А.Долгор-Өлзий: Хархорины Экологийн цагдаа М нь алтны  компаниас ашиг авдаг байх магадлалтай 

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж  Орхон гол бохирдож загас, жараахай үхэж хүн, мал уух усгүй болж байгаа талаар өнөөдөр /2024.08.09/ “Зууны мэдээ” сонины “Үндэсний  мэдээллийн төв”-д мэдээлэл хийв. Тус ТББ-ын тэргүүн А.Долгор-Өлзий  мэдээллийн эхэнд “ Орхон гол энэ сарын 2-ны өдрөөс эхлэн улаан, шараар урсаж эхэлсэн. Энэ нь тэнд үйл ажиллагаа явуулж байгаа алтны компани бохирдлоо бүдүүн турбагаар Орхон гол руу цутгасантай холбоотойг бид баримтаар харуулж  Уур амьсгалын өөрчлөлт БОЯ болон Хууль зүй дотоод хэргийн яам, Экологийн цагдаагийн газрыг арга хэмжээ аваасай гэдгийг дуулгахыг  зорилоо. Өнөөдөр ч улаан, шараар урссаар байна. Энэ тухай сум, болон аймаг орон нутгийн мэргэжлийн байгууллага, Экологийн цагдаагийн газар хандсан  ч арга хэмжээ авахгүйгээр үл барам үерийн ус гэж малчид биднийг доромжилж байна. Малчид алтны компанийн бохирын ус уу, үерийн ус уу гэдгээ бид мэдэхтэйгээ. Өвөрхангай аймгийн Хархорины Экологийн цагдаа М дээрх үгийг хэлсэн. Энэ хүн ингэж хэлэх шалтгаан нь алтны  компаниас ашиг авдаг байх магадлалтай  гэж хардаж байна. Хэдийгээр  Орхон  голд Уур амьсгалын өөрчлөлт БОЯ- наас Ажлын хэсэг байгуулж хяналт шалгалт хийхээр болж байгаа мэдээлэл байна. Гэхдээ жилийн жилд шалгалт хийдэг гэх боловч дорвитой арга хэмжээ авдаггүй. Тухайн компани шалгалт ирэх үеэр бохирдлоо урсгахаа зогсоодог. Улмаар шалгалт өнгөрсний дараа дахин урсгаж эхэлдэг. Нөгөөтэйгүүр, холбогдох хууль, журмыг орон нутагт хэрэгжүүлэх ёстой  дунд шатны албан хаагч нар ажлаа хийдэггүй. Компаниудтай үгссэн байдаг” гэсэн юм.  Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Уур амьсгалын өөрчлөлт БОЯ-ны сайд С.Одонтуяа нарт хандаж  энэ асуудалд бодитоор анхаарал хандуулж арга хэмжээ авч өгөхийг хүссэн юм. “Бид алтыг хүлхэх биш ус бол чандмань-эрдэнэ. Өдийд мал тарга тэвээргэ авдаг цаг. Гэвч уух усгүй болсон мал ирэх өвөл онд мэнд орох эсэхийг таашгүй. Түүнчлэн бид үүнээс үүдэлтэй гарах хохирлыг тооцуулж, нөхөн төлүүүлэх эрх зүйн төлөө тууштай явна гэлээ.

Самар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгож өгөхийг хүслээ

Түүнчлэн тус ТББ-ын тэргүүлэгч гишүүн Г.Дуламдорж ярихдаа “ Байгалийн нөөц болсон хуш модны самар түүх хугацааг аравдугаар сарын 15 гэж хуульд тусгасан. Гэтэл байгалийн жамаар бол хуш модны самар есдүгээр сарын 15 гэхэд бүрэн боловсорч гүйцэн модноос өөрөө унадаг. Тиймээс  хугацааг нааш нь татаж өгөхийг хүсэж байна. Тиймээс энэ тушаалдаа өөрчлөлт оруулж өгөхийг мөн салбарын сайдаас хүсэж байна” гэсэн юм. Иргэд нэг үеэ бодвол байгалиа хамгаалах хуулийн талаар мэдлэгтэй болсон. Гагцхүү гарч буй тушаал, шийдвэр энэ мэтээр амьдралд нийцэхгүй байгааг харгалзаж шийдвэрээ эргэж харна уу хэмээлээ. Учир нь хэт орой самар түүх нь ялзарсан байдалтай байдаг. Хэдийгээр байгалийн эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жил бүр болц нь  харилцан адилгүй байдаг ч есдүгээр сарын 15 гэхэд ерөнхийдөө бүрэн боловсордог гэдгийг олон жилийн аиглэлтээр нотлогдсон зүйл. Мөн тэд Орхон голоо хамгаалах ёстой орон нутгийн БОГ, Экологийн цагдаа нар ажлаа муу хийж байгааг онцолж байв. Орхон гол нь найман аймгийн 53 сумыг хамарч урсдаг  томоохон гол билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдөлнө” гэлээ, бүгд ингэвэл төрийн шийдвэр хэрэгждэг болно

Монголын төрийн дээд түвшинд бодлого болж гарсан шийдвэрүүд дундаа, доороо очоод замхардаг. Т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

7 цаг 54 мин
Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Дэгийн тухай хуулийг өөрчилж, Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэнэ

12 цаг 16 мин
Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

Х.Баттулгын талаар ноцтой юм ярьж байсан хүн ганцхан Н.Учрал биш

12 цаг 27 мин
Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд

Өчигдөр 07 цаг 00 мин
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.  

Уржигдар 16 цаг 18 мин
Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Монголын либерал нам АН-тай нэгдэх хүсэлтээ өгчээ

Уржигдар 14 цаг 00 мин
УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа

Уржигдар 13 цаг 58 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Ховор элементийн төлөө хошуурах нь...

Технологийн шинэ эрин зуунд тэргүүлэх байр сууриа алдахгүйн төлөөх өрсөлдөөн улс орнуудыг газрын ховор элеме

Уржигдар 06 цаг 00 мин
Ховдын дарга “…“Халзан бүрэгтэй” хөдөлнө” гэлээ, бүгд ингэвэл төрийн шийдвэр хэрэгждэг болно

Монголын төрийн дээд түвшинд бодлого болж гарсан шийдвэрүүд дундаа, доороо очоод замхардаг. Т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр

7 цаг 54 мин