Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч, байгаль орчныг сэргээхэд ASEZ-н залуучууд хувь нэмрээ орууллаа

2024-08-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон залуучууд нэгдэн, байгаль орчныг цэвэрлэх үйл ажиллагаанд манлайлан оролцсоор ирсэн. Тэд бол Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн оюутан залуу сайн дурынхны ASEZ, ажилчин залуу сайн дурынхны ASEZ WAO багийнхан юм. Ялангуяа цаг уурын хямралыг даван туулахын төлөө даяаршиж буй энэ дэлхийн эв нэгдлийн утга учрыг шингээж соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Солонгос Улсаас ирсэн гишүүд тус арга хэмжээнд хамтран оролцсон нь олны анхаарлыг татжээ.

Энэ удаагийн цэвэрлэгээний аянаар 8-р сарын 4-нд Баянгол дүүргийн 3, 4-р хороолол орчмыг ASEZ WAO-гийн залуучууд, 8-р сарын 8-нд Сэлбэ голыг ASEZ-ийн оюутнууд цэвэрлэлээ.

Сэлбэ голын эргийн дагуух цэвэрлэгээнд ASEZ-ийн 60 орчим гишүүн, мөн ард иргэдийн аюулгүй, тав тухтай амьдралын төлөө цаг наргүй ажиллаж байдаг ОСНААУГ-ын 20 орчим ажилчин хамтран оролцож, Сэлбэ голынхоо иргэд ихээр зорчин салхилдаг 100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэлх голын хоёр эрэг дагуух хэсгийн хог хаягдлыг түүж цэмцийлгэлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А. Баяр болон ОСНААУГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Алтангэрэл нар оролцож оюутан залуучуудыг зуны амралтаараа нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байгаад баяр хүргэж, ийм үйл ажиллагааг цаашид улам олон хүнийг хамруулан зохион байгуулж, иргэдийн байгаль орчноо хамгаалахын төлөө хог хаяхгүй байх ухамсарт нөлөөлөхийг уриалан урамшууллаа. ОСНААУГ-аас цэвэрлэгээний хэрэгсэл болох бээлий шуудайгаар хангаж, түүсэн хог хаягдлыг машинаар ачиж хамтран ажилласан байна.

 “Цэвэр цэмцгэр орчин нь эрүүл аж төрөх үндэс бөгөөд сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангаж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Өнөөдөр иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлж, хог хаягдлыг бууруулах зорилгын хүрээнд манай гишүүд тус ажилд сэтгэл нэгдэн оролцлоо” хэмээн ASEZ-ийн нэгэн гишүүн ярилаа.

Хоржигнон урсах голын чимээг сонсон тайвширч, гэр бүлийнхэн, хайртай дотнын хүмүүстэйгээ салхилан байхдаа иргэд уусан ундааны лааз, архины шил, нэг удаагийн хоолны хуванцар сав, тамхины иш, чихэр болон зайрмагны цаас зэргийг хаяж хөглүүлсэн байсныг түүж цэвэрлэн, 50 гаруй шуудай хог цуглуулжээ.

Энэ нь дэлхийн хэмжээнд эрчимжиж буй хөрсний доройтол, цөлжилт, ган гачигт хариу арга хэмжээ авах ASEZ-ийн “Дэлхийн байгаль орчныг нөхөн сэргээх төсөл (Earth Recovery Project)”-ийн нэгээхэн хэсэг юм. Өнгөрсөн 6-р сард “ASEZ-2024 дээд хэмжээний уулзалт”-ыг Солонгос улсад зохион байгуулж, “Цөлжилтөөс урьдчилан сэргийлэн, дэлхийн байгаль орчныг сэргээх” уриан дор бүтээлч арга хэмжээг судалж, дэлхийн байгаль орчныг нөхөн сэргээх төслийг хэрэгжүүлэх тунхаг баталжээ.

8-р сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын нутаг дэвсгэрт “Ногоон дэлхий” цэвэрлэгээний аяныг зохион байгуулж, ASEZ WAO-аас 70 орчим гишүүн 67 шуудай хог түүж цуглуулсан байна. Тухайн өдрийн үйл ажиллагааг дэмжин ажилласан Баянгол дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс шуудай болон бээлийгээр хангажээ. Баянгол дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Батчулуун оролцож залуучуудад урам хүч хайрлан, талархлаа илэрхийлсэн юм.

“Баянгол дүүргийн хувьд цэвэрлгээний арга хэмжээг Засаг даргын захирамжаар сардаа нэг удаа, зарим саруудад хоёр удаа тогтмол цэвэрлэгээ хийдэг байгаа. Үүнтэй холбогдуулан ASEZ WAO залуусын төлөөлөл манай дүүргийн гудамжийг цэврлэе гээд өөрсдөө идэвх санаачилга гаргаад манайд санал тавихад гэхэд нь бид маш их хүндэтгэлтэй хүлээн авсан. Иймээс ASEZ WAO-гийн залуустаа баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өнөдөр амжилт хүсье” хэмээн  БГД-ийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Батчулуун ярилаа.

 “Ногоон дэлхий” нь хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар хуурай газрын эрүүл экосистемийг бий болгох үйл ажиллагаа бөгөөд Монголд төдийгүй Солонгос, Малайз, Габон, Шинэ Зеланд, Испани, АНУ, Болив зэрэг улсад өрнүүлж байгаа хөдөлгөөн юм.

 

ASEZ WAO-гийн ажилтан “Хүрээлэн буй орчиндоо байгаа хогийг ганц хоёр хүн гэлтгүй хамтдаа түүж байвал бидний амьдарч буй бүс нутаг, хот, улс орон, тэр байтугай дэлхий бүхэлдээ цэвэр цэмцгэр байх болно. Орчин тойрноо хайрлан хамгаалж, гэр бүлийнхнээ хайрладаг эхийн зүрх сэтгэлээр нэгдэн, бүх хүнд аз жаргал, итгэл найдвараар дүүрэн ертөнц бүтээцгээе" гэсэн юм.

ASEZ нь Save the Earth from A to Z, We Are One Family (Эхнээс нь дуустал нь дэлхийг аваръя, Бид нэг гэр бүл) гэсэн утгатай. Тус хоёр байгууллага хамтран Улаанбаатар хотын олон газар, тухайлбал МҮИС, Туул гол, Богдхан уул, Бөмбөгөр худалдааны төв зэрэг газруудын ойр орчмыг цэвэрлэжээ.

ASEZ болон ASEZ WAO-ийн үндэс суурийг бүрдүүлдэг Бурханы сүм нь дэлхийн 175 орны 7500 бүс нутагт 3.7 сая итгэгчтэй дэлхийн хэмжээний сүм юм. Тэд Библийн сургаалын дагуу Эцэг Бурхан, Эх Бурханд итгэж, Бурханы сургаалын дагуу дэлхий даяар аз жаргал, эв найрамдлыг цогцлоохын төлөө хичээн зүтгэдэг байна. Тэд өнөөг хүртэл цусаа хандивлах аян, гамшгийн үеийн яаралтай тусламж, хөршүүддээ туслах үйл ажиллагаа гэх мэт олон төрлийн сайн дурын ажил өрнүүлж байжээ. Нийт 28000 гаруй удаа төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Сайн үйлсийнхээ үр дүнд Бурханы сүм БНСУ болон АНУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Бразилын хууль тогтоох гавьяаны одон, Перугийн Үндэсний Ассамблейн шагнал зэрэг 4400 гаруй шагнал хүртсэн байна.

红翼
ASEZ志愿者的保护环境精神可佳!一直以来都以善行改善我们的生活。
Төв аймаг Р. Алтанцэцэг
Дэлхийн улс орнуудад ASEZ-н залуучууд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөө Байгаль дэлхийгээ хайрлан элдэв хог хаягдлыг цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж, Улаанбаатар Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэрийг сонгон цэвэрлэж Солонгос Монголын ASEZ -н залуучууддаа баярлалаа. Та нартаа АМЖИЛТ хүсье.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин