тэргүүлж байгаа компаниуд

Ураныг ил уурхай, далд уурхай, газар доор уусгах арга (in-situ leach) зэрэг үндсэн гурав аргачлалаар олборлодог. Уламжлалт олборлох арга нь бусад уурхайн адил ил болон далд уурхайн арга бол газар доор уусгах аргыг сүүлийн жилүүдэд түлхүү ашиглах болсон. Тухайлбал, Казахстан улс нийт уран олборлолтын дийлэнх хувийг газар доор уусгах аргаар олборлодог байна. Газар доор уусгах арга нь өрөмдлөг хийсний дараа өндөр даралтат усыг химийн бодистой хольж газрын гүнд шахаж, улмаар газрын гүнд байгаа ураны концентратыг буцаан сорж авахыг хэлдэг. Энэхүү арга нь ил болон далд уурхайтай адил их хэмжээний тэсэлгээ хийх шаардлагагүйгээр онцлог юм. Гэвч газрын гүнд химийн бодис шахах явцад гүний усыг бохирдуулах эрсдэл байдаг. Иймд тухайн аргыг ашиглахаас өмнө газрын геологийн бүтэц, байгаль орчин болон гүний усанд нөлөөлөх нөлөөллийг сайтар судалж, тогтоох шаардлагатай байдаг.

Энэхүү товч танилцуулганд цөмийн эрчим хүчний салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага, стратегийн шиийдлүүдийг оруулав.

Цөмийн энергийн салбар нь цөмийн технологийн салбарын зөвхөн нэг хэсэг бөгөөд бусад эрүүл мэнд, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан, өндөр тенхологи, аюулгүй байдал зэрэг олон салбарт технологи нэвтрүүлж хэрэглэдэг талаар тусгайлан бичих болно.

Түүнчлэн цөмийн технологи нэвтрүүлж ашиглахад цөмийн болон цацрагын хяналт маш чухал. Энэ чиглэлээр мөн тусгайлан бүлэг танилцуулга бичих шаардлагатай.

Энэхүү танилцуулгад орсон материалуудыг 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар Олон Улсын Атомын Энергийн Агентлагын болон тухайн улсуудын цөмийн энергийн салбарын эх сурвалжууд дээр тулгуурлан бэлтгэсэн болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 168 (7412)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

7 цаг 39 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

7 цаг 44 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

7 цаг 46 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

7 цаг 51 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

10 цаг 25 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

17 цаг 21 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

17 цаг 21 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

17 цаг 21 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

17 цаг 21 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

17 цаг 21 мин