БНХАУ-ын боомтуудтай Ляонин мужаар дамжин холбогдох гарц нээгдлээ

2024-08-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улс болон БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтад БНХАУ-ын Ляонин мужийн Ардын Засгийн газрын дэд дарга Жинь Гуовэй тэргүүтэй тус мужийн худалдаа, бизнесийн газрын удирдлага, Шэньян, Аньшань, Жиньнөү хотын удирдлага, бизнесийн төлөөлөл  болон манай улсын бизнесийн салбарын 100 гаруй хүн оролцлоо. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэд хэдэн салбарт хамтран ажиллахаар боллоо.

БНХАУ-ын Ляонин муж нь зүүн хойд бүсийн Манжуурт ордог, Ялу голоор БНАСАУ-тай, дотооддоо ӨМӨЗО болон Гирин, Хэбэй мужуудтайгаа хиллэдэг, 50 сая шахам хүн амтай, Шэньян буюу хуучнаар Мүгдэн, мөн Далянь, Аньшань, Фушинь зэрэг томоохон хотуудтай, Хятадын 23 мужийн нэг аж. Мөн Ляонин муж нь Монгол улстай хамгийн ойр далайн боомттой муж юм.

Манай улсын хувьд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан байдаг. Түүний нэг нь Боомтын сэргэлт билээ. Тэгвэл манай улс нь БНХАУ-ын Тяньжин боомттой холбогдож, зөвхөн тус боомтоор импорт, экспортын ачаа тээврээ хийдэг. Монгол Улс Ляонин мужтай холбогдож харилцснаар БНХАУ-ын эх газрын болон далайн эргийн бусад боомтоор гарц нээгдэх боломжтой болох юм. Тэгвэл өчигдрийн уулзалтаар БНХАУ-ын Ляонин мужийн Жинжоу боомтын удирдлагуудтай хамтарч ажиллахаар болов. Энэ талаар Монголын хуурай газрын боомтын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Ц.Энхболд “Ляонин мужтай дэд бүтцээрээ холбогдож, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхсөн байдлаар харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцоо. Тодруулбал, Монгол Улсын хуурай газрын боомтуудын нэгдсэн зөвлөл маань Хятад улсын зүүн хойд мужийн Жинжоу боомтын удирдлагатай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор хуурай боомтыг хөгжүүлэх гэрээний дагуу Монгол Улсад нийт найман олон улсын боомт байгуулахаар болсон байдаг. Үүний хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Бичигт боомтуудыг олон улсын боомт болгохоор ярьж байгаа. Тэгвэл Монгол Улстай хамгийн ойр байрлах хуурай газрын боомтын удирдлагатай бид урьдчилж уулзаж, өнөөдөр хамтарч ажиллахаар боллоо. Хуурай газрын боомтууд хөгжсөнөөр ачаа тээвэр саадгүй зорчих боломжтой болно. Цаашлаад манай улс Европ, Зүүн өмнөд Азийг холбосон бараа тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болохоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Транзит 3, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах, “Алсын хараа 2050” төслүүд амжилттай хэрэгжих боломжтой болно” гэсэн юм.

Харин Мөн БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй “Жинжоу боомтыг Монгол Улсын экспорт, импортын хоёр дахь гол гарц болгож ашиглах, Монгол Улсын дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд зам тээврийн салбарт төмөр зам барих, хатуу хучилттай автозам тавих, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулж, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-наас дэмжсэн тус уулзалтаар Шэньян, Аньшань, Жиньжөү хотын удирдлага Хятад улсын зүүн хойд бүс нутгийн бизнес, эдийн засгийн орчны талаар танилцууллаа. Тухайлбал, Шэньян хотын орлогч дарга, хатагтай Жөн Бинь “Монгол Улс-БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа жилээс жилд нэмэгдэж байна. Дээрх боломжийг монгол нөхөд ч сайн ойлгож, ашиглах талаар манай муж, хоттой харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна. Өнөөдрийн уулзалтаа 10 гаруй байгууллага хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагаа эрхлэхээр гарын үсэг зурж байна. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам өргөжих төлөвтэй байна” гэсэн юм.

Монгол Улс-БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалтад БНХАУ-ын эрчим хүч, мал аж ахуй, хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн “SANY”, “TBEA” зэрэг томоохон компани, “Ши Лю” групп, Жиньжөү боомтын төлөөлөл, 20 гаруй компанийн удирдлага Монгол Улсад ирж мөн оролцлоо. Монгол Улсын талаас “Ханбогд Ирата”, “Ганбүрд”, “Жи Ти Ай”, “Соёолон интернэшнл” зэрэг тээвэр-ложистик, худалдааны компанийн удирдлага оролцож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Ляонин мужийн “Шилиу” үндэсний цахим худалдааны бааз офнлайн болон офлайныг нэгтгэсэн зах зээл, санхүүгийн харилцаа үйлчилгээг хөгжүүлж, 37.8 сая юанийн ложистикийн гүйлгээ хийгээд байна.

Ганбүрд ХХК-ийн ТУЗ-ын дарга Л.Бавуугарьд “ Бид таван салбар буюу аялал жуулчлал, агуулах терминалын үйлчилгээ, газар тариалан, уул уурхай, хил дамнасан худалдааны салбаруудыг сонирхож судалгаа хийж, хамтарч ажиллах компаниудтайгаа гэрээгээ байгууллаа” гэсэн юм.

Мөн Ляонин мужийн Гуомэнь булан хилийн худалдааны бүсээс хамтарч ажиллах түншээ хайж буйгаа хэлж байлаа. Энэ тухай Гуомэнь булан хилийн худалдааны бүсийн дарга Жинь Юунжянь “Ляонин муийн Даньдүн хот нь 300 гаруй км хилийн зурвастай, наг сая гаруй хилийн бус нутгийн оршин суугчтай, голын цаана БНАСАУ-тай хилладог тус усын хамгийн том хилийн боомт хот юм. Хилийн зурвасын дагуу Чуаньтун групп херенге оруулж хилийн бус нутаг дах хот хоорондын харилцан худалдааны хоёр бус барьж байгуулсан. Чуаньтун групп нь хил дээрх хоорондын худалдааны гаалийн бүрдүүлэлтийн уйлчилгээ, газар дээр нь боловсруулалт хийх, худалдааны зах зээл, хил дамнасан цахим худалдааны платформ болон бусад бизнесийн уйл ажиллагааг нэгэсэн групп компани юм. Тус компани нь голлон Даньдун Гуомэнь Ван бус нутгийн ХИЛИЙН худалдааны бус, Даньдун боомтын хилийн худалдааны бусуудэд уйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлд хамтран ажиллах түншээ хайж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7400)

 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

17 цаг 38 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

17 цаг 42 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

17 цаг 46 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

17 цаг 51 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин