“ХУД-ийн иргэд зэвтэй ус, бохир шугамтай амьдарч байна”

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Л.ХУЛАН

 

ХУД-ийн иргэд зэвтэй ус, бохир шугамтай олон жил амьдарч эрүүл мэнд эдийн засгаараа хохирч байгаа тухай Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар, Ц.Эрдэнэбат нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн бүр аюулгүй орчинд амьдрах, амь насаа хамгаалуулах эрхтэй” гэсэн байдаг. Гэтэл  Хан-Уул дүүргийн иргэд хоёр жил, олон удаа эрхээ хангуулж чадахгүй, бүгдээрээ эрүүл мэндийн асуудалтай, эдийн засагт нөлөөлсөн ноцтой асуудлуудтай ар араасаа тулгарч байна. Тэгэхээр Хан-Уул дүүргийг удирдаж байсан удирдлагууд өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадахгүй байсаар ирсэн. Ийм учраас өнөөдөр тус дүүргээс УИХ-д сонгогдсон  Ж.Алдаржавхлан, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхсайхан нар болон Хан-уул дүүргийн Засаг даргын орлон гүйцэтгэгч Б.Цэрэнд Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөл бөгөөд Хан-Уул дүүргийн СӨХ-үүдийн төлөөлөл, ард иргэдийн гарын үсэг, өргөдөл гомдлыг хүргүүлнэ гэв.

 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар:

Дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй

 

-Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд дэд бүтцийн маргаан нэмэгдсэн. Энэ маргаан хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, аж ахуй нэгжүүдийн эсвэл төрөөс хэрэгжүүлж байгаа шугам хоолой чанаргүй, Улсын комисс хүлээж авахдаа эхний тодорхой нэг зүйл нь шаардлага хангасан үлдсэн хэсэгт нь шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын яам буюу Мөнхбаатар сайдын үед гарч байсан. Олон мянган иргэдийн гарын үсгийг “Хан гарьд сити” хотхоны СӨХ-ийн дарга Сэлэнгэ, бусад СӨХ-үүдийн дарга нар зарим иргэд гомдол гаргаад төрөөс ажлын хэсэг гаргаж дүгнэлт гарсан. Манай улсад иргэд хохироод хохирсон эрх ашгаа хамгаалах гээд явахаар ажлын хэсэг гардаг. Тэр ажлын хэсэг нь “Энэ бол аюултай нөхцөл байдал үүссэн байна” гээд дүгнэлт л гаргадаг. Мөн тодорхой төсөв гаргасан боловч төсөв нь хүрэлцэхгүйгээс үүдэн ажил нь удааширсан. Энэ нь нэг талдаа иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирч байна, маш их эм тарианы  зардал, усны төлбөр, татвар төлж байгаа боловч буцаагаад татварынхаа үр ашгийг хүртэж чадахгүй байна. Ингээд тодорхой аж ахуй нэгжид ч, иргэдэд ч хүлээлт үүсчихсэн байна.

Дэд бүтцийн ажил сая зургаадугаар сард эхэлсэн. Зарим нь дараа жил дуусна гэдэг мэдээлэл гарч байна. Тэгэхээр энэ жилдээ багтааж Зайсан, Яармаг, Нисэх гэх тодорхой цэгүүдэд цэвэр усны хэрэгцээ шаардлага байгаа бүсүүдэд яаралтай шинэчлэхгүй бол зэвтэй, өмхий үнэртэй ус гараад байгаагаас олон иргэн, ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүд, эмнэлэг үйлчилгээ, айл өрхүүдийн эрүүл мэндэд хохирол учирсаар байна. Өнөөдөр дарга эрх мэдэлтнүүдийн эрхийг хангах болохоор хэдэн тэрбум, их наядаар нь мөнгө байгаа атлаа дэд бүтцийн асуудал дээр төсөв мөнгө хүрэлцэхгүй байна.  Хан-Уул дүүрэг өнөөдөр 700 гаруй тэрбум төгрөг ард иргэдээс татан төвлөрүүлдэг. Гэтэл яагаад өнөөдөр ийм төгрөгийн татвар төлж байгаа манай дүүргийн иргэдэд 20, 30 тэрбумаар үүнийг шийдэх бодлогыг гаргаж өгч чадахгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг нь иргэд шүүмжилж байгаа, иргэд нэгдэж байна.

 

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл Ц.Эрдэнэбат:

Цэвэр усны төлбөрийг төлөхгүй байх хэмжээнд хүртэлх арга хэмжээг авна

 

-Манай шинэ суурьшлын бүсэд үндсэндээ 30-аад мянган иргэд амьдардаг. Бид зэвтэй ус хэрэглээд хоёр жил болж байна. Сая тендер зарлагдаад ус сувгийн удирдах газраас 14 км шугамаас зургаан км солино гэсэн. Энэ ажил нь энэ зун, намрыг дуустал хийгдэх юм шиг байна. Тэгтэл цаана нь үлдсэн 7,8 км, магадгүй хотхон хорооллын дунд байгаа шугам хоолойнууд ямархуу зэвтэй байгааг мэдэхгүй, ямар ч ажил яваагүй, зүсэлт хийгдээгүй дүгнэлт гараагүй учраас тэр зургаан км замыг солиод өөрчлөлт орох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Энэ нь Монгол Улсын 30 мянган иргэний эрх ашгийг хөндсөн ноцтой асуудал гэдэг үүднээс би онцгой байдал үүсэж байна гэж харж байна. Магадгүй хэдэн жилийн дараа зэвтэй уснаас болоод хэчнээн мянган иргэн ямар нэгэн хорт хавдраар өвчилж болно. Иймээс олон хотхоны оршин суугчид бидэнтэй нэгдэнэ гэж бодож байна. Би хувийнхаа зүгээс өөрийн байр болон хотхоны оршин суугч, эргэн тойрны таньж мэддэг хүмүүст цэвэр усны төлбөрийг төлөхгүй байх хэмжээнд хүртэлх арга хэмжээг эхлүүлье гэж бодож байгаа. Ийм учраас манай болон ойролцоох хотхоны тав, зургаан мянган оршин суугч нар тухайн хариуцсан контортоо энэ талаар дорвитой арга хэмжээ авч өгөх буюу хугацаа бага үлдсэн гэдэг утгаар долоо хоногийн дотор албан ёсоор шийдвэр гаргаж хариу өгөхгүй бол цэвэр усны төлбөрийг төлөхгүй байх хэмжээнд арга хэмжээ авна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)

 

цэвэр усны хоолойг ЗЭС болгох хэрэгтэй
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин