Орон сууцанд угаалгын газар ажиллуулахыг хориглоно

2024-08-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.Отгонбаяр

 

Оюутан сэтгүүлч

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актаар тухайн компанийн орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байсан өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Тухайн компани нь Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан аж.

Нэхэмжлэгч “Эрүү ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нь орон сууцны ашиглалт, орон сууцны тухай хуулийн биелэлтэд хяналт тавих эрх хэмжээгүй”, хариуцагч “Орон сууцны ашиглалт нь тухайн орон сууцанд оршин суугчдын эрүүл ахуйн асуудалд хамааралтай тул хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй” гэж тус тус маргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Орон сууцны тухай хуульд нийтийн зориулалттай орон сууцны байшинд “нийтийн халуун усны болон угаалгын газар” ажиллуулахыг хуулиар шууд хориглосон тул угаалгын газрын үйлчилгээг түр зогсоох шийдвэр гаргасан нь орчны эрүүл ахуй, орон сууцанд оршин суугчдыг эрүүл мэндийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамаарах тул улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй, хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу хяналтыг хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэсэн. 

Тиймээс маргаан бүхий захиргааны акт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бус болох нь тогтоогдсонгүй.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн эрүүл ахуйн товчооны дарга О.А, лаборант Г.Ж нарын угаалгын газрын нэг сэгсрэх, хоёр угаалгын машины ажиллаж байх үеийн дуу шуугианы хэмжилтийг шуугиан хэмжигч багажаар 14.30-15.30 цагийн хооронд хийхэд, итгэмжлэгдсэн лабораторийн сорилт хэмжилтийн үр дүнгээр шуугиан 54-58 дБ хэмжээтэй байгаа нь Монгол улсын Орон сууц, иргэний барилгын шуугианы байж болох түвшин MNS0012-1-009-1985 стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их буюу стандартын шаардлага хангахгүй хэмжилтийн дүнтэй байна гэж үзсэн. Хэмжилт хийх техник арга зүйг мэргэжлийн лабораторийн эрх бүхий шинжээч хийсэн ба хэмжилтийн үр дүнг хариуцах аж.

Энэхүү угаалгын газарт орчны эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хяналт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодоггүй болно.

2022  оны тавдугаар сарын 26-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хавсаргасан нь цаг хугацааны хувьд өнгөрсөн, хариуцсан хяналтын чиглэл, тухайн тохиолдол нь өөр байгаа нь хамааралгүй байна.

Мөн “Д” ХХКомпани нь Бүгд Найрамдах Солонгос улсын L өөртөө үйлчлэх угаалгын газрын сүлжээг франчайзингийн гэрээний дагуу албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж байгаа атал ашиглаж буй угаалгын машины албан ёсны чанарын гэрчилгээгүй, гэр ахуйн зориулалттай Тoshibа TW-ВL 80А2UZ-WК маркийн угаалгын машины зургийг хавсаргасан нь үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа угаалгын машины хүчин чадал, чанарыг төлөөлж чадахгүй гэж үзжээ. Эдгээр үндэслэлүүд дээр тулгуурлан шийдвэрлэсэн байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

Дээрх хэрэгт холбогдуулан хуульч, эрх зүйч М.Дөлгөөнөөс тодрууллаа. Тэрээр “Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дээр дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг байдаг.

Эрүүл ахуйн тухай хуулийн хоёрдугаар зүйлийн 2.1-д “Эрүүл ахуйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, ... Орон сууцны тухай... хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар Орон сууцны тухай хууль нь эрүүл ахуйн хууль тогтоомжид хамаарч байна. Эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Орон сууцны тухай хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг мөн адил хамаарна. Мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “20.1.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараах зүйлийг хориглосон байдаг. Үүнд, 20.1.1. хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх” гэж эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбоотой хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Хуулиар хориглосон орчинд хориглосон үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байгаа нь орон сууцны буюу орон сууцанд оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 163 (7407)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин