Хуучин хувцсаа хандивласнаар байгаль дэлхийгээ хамгаалах боломжтой

2024-08-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.АМИРЛАН

Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Үүнээс хог хаягдал болж буй хувцасны зөвхөн нэг хувийг дахин боловсруулдаг. Үлдсэн 99 хувь буюу 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэх материал газрын хөрсөнд шууд хаягдаж байна. Хувцасны үйлдвэрлэл нь уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нөлөөлдөг бөгөөд манай гаригийн хамгийн их бохирдуулагч үйлдвэрүүдийн  нэгд тооцогддог. Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр хувцас үйлдвэрлэх нь орон сууц, тээвэр, барилгын бүтээгдэхүүний дараа ордог дэлхийн дөрөв дэх том бохирдуулагч буюу хорт утааны 50 хувийг бүрдүүлдэг. Хувцас үйлдвэрлэлийн байгальд үзүүлэх хор нөлөөг нарийвчлан дурдвал, нэг даавуун цамц үйлдвэрлэхэд 2700 литр ус ашигладаг. Энэ нь нэг хүний 2.5 жилийн турш уух усны хэмжээ юм. Мөн хувцас үйлдвэрлэлийн салбар дэлхийн нийт ДНБ-ий хоёр хувийг эзэлдэг. Европ, АНУ, Хятад, Япон улс нийт зах зээлийн 75 хувийг төвлөрүүлж байна. Дээрх салбарын үйлдвэрлэл дэлхий даяарх нийт нүүрсхүчлийн хийн арав гаруй хувийг ялгаруулж буй. Хэрэв энэ хэвээр чанаргүй хувцас үйлдвэрлэсээр байвал 2050 он гэхэд 26 хувьд хүрэх тооцоо бий.

Хувцасны том брэндийн нэг жилийн усны хэрэглээ гэхэд 2000 орчим жижиг нуурын усны нийт эзлэхүүнтэй тэнцдэг. Товчхондоо, дэлхийн нийт цэвэр усыг хамгийн ихээр бохирдуулж буй салбаруудын эхний гуравт хувцас үйлдвэрлэл багтаж байна. Иймд чанартай, цөөн хувцас худалдаж авах, өмсөхгүй хувцсаа хэрэгтэй хүмүүст нь хандивлах, дахин өмсөх боломжгүй хувцсыг зориулалтын газарт шатаалгах зэрэг байгальд ээлтэй аргуудыг сонгох хэрэгтэй юм. Тиймээс энэ удаагийн дугаартаа хуучин хувцас авдаг газруудыг онцолж байна.

 

RE-Designed Mongolia

 

Зөвхөн жийнс, хөвөн даавуун хувцас авахаас гадна засварлах үйлчилгээ үзүүлдэг байна. Тодруулбал, өмсөхөө больсон, хаяж бас хандивлаж чадахгүй байгаа хуучин хувцсыг дахин ашиглаж, амилуулан, шинэ хувцас хийж өгдөг ажээ.

Хаяг нь АНУ-ын Элчин Сайдын Яам, Нацагдоржийн эмийн сан дотор тус тус байрладаг. УТАС: 80182921

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ” ТӨВ

 

“Жавзандамба хутагт” төв 9-11 дүгээр саруудад зөвхөн өвлийн дулаан хувцсыг хандиваар цуглуулдаг байна. Цуглуулсан хувцсаа хороодын хэсгийн ахлагчидтай хамтран эмзэг бүлгийн айл өрхүүдэд тараадаг байна.

Хаяг: “Алтжин бөмбөгөр худалдааны төв”-ийн замын эсрэг талд. УТАС: 98113045

 

“МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЛ ЭКО ДЭЛГҮҮР”

 

“Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр” 2019 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хувцас болон эдлэл хэрэглэл хандивлах хүсэлтэй хүн бүрд нээлттэй юм байна. Иргэдээс цугларсан хандивын зүйлсийг хямд үнээр зарж борлуулдаг. Тус дэлгүүрт өрх толгойлсон ээж нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг ба дэлгүүрийн орлого ажилтнуудын цалин ба урсгал зардалд зарцуулагддаг байна.

ХАЯГ: Сүхбаатар дүүрэг, 13 хороо, 32-ын тойрог "Сансар" худалдааны төвийн 2 давхарт "Мөрөөдлийн гэрэл эко хүмүүнлэгийн дэлгүүр" УТАС: 99278067

 

“ИД ШИДИЙН ОРОН” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

 

Та хэрэглэдэггүй хүүхдийн хувцаснуудаа “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд хандивлах боломжтой. “Ид шидийн орон” төв ажлын цагаар буюу 09:00-18:00 цагийн хооронд хандив авдаг байна.

ХАЯГ: Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны зүүн салаа. УТАС: 77076996

 

“ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ”

 

Тус төв нь орон нутагт 14 салбартай ба гэр бүл хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсийг хамгаалах, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. 8:30-17:30 хүртэл ажилладаг. Бас хувцас хандивлах хүсэлтэй хүмүүстэй хамтарч ажилладаг. Иргэдээс цугласан хандивын хувцсыг хамгааллын байранд буй хүүхдүүд болон хохирогч эмэгтэйчүүдэд өгдөг.

ХАЯГ: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 6-р хороо, 40-р Байр, 03, 06 тоот УТАС: 70119949

 

“МОНГОЛ ДАХЬ ИХ ХӨЛГӨНИЙ УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛАХ ТӨВ”

 

“Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төв” нь 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Тус төв нь олон улсын байгууллага бөгөөд дэлхийн 200 гаруй улсад салбартай. Хувцас хандивлах хүмүүст нээлттэй ба 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг. Хандиваар цугласан хувцаснуудыг “Амгалан”-д байрлах халамжийн төвийн хүмүүст өгдөг байна.

ХАЯГ: ЧД, Барилгачдын талбайн урд талд, Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн байр. УТАС: 77071580

 

“ЧИКА” ХАЙРЦАГ

 

"Зориг" сангаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Залуу Манлайлал” хөтөлбөрийн 21 дэх удаагийн оролцогчдын дундаас санаачилсан “ЧИКА” төслийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төслийн гишүүд хуучин хувцас хандивлах хоёр ширхэг хайрцгийг "Jack’s Coffee" сүлжээ кофе шопын Баянгол, Орчлон зэрэг салбарууд дээр хаягжуулан байршуулсан бөгөөд хэрэглэдэггүй боловч дахин ашиглах боломжтой хувцсаа хандивлах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй юм. Хайрцагт цуглуулсан хувцсыг цаашид Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хурцын болон Хуулийн тасгийн хэрэгцээ шаардлага бүхий өвчтөнүүдэд хандивлана.

Тус хайрцгуудыг google.maps дээрээс “хувцас хандивлах хайрцаг” гэж хайгаад олох боломжтой.

 

"ИНЭЭДЭГ БАЙШИН" ТББ

 

Тус байгууллага нь найман жилийн өмнөөс хүмүүсийн хэрэглэхээ, өмсөхөө больсон хувцсыг цуглуулж хувцсаар дутаж байгаа хүмүүст тарааж байгаа билээ.

ХАЯГ: Улаанбаатар их дэлгүүрийн замын чанх ард PEACE MALL худалдааны төвийн баруун хойно СӨҮЛ зочид буудлын яг арын шар 29-р байр зүүн тийшээ харсан саарал хаалга бий. УТАС: 88103324, 99822956

 

“ТҮМЭН ЭГШИГ” ХХК

 

Хэрэглэхгүй, хуучирч муудсан хувцас хэрэглэл, аюултай хог хаягдал, эд зүйлс, хүүхдийн тоглоом зэргийг шатаах үйлчилгээг  тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж буй эл үйлдвэр нь химийн сав баглаа боодол устгах, дахин боловсруулж хуванцар үрэл хийх, хөдөө орон нутаг уул уурхайн талбараас ашигласан масло, тос, агаар шүүгч, ажилчдын тостой ажлын хувцас хунар зэргийг газар дээрээс очиж авдаг. Улмаар байгаль орчинд ээлтэй ухаалаг зууханд шатаадаг юм байна. Үнийн хувьд  нэг шуудай буюу 45-55 кг хувцсыг 20 мянган төгрөг төлөөд устгуулах боломжтой.

ХАЯГ: Шатаах үйлдвэр нь Улаанбаатар хотоос 46 км зайд Төв Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрладаг. Эсвэл 13 дугаар хороололд байрлах агуулахад хүргэж өгч болно. УТАС: 88990428, 99721881

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 168 (7412)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин