“Импортын цементэд гарал үүслийн болон чанарын гэрчилгээ байхгүй байна"

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГЭРЭЛ

 

Импортын цементийн чанар, аюулгүй байдалд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Нийслэлийн хяналт, шалгалтын газраас хяналт шалгалт хийлээ.  Хятад улсаас цемент импортолсон таван ААН-ийн зургаан дээжид хяналт шалгалт явуулжээ. 42.5 маркийн цементүүд хяналт шалгалтад орсон бөгөөд гурван дээж нь шаардлага хангаагүй аж.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг "44-ийн зах дээр борлуулагдаж буй Хятадаас цемент импортлогдсон таван ААН-ийн зургаан дээжид хяналт шалгалт явууллаа. Хөндлөнгийн мэргэжлийн лабораториудад гурав болон 28 хоногийн бат бэхийн стандарт, бусад физик механик шинжилгээг хийлгэсэн.  Нийтдээ 42.5 маркийн цементүүд хяналт шалгалтад орсон. Үүнээс нийт гурван дээж нь 42.5-ын бат бэхээ хангаагүй. Стандарт дээр -2.5-ын хамгийн доод утга буюу 40МПа-ийн бат бэхтэй байж болно гэж заасан байдаг.  Энэ хүрээнд нэг дээж нь стандартын шаардлага хангаагүй. Тус дээж нь 39МПа-ийн бат бэхийн үзүүлэлттэй байсан.

Стандартад заасан шаардлагыг хангахгүйгээс гадна орон сууц, үйлдвэрлэл, үндсэн хийц, бүтээц, бетон эдлэлийн барилгуудад чанарын шаардлага хангаагүй цементийг хэрэглэх нь маш эрдэлтэй.

Ялангуяа газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа үед цемент, бетон эдлэл, барилгын чанарт шууд нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм.

Мөн монголчуудын мэдээлэл дутмаг байдгаас шалтгаалж, цементийн үнийг харж худалдан авах асуудал гардаг. Гурвалжин захын баруун талд цементүүдийг хадгалалтын горим зөрчиж ил задгайгаар зарж байгаа нь хурцадмал асуудал. Өнөөдрийн байдлаар 146 мянган тонн цемент орж ирсэн бөгөөд оны төгсгөлөөр энэ тоо өсөх хандлагатай байна" гэв.

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Мөнхцэлмэг "Импортоор орж ирсэн цементэд гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын гэрчилгээнүүд байхгүй байсан. Аж ахуйн нэгжүүдээс асуухад гарал үүслийн гэрчилгээг гаалийн бүрдүүлэлт хийхэд ашигладаг мэтээр ойлгож байна. Импортлогдсон аливаа нэг барилгын материалыг дагалдан ирж буй чанарын гэрчилгээ болон паспорт дээр ямар төрөл, хэзээ үйлдвэрлэсэн, анги марк, он сар зэрэг чухал мэдээлэл агуулагдсан байдаг. Гэтэл тэр мэдээллийг зөвхөн гаалийн бүрдүүлэлт дээр ашиглаж байгаа бол маш харамсалтай. Иргэд, аж ахуйн нэгжүүд импортоор орж ирж буй барилгын материалыг худалдан авахдаа гарал үүслийг гэрчилгээ болон чанарын паспортыг нэхэж авах шаардлагатай" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

4 цаг 8 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

8 цаг 8 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

8 цаг 8 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

23 цаг 9 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин