“Хааны эрэлд-2024”-д 23 улсын цэргийн алба хаагч оролцлоо

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Оюутан сэтгүүлч Д.ОТГОНБАЯР

Монгол улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АН2-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 оноос хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, өдгөө 20 дахь удаагаа зохион байгууллаа.

Энэ удаагийн сургуульд 1000 гаруй цэргийн алба хаагч хамрагдсаны дотор 23 улсын 460 гаруй цэргийн алба хаагч оролцож, сургалт дадлагаар орон нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд штабын сургууль амжилттай явагдаж өндөрлөв.

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд явагдсан салаадын хээрийн сургуульд АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн хамрагдаж, дадлага, ур чадвараа ахиуллаа. Мөн гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн ба энх тайван” сургалтаар энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед жендэрийн мэдрэмжтэй үйлдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшиж, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд учирч буй бүхий л төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход хувь нэмэр болохуйц санал санаачилгыг хамтран боловсруулах талаар ажиллаа. Мөн НҮБ-ын Жендерийн зөвлөхийг бэлтгэх онолын сургалтыг хичээлийн цэгүүдэд амжилттай зохион байгуулснаараа онцлог болов.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Эх дэлхийн энх тайвны төлөө нэгэн зорилго дор нэгдэн “Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн нэг улсын биш нийт хүн төрөлхтөн улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм учир Монгол Улс НҮБ-ийн гишүүн орны хувьд энхийг сахиулах үйл ажиллагаанд бодитоор оролцож энэ дэлхийн өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нотлон харуулсан. Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүрдээ Монгол цэргийн чадвар сахилга хариуцлагыг нотлон харуулж эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд  Батлан хамгаалах яамны сайдын хувьд бахархал дүүрэн байдаг. Бүс нутгийн орнуудын цэргийн нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлдэг “Хааны эрэлд” сургуулийг зохион байгуулахад дэмжиж, хамран оролцсон улс орнуудын удирдлагуудад гүнээ талархал илэрхийлье” гэв.

“Хааны эрэлд” олон улсын сургууль нь энхийг эрхэмлэсэн Монгол Улсын гадаад бодлого томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавх, дэлхийн олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, эр чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой сургууль болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин