"100 сургуулийн гуравдугаар ангийн сурагчдад англи хэл зааж, туршина"

2024-08-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтрийн туршилтын эх зохиох, хянах багийн уулзалт өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд Боловсролын сайд П.Наранбаяр оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцууллаа.

 

Хүүхдэд алдаа гаргах эрхтэй

 

Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын ерөнхий хуулиараа үндэсний хөтөлбөрийг 10 жил тутамд өөрчилнө гэж заасан. Энэ нь 10 жил тутамд нийгэм цаг үе өөрчлөгдөж байгаатай холбоотой. Тухайлбал, 2014 онд хиймэл оюун ухааны асуудал хөндөгддөггүй байсан. Гэтэл өнөөдөр  өдөр тутмын амьдралын нэг хэсэг боллоо. Үүнтэй холбоотойгоор сурах бичиг шинэчлэгддэг. Сурах бичиг таван жилд нэг удаа шинэчлэгддэг. Өнөөдрийн арга хэмжээнээс сургуулийн өмнөх болон бага сургуулийн боловсролын үндэсний хөтөлбөр, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах 254 хүнтэй ажлын баг гарч байгаа. Ажлын баг өнөөдөр ажлаа эхлүүлж байна. “Pisa” шалгалт Монгол Улсын боловсролд унших чадвар сул байна гээд дүн тавьчихлаа. Унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, сурах бичгүүд гарна гэж ойлгож болно. Хамгийн гол онцлох зүйл нь өмнө нь унших бичиг гэж байсан. Хүүхдийн сэтгэхүйд таарсан, гоо сайхан руу чиглэсэн, утга зохиолын ертөнц рүү аваачсан унших бичиг гарна гэж найдаж байна. Мөн хэрхэн бүтээлч сэтгэлгээг бий болгох вэ, түүнийг хэрхэн дэмжих вэ гэдэг нь шинэ сурах бичгийн онцлог байх ёстой. Сурах бичгүүд интерактив ухаалаг төхөөрөмжтэй шууд харьцдаг байх.

Боловсролын хүрээлэнгээс балын харандаагаар бичүүлэх зөвлөмж гаргасан байгаа. Хүүхдэд алдаа гаргах эрхийг нь өгөх хэрэгтэй. Хичээнгүй бичгийн заах цагийг багасгаж, илүү бүтээлч тал руу нь явуулах шаардлагатай. Мөн ухаалаг төхөөрөмжтэй шууд харьцдаг, QR-тай сурах бичиг байх ёстой” гэлээ.

 

“Хүүхэд бүрд ухаалаг төхөөрөмж” бодлогыг хэрэгжүүлнэ

 

Боловсролын яамнаас “Хүүхэд бүрд ухаалаг төхөөрөмж” гэх бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа. Үүнтэй уялдсан сурах бичгийг боловсруулахаар зорьж байна. 1-3 дугаар ангид дэлгэцтэй ажиллах нь үр дүнтэй гэдгийг харуулаад байгаа. Түүнээс дээш насныханд товчлууртай хэрэгсэл зайлшгүй хэрэгтэйг судлаачид зөвлөж байна. Түүнчлэн сурах бичгийн хөтөлбөрүүд хоорондоо холбоотой байх нь зүйтэй. Жишээлбэл, 1-5 дугаар ангийн математикийн хичээл хоорондоо холбоогүй байж болохгүй. Тиймээс сурах бичгийг нэг баг бичих нь илүү үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ жил англи хэлний хичээлийг үндсэн гадаад хэл болгож гуравдугаар ангиас эхлэн заахаар болсон. Англи хэлний "Pearson" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ танхим болон цахим хосолсон сургалтыг явуулах аж. Боловсролын салбарт гэнэтийн цочмог шийдвэр гаргаж болохгүй. Энэ бүх шинэчлэлийг гаргавал хүүхдийн өдөрт хийх даалгаврын ачаалал 20 минутаас хэтрэхгүй байх аж. Гадаад хэл сурч байгаагаа мэдрэхгүйгээр сурах нь хамгийн сайн суралцах арга барил. Хамгийн чухал нь давталт. Бага насны хүүхдүүд ядрахгүйгээр нэг хүүхэлдэйн киногоо 20-30 удаа давтаж үздэг шүү дээ. Хүүхдийн энэ онцлогийг ашигласан сурах бичиг зохиоход анхаарч ажиллаж байна.

Багш нарыг гадаад руу англи хэлний хөтөлбөрөөр сургах тухайд Боловсролын сайд "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт англи хэлний 2000 багшийг бэлдэнэ гэж зааж байгаа. Мөн тав дахь жилдээ багшилж байгаа багш нарыг өндөр хөгжилтэй орнуудад магистрт сургах бодлогыг хэрэгжүүлнэ" гэв.

Мөн сурагчдын дүрэмт хувцсанд өөрчлөлт оруулна. Ирэх хичээлийн шинэ жил буюу 2025-2026 онд өөрчилнө. Богино ханцуйтай болон урт ханцуйтай цамцны судалгааг хийж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Өөрийн гэсэн стандартад заасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс судалгаа үргэлжилнэ. Мөн стандартад өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сонголтыг бий болгоно гэсэн үг. Заавал үүнийг хэрэглэ гэж тулгахгүйгээр өмнөх дүрэмт хувцсаа өмсөж эсвэл поло цамц руу шилжиж болно. Гэхдээ судалгаа хийж, стандартад ороход нэг жилийн хугацаа шаардана. 2025-2026 онд дээрх сонголтыг бий болгохоор ажиллаж байгаа гэдгийг онцоллоо. Багш нарын амралтын хоногтой холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр “2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт багш нарт тав хоногийн амралт өгөх юм. Ингэснээр тухайн хоногт сургууль дээр ямар нэгэн ажил зохион байгуулахыг хориглож буй.

Тэгэхээр багш нар тав хоног цалингаа аваад амарна гэсэн үг. Энэ хооронд түгжрэлийг ч тооцсон.

Үлдсэн 43 хоногийг зургаадугаар сард амралт эхэлмэгц өгч байна. Ингэхгүй бол наймдугаар сарын 30-н дөхүүлж хичээл орсноор хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ямар ч боломжгүйгээр багш нар ажилдаа ороод байна.

Тиймээс есдүгээр сарын эхний хоёр долоо хоног үндсэндээ хичээлийн жигдрэлт байхгүйгээр хүүхэд хохирч байна. Тиймээс багш нарын амралтыг "5+43" гэх байдлаар зохион байгуулж байгаа.

Хууль болон багшийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Эсрэгээрээ багш нарт таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа болов уу. Хэт урт 48 хоног амрахаар дээр дурдсан асуудал үүсдэг" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 155 (7399)

 

хүүхдүүд хөөрхөн дор нь сурна ш дээ
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин