Д.Амарбаясгалан: Хүний эрхийг дээдэлсэн хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллана

2024-08-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр нээлтээ хийлээ.   Ээлжит бус хуралдаан энэ сарын 27-ныг хүртэл хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

 

“1992 оноос өмнө батлагдсан найман хууль хүчин төгөлдөр үйлчилж байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.  Тэрээр “Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар баталсан зарчим, үзэл санаа, түүнд нийцүүлсэн хууль тогтоомжоор зохицуулж байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-аар баталсан 880 хууль үйлчилж байна. Эдгээр хулийн 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг зохицуулж даган мөрдөгддөг хуулиуд юм. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна. Үүний зэрэгцээ 1992 оноос өмнө батлагдсан найман хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайлбал, 1957 онд батлагдсан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай 1991 онд батлагдсан үйлдвэрчний эвлэлүүдийн БНМАУ-ын хууль зэргийг дурдаж болно. Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж байна. Дээр дурдсанаас харвал хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал болох харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагах хэм хэмжээг олгож ирснийг илэрхийлж байна. Тодруулбал, хуулиар зохицуулах зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүрсэн. Улмаар хууль эрх зүйн дээрх доголдол нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Иймээс энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах чиглэлийг баримтлан ажиллана. Хүний эрхийг дээдэлсэн хүн төвтэй, хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ” гэлээ.

 

Зарим байнгын хорооны бүтэцэд өөрчлөлт оруулав

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар "Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр баталлаа. УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, У.Отгонбаяр нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, С.Лүндэгийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Б.Заяабал, Б.Уянга, Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Б.Жавхланг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв.  Түүнчлэн байнгын хороодоос чөлөөлөгдсөн гишүүдийг дараах байдлаар шинэчлэн хуваарилсан юм. Үүнд: Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр Д.Жаргалсайхан, С.Лүндэг, Б.Уянга нарыг, Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээр Б.Жавхланг, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр Б.Бат-Эрдэнийг, Төсвийн байнгын хорооны гишүүнээр Б.Батцэцэг, Ж.Ганбаатар нарыг, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр У.Отгонбаяр, Б.Заяабал нарыг, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр Х.Ганхуягийг баталлаа. Үүний дараагаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг гишүүд хаалттайгаар сонслоо.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 158 (7402)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 46 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 25 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 44 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 49 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

18 цаг 57 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

19 цаг 2 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

19 цаг 14 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

19 цаг 16 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 38 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 40 мин