Сурагчид суралцах орчноос хамаарч хоёр төрлийн сурах бичигтэй байх уу

2024-08-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.Лхагважаргал

 

“Зууны мэдээ” сонин энэ удаа Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн хорин нэгдүгээр хурлын тухай бэлтгэн хүргэж байна.

 

Таван салбарт 102 илтгэл хэлэлцүүллээ

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгтэй хамтран “Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурал нь 2024 оны наймдугаар сарын 17-19 өдрүүдэд Улаанбаатар хотод болов. Монгол улс, Япон улс, БНХАУ, ИБУИНХУ, БНСУ, ОХУ-ын их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагын хэл шинжлэлийн салбарын судлаачид оролцов. Энэ удаагийн хурлыг “хотжил хийгээд стандарт хэл, нутгийн аялгуу” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.  Илтгэгчид хотын орчин дахь хэлний хэрэглээ болон үндэс угсаа, шилжилт хөдөлгөөн, хотжил, стандартчилал, бүх нийтийг хамарсан цахим шилжилт зэрэг нь хэл аялгуунууд, тэдгээрийн хэрэглээ, статуст хэрхэн нөлөөлж байгаа талаар таван салбар хуралдаанд 102 илтгэл хэлэлцүүллээ. Хурлыг нээж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Заяабаатар, Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн дарга, доктор, профессор Шюй Дамин, мөн БНХАУ-ын Наньжин Их Сургуулийн БНХАУ-ын хэлний стратеги судлалын төвийн дэд захирал, доктор,  профессор Фан Шяобин нар үг хэлэв. Танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан ба монгол хэл шинжлэл, хэл шинжлэлийн ландшафтын судалгаа, хэл ба нийгэм судлал, хэлний бодлого төлөвлөлт, заан сургалт хийгээд хэл соёл судлал, хэл зүй, үгийн сангийн асуудал гэсэн салбар чиглэлээр хуралдлаа.

 

Улаанбаатарын иргэд хэл, бичиг, соёлдоо хэрхэн хандаж байна вэ

 

МУИС-ын доктор, дэд профессор С.Батхишиг нарын  “Улаанбаатарын иргэдийн хэл, бичиг, соёлд хандах хандлага” гэх зарим илтгэлээс тодруулан хүргэе. Тэд Улаанбаатар хотод оршин суудаг зургаан дүүргийн 151 иргэнээс хэлний хандлагын үндсэн хэлбэрийг тодруулах, нийгэм дэх олон хэл, бичиг үсэг, соёлд хандах хандлагыг хэмжих аргачлалыг боловсруулах, хэл, бичиг үсгийн боловсролын амжилтад хэлний хандлагын нөлөөг таамаглах зорилгын хүрээнд судалгаа аван боловсруулжээ. Ийнхүү зарим үр дүнд тулгуурлан жишээ татвал, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт юм уу, танин мэдэхүйн ном зохиолд уламжлалт мэдлэгийг ямар хэмжээнд тусгасан байдаг вэ гэсэн асуултад 58.9 хувьд муу, 17.9 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Уг асуудлыг шийдвэрлэх боломжийг хайсан нээлттэй асуултад хөгжөөнт тэмцээн байдлаар оруулах, өдөр тутмын амьдралын хэв маягтай хослуулах, төрсөн цаг үе, нас, орчны онцлогийг харгалзах, зурган тайлбар ихтэй байх, европ болон үндэсний хэв маягийг хослуулсан байх, хөгжилтэй, сонирхолтой, ойлгомжтой дүрс зураг, комик хэлбэрээр, өргөн агуулгатай, аж үйлдвэрлэлийн соёл, эдийн засагтай холбох гэх мэт олон хувилбартай нийтлэг агуулгатай хариулжээ.

Үүнээс үндэслэн судлаач С.Батхишиг нар бага ангийн сурах бичиг наснаас гадна орчин нөхцөлд тохирсон байх хэрэгтэй. Тухайлбал, орон нутгийн сурагчийн сурах бичиг өдөр тутам харьцаж буй мал төлийн зураг байх нь сонирхолгүй, хот суурины сурагчийн сурах бичигт малаа танихгүй байхад малаар зүйрлэсэн хэллэгүүд хүнддэж байна. Хэдий нэг насны сурагч боловч ялгаатай орчныг харгалзан ахуй соёлын танин мэдэхүйн ойлголт өгөх шаардлагатай болжээ. Тиймээс сурагчдын суралцах орчноос хамаарч хоёр төрлийн сурах бичигтэй байвал ямар вэ гэсэн саналыг дэвшүүлэв.

 

Судлаачид санал солилцох, шинэлэг үр дүнгээ хуваалцахад энэ хурлын зорилго оршино

 

2003 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохиогдож эхэлсэн энэхүү олон улсын хурал өмнө нь БНХАУ, ХБНГУ, Нидерланд, Япон зэрэг орнуудад зохион байгуулагдаж байсан бол энэ жил анх удаагаа Монгол Улсад болж байна. Тус хурлын зохион байгуулагч, МУИС-ийн доктор,  дэд профессор  Д.Батдорж “Өнөө үед хотжил, технологийн хөгжил, цахим орчны хурдтай тархалт зэргээс шалтгаалж хэлний хэрэглээнд олон зүйлийн эерэг хийгээд сөрөг хувиралт гарч байгаа талаар, түүнчлэн сайн талыг бататгах, дутагдалтай талыг хэрхэн засаж залруулах талаар эрдэмтэн судлаачид санал солилцох, шинэлэг үр дүнгээ хуваалцахад энэ хурлын зорилго оршино” хэмээлээ. Олон орны судлаачид өөрсдийн судалгаа шинжилгээний явц, цаашдын зорилго чиглэл, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал мөн солилцов. Үүнээс гадна ирсэн энэхүү хурлыг зорин ирсэн гадаадын зочид, судлаачдыг монгол ахуй, соёл уламжлалтай танилцуулах зорилгоор “Нүүдэлчин 2024” фестивалийг сонирхуулж, үндэсний язгуур урлаг, түүх соёлын газруудтай мөн танилцуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ЛХГАВ ГАРАГ. № 161 (7405)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин