Залуус Thrift shop-ыг сонгож байна

2024-08-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.БАДАМХАНД

 

Gen-Z буюу орчин үеийн залуус Thrift shop-ыг сонгох болжээ. Thrift shop гэдэг нь бидний хэлж заншсанаар хуучин хувцас буюу комиссын хувцасны дэлгүүр юм. Хуучин хувцас гэхээрээ л зах нь суначихсан, загвар нь хуучирсан эмээ загвартай байдаг гэдэг ойлголт үгүй болжээ. Тодруулбал, сүүлийн үед манай улсад хуучин хувцасны брэнд болон залуусын загвар имижид бүрэн нийцсэн сонголттой дэлгүүр манай улсад олон нээгджээ. Ихэнх хүмүүс хуучин хувцас тухайн хүний энерги шингэсэн гэх сөрөг хандлагатай байдаг ч, угаагаад арчиж цэвэрлээд өмсвөл эдийн засаг болоод ундны усаа хайрлахад сайнаар нөлөөлнө. Тэгвэл залуусын үйлчлүүлэх дуртай хамгийн загвар сайтай, чанартай хувцаснуудтай дэлгүүрүүдийг онцолъё.

Цахим орчинд буюу Instagram-д Thrift shop гэж хайхаар чамгүй олон хаяг гарч ирнэ. Тэдний дундаас хандалт өндөртэй, өргөн сонголттой, загвар хийцээрээ хэдийнээ танил болсон газрууд цөөнгүй. Үүний жишээ нь “Sunny.thrift shop”, “988_ thrift_shop”, “Toirogdii”, “13_thrift_shop”, “colorroomthrift” зэрэг юм. Энэ дундаас дотоод тохижилт, хувцасны сонголт, загвар хийц зэргээрээ хүмүүсийн дунд нэлээд алдартай эчнээ танил болсон дэлгүүр бол “Sunny.thrift shop” юм. Уг дэлгүүр нь  Натурын зам дагуу байрлах Hard Rock-ын баруун талын 21 дүгээр байранд байрлана. Цахим хуудсандаа 15 мянга орчим дагагчидтай, 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж буй дэлгүүр. Зөвхөн хуучин хувцас зараад ч зогсохгүй брэндийн хувцсыг боломжийн үнээр борлуулдгаараа онцлог.

Тиймээс бид тус дэлгүүрийг зорьж, 13:00 цагийн орчимд очлоо. Сүүлийн үеийн тохижилт, өвөрмөц хувцсууд нь өөрийн эрхгүй анхаарал татав.  Тухайлбал, үйлчлүүлэгчдэд зориулсан суух ширээ, сандал зэргийг байрлуулахаас гадна өндөгний үүрийг будаж ханаа тохижуулжээ. Дан ганц хувцас зараад ч зогсохгүй цүнх, гоёл чимэглэл зэргийг давхар худалдах аж. Тэгвэл тус дэлгүүрийн үйлчлүүлэгч А.Алдармандах “Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сараас эхлэн хуучин хувцас худалдаж авах болсон. Миний хувьд энэ дэлгүүрийн ангийнхаа хүүхдээс мэдэж авсан. Эхэндээ зүгээр л эдийн засагт  хэмнэлттэй гэж бодож худалдан авалт хийдэг байсан бол сүүлдээ байгаль орчинд эерэг нөлөөтэй гэдгийг нь мэдсэн. Нэг хувцсыг хийхэд маш их хэмжээний ус шаардагддаг гэдгийг мэдсэнээс хойш шинэ хувцас худалдаж авахаас зайлсхийдэг болсон. Гэхдээ хаа ганц шинэ хувцас авах тохиолдол байна. Эрэлтээ дагаад хуучин хувцасны дэлгүүр ч цөөнгүй байдаг болж сонголт сайтай болж байна. Байнгын үйлчлүүлдэг, орох дуртай өөр олон газар бий. Хуучин хувцас гэхээрээ л загвар муутай гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ ч цоо шинэ өвөрмөц, дахин давтагдашгүй загварыг бүрдүүлэх боломжийг олгодог. Хуучин хувцасны дэлгүүрт зарагдаж буй хувцаснууд размерын сонголтгүй байдаг ч цор ганц, ховор, хуучны загвартай байдаг нь онцлог худалдаж авах шалтгаан болдог. Мэдээж тэр олон өвөрмөц хувцаснууд дундаас сонголт хийх, эрэл хайгуул хийх нь сонирхолтой. Хайсан хувцсаа олвол шууд л аваад гардаг” гэсэн юм.

Мөн хуучин хувцасны дэлгүүрээс өөрийн стиль имижээ ч олох тохиолдол цөөнгүй гардаг байна. Энэ тухай ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан н.Биндэръяа “Хуучин хувцасны дэлгүүрээр ордоггүй байсан. Энэ үед өөрийнхөө стилийн хувцсыг олох маш хэцүү байсан. Яг оллоо гэж бодоход мөнгө хүрэхгүй, маш үнэтэй байх тохиолдлууд цөөнгүй гардаг. 2020 оноос эхэлж Thrift буюу хуучин хувцас дэлхий дахинд танигдаж эхэлсэн. Түүнээс хойш хуучин хувцасны талаар судалж эхэлсэн. Ингээд 2021 оноос хуучин хувцасны дэлгүүрүүдээр үйлчлүүлэх болсон. Тэр үед одоогийнх шиг олон дэлгүүр байгаагүй учир Нарантуулын комиссын бараагаар үйлчлүүлдэг байсан. Одоо бол Sunny thrift shop, 988 thrift гэх газруудаас худалдан авалт хийдэг. Том том их дэлгүүрүүдэд брэндийн хувцаснууд  200-400 мянгын хооронд үнэтэй байхад хуучин хувцасны дэлгүүрт 100 мянга дотор байх жишээний. Зарим алдартай хуучин хувцасны дэлгүүрүүдэд илүү үнэтэй байх тохиолдол ч гардаг. Миний бодлоор залуус өөрийн стиль имижийг олох гэж байна гээд тохирохгүй, үнэтэй хувцаснуудыг сольж өмсөөд байдаг. Үүний оронд хямд бөгөөд чанартай загварлаг хувцсаар имижээ бүрдүүлэх нь надад илүү дээр санагддаг.  Мэдээж эзнийхээ хэрэглээг дуусгаад, цаашдаа өөр нэгний хэрэглээг хангах чадвартай хувцас бол яалт ч үгүй чанартай хувцас байж таарна. Загварын чиг хандлагыг сөрж чадах, хэзээ ч хоцрогдошгүй, элэгдэшгүй материалтай байна гэдэгтэй маргашгүй юм. Гэвч нэгэнт шинэхэн эзнээс нь өмнө хэн нэгэн тухайн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангасан тохиолдолд эдэлгээний хоргодол гарах учир анхны үнээсээ хямдаар зарагдах нь тодорхой байдаг. Тиймээс үүнийг нь засаж янзлаад өмсдөг” гэсэн юм.

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Тэгвэл таны өмсөх дуртай  нэг ширхэг даавуун футболкг үйлдвэрлэхийн тулд 2600 литр ус ашигладаг. Сүүлийн үеийн тренд гэж нэрлэгдэх жинсэн өмдийг 7600 литр ус зарлуулагддаг байна. Цэвэр усны нөөц болон цэвэр усаа хамгаалахын тулд таны, бидний зүгээс хийж чадах хамгийн энгийн зүйл бол чанартай хувцас худалдан авч удаан  буюу гамтай өмсөх явдал юм. Бас нэг шилдэг арга бол хуучин хувцсыг тохирох үнээр худалдаж аваад, цэвэрлэж засварлан өмсөх явдал юм. Бага мөнгөтэй хүмүүс л комиссоос хувцасладаг гэсэн ойлголтыг дэлхийн хэмжээний одууд хүртэл эвдээд буй. Хувцас хямдрах тусам түүнийг нэг удаагийн хэрэглээ гэж үздэг хүний тоо нэмэгдсэн. Хуучин хувцас нь хямд үнэтэй “комиссын бараа” гэдэг ойлголт үгүй болж байгаль орчноо хамгаалж буй ухаалаг сонголт юм шүү гэх үг хүртэл гарсан.

Нөгөөтээгүүр бидний аав ээж, өвөө эмээ нар өөрийн өмсөж зүүж байгаа хувцас хэрэгслээ бусдад хэрэглүүлж болдоггүй, буян харьчихна хэмээдэг. Гэвч энэ нь үнэндээ өнөөгийн нийгэмд хэтэрхий хоцрогдсон ойлголт юм. Орчин цагийнхан хэрэглээгээ гайхуулах бус харин ч эсрэгээрээ эх дэлхийдээ ээлтэйг нь сонгож байна.  Шинэ үеийнхэн орчин үетэй хөл нийлүүлж загварын ертөнц байгаль орчинд ээлтэй хандлага руу эргэж органик хэрэглээг илүүд үзэж байна.

Хуучин хувцас дахин хэрэглэх,  боловсруулах  нь эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд дараах ач холбогдолтой. Америкийн судалгааны хүрээлэнгээс авсан судалгаагаар дэлхий дээр нэг насанд хүрсэн хүн жилд дунджаар 60-70 фунт даавуун хог хаягдал гаргадаг нь тогтоогджээ. Жишээлбэл, манай улсад хог дахин боловсруулах ажил тун сул байдгаас шалтгаалан уг даавуун хаягдлын 70 гаруй хувь нь хогийн цэгтээ үлддэг байна. Үлдсэн хог хаягдал нь газрын хөрсөнд шингэх гэж олон зуун жилийг зарцуулдаг. Тиймээс энд хаягдаж буй хувцаснуудын ихэнхийг хаяж үрэхийн оронд хуучин хувцасны дэлгүүрт өгвөл таны эдийн засагт ч багахан нэмэр үзүүлж, таны хувцсыг худалдаж авах хүнд ч хэмнэлттэй үнээр хувцас олдоно гэсэн үг. Дараагийн чухал ач холбогдол нь өөрийн хүссэнээрээ засварлан загварчлан өмсөх боломжтой. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хүссэнээрээ өөрчлөн шинэчилж, загварыг нь солих хүсэлтэй хүмүүс их байдаг. Гэвч зарим тохиолдолд энэ ажиллагаа бүтэлгүйтэж, үр дүн нь дэмий хоосон болохоос гадна хайртай хувцас чинь гэмтэл авч хоцрох үе бий. Тиймээс энэ эрсдлүүдээс урьдчилан сэргийлж хуучин хувцсанд засвар, туршилт  хийх нь хамаагүй ашигтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 163 (7407)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин