Нэг дороос хичээлийн хэрэгслээ базаах боломжтой үзэсгэлэн худалдаа

2024-08-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БУЯНБИЛЭГ

 

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд оюутан, сурагчид хичээлийн хэрэгслээ базааж буй. 2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдаа энэ сарын 1-нээс 15 байршилд зохион байгуулагдаж байгаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанаас сурвалжилга бэлтгэн хүргэж байна.

 

Дүрэмт хувцасны асар ачаалалтай байна

Өчигдөр 10:00 цагт Улсын их дэлгүүрээс чанх урагшаа байрлах  үзэсгэлэн худалдааны 100 гаруй асрыг зорилоо. Хичээл эхлэх дөхсөн учраас хөл хөдөлгөөн ихтэй байв Зарим эцэг эхчүүд хүүдээ дагуулан дүрэм хувцас, цүнх, хичээлийг хэрэгслийг нь сонгож байв.

Үзэсгэлэн худалдааны хамгийн ачаалалтай асар нь дүрэмт хувцасны тасаг байв. Дүрэмт хувцаснууд нь үндэсний үйлдвэрийнх гэдгээрээ онцлог. Дотоодын үйлдвэрүүдийн хувцасны үнэ нь хоорондоо харилцан адилгүй. Тухайлбал, “Отто ХХК” үйлдвэрлэсэн бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас 104-153 мянган төгрөг, дунд ангийн хувцас 175 мянган төгрөгийн үнэтэй.  Харин ахлах ангийн хүүхдийн хувцас эрэгтэй 206 мянга, эмэгтэй 199 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. “Шилмэл загвар” компаний хувьд бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас эрэгтэй 168 мянга, эмэгтэй 119 мянга, дунд ангийн хүүхдийн дүрэмт хувцас эрэгтэй 202 мянга, эмэгтэй 198 мянган төгрөг, ахлах ангийн хувцасны үнэ эрэгтэй 234 мянга, эмэгтэй 215 мянгаар борлуулагдаж буй.

 

Цүнхний үнэ 25 мянгаас эхэлнэ

Хичээлийн хэрэгслийн үнийн хувьд бага ангийн хүүхдийн цүнх  25 мянгаас эхэлж байв. Хамгийн үнэтэй цүнх  85 мянга байгаа бол дунд, ахлах ангийн хүүхдийн цүнх дунджаар 65 мянган төгрөгийн үнэтэй. Харин нэг хүүхдийн бүрэн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд 50 мянгаас 100 мянган төгрөг болж байгааг эцэг эхчүүд хэлж байлаа.

Бичгийн хэрэгсэл худалдаалж байгаа бүсгүйн хувьд үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байгаа аж. Тэрээр ойрын хоёр хоногоос эхлэн худалдан авалт нэмэгдэж, хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсэж байгааг дурдлаа. Хамгийн их ачаалалтай өдөр нь бямба гараг байгаа бол ажлын өдрүүдэд хүмүүс багатай байна гэсэн юм. Тус асарт зөвхөн дотоодын үйлдвэрийн дэвтэр худалдаалж байна. Үнийн хувьд 12 хуудастай дэвтэр 400 төгрөг, 96 хуудастай дэвтэр 2500 төгрөгийн үнэтэй байна. байгаа гэж хэлэв.

Өнгөрсөн жилийн ханшаар цүнхнүүдээ худалдаалж байгаагаа худалдагч нь ярьж байв. Өөрөөр хэлбэл цүнхний үнэ өмнөх жилийнхээс нэмэгдээгүй.

 

Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд 500 мянга орчим төгрөг болж байна

 

 Таван хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр ирсэн худалдан авагчтай уулзлаа.  Нэг оюутан, ахлах ангийн нэг хүү, хоёр дунд ангийн охин, цэцэрлэгийн насны  хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж явна.  Нэг ахлах ангийн хүүхдийх нь хувьд дүрэмт хувцас, бичгийн хэрэгслийг бэлдэхэд 500 мянга орчим төгрөг болжээ. “Хичээлийн хэрэгслийн үнэ өмнөх оноос тодорхой хэмжээгээр өссөн байна” гэв. Дүрэмт хувцасны үнэ чанартайгаа нийцэхгүй байна гэсэн юм.  Харин цэцэрлэгийн хүүхдийн 20 гаруй төрлийн хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэл бэлддэг бөгөөд багцаар нь бус тус тусад нь  авчээ. Нийтдээ 200 мянга орчим төгрөг болсон байна. Цэцэрлэгийн хэрэгслийг улирлаар  авдаг болсон нь сайшаалтай болохыг эцэг эхчүүд хэлж байлаа. Бага багаар цувуулж өгөх нь санхүүгийн хувьд дарамт бага учруулдаг аж.

Үзэсгэлэн худалдааны нэг давуу тал нь эцэг эхчүүд нэг дороос хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авах боломжтой, хайж явах шаардлагагүй болсноор цаг хугацаа, мөнгө хэмнэж байгааг хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ЛХГАВ ГАРАГ. № 161 (7405)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин