Камала Харрис ялбал Тим Уолц, Дональд Трамп ялбал Жэй Ди Вэнс АНУ-ын дэд ерөнхийлөгч болно

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден намынхаа сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөрийн оронд дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлж байгаагаа зарласан билээ.  Энэ нь Трампын хувьд том цохилт болоод байгаа. Байдены өндөр нас, эрүүл мэндийн байдлыг шүүмжилдэг байсан Трампын хувьд өөрөөс нь бараг 20 насаар дүү АНУ-ын анхны хар арьст, анхны эмэгтэй, анхны Өмнөд Ази гаралтай дэд ерөнхийлөгчтэй өрсөлдөх хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа.59 настай Харрисын рэйтинг огцом нэмэгдэж, нэрээ дэвшүүлсэн эхний долоо хоногтоо 200 сая ам.долларыг хандивлагчдаас цуглуулсан юм.

 

Миннесота мужийн захирагч Тим Уолц гэж хэн бэ?

 

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Камала Харрис өөрийн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Миннесота мужийн захирагч Тим Уолцыг сонгож байгаагаа зарлажээ.Энэ сарын дундаар Чикагод зохион байгуулагдах Ардчилсан Намын үндэсний чуулганаар Харрисыг албан ёсны нэр дэвшигчээр зарлах юм.Тэрээр чуулганаас өмнө намынхаа санал өгөх эрх бүхий төлөөлөгчдийн ихэнхийн дэмжлэгийг аваад байгаа.“Тим бол Миннесотагийн ард иргэдийн төлөө бүхнийг хийсэн гайхалтай туршлагатай, тулаанд шалгарсан удирдагч юм. Тэр манай сонгуулийн кампанит ажилд төдийгүй дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ч бас зарчимтай манлайллыг авчирна гэдгийг би мэдэж байна” гэж Харрис мэдэгджээ. Дундад өрнөдийн бүсийн Миннесота мужийн захирагчаар хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж буй Уолц нь багш, дунд сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, конгрессын гишүүн, Үндэсний Гвардын офицер байсан хүн тул Америкийн консерватив үзэлтнүүдэд таалагдах нэр дэвшигч гэж ажиглагчид үзэж байна.Небраска мужийн Чэдроны Мужийн Их сургуулийг нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн 60 настай Уолц дунд сургуульд Хятад судлалын сэдвээр хичээл заадаг байжээ.Зарим хэвлэлүүд түүнийг одоо ч мандарин хэлээр ярих чадвартайг мэдээлж байна.Харрисын дэд ерөнхийлөгчийн сонголт нь Америкийн дундад өрнөдийн мужуудын сонгогчдын саналыг авах гэсэн Ардчилсан Намын бодлоготой холбоотой бололтой.Сүүлийн үеийн сонгуулиудад энэ бүсийн мужууд хоёр намын өрсөлдөөний чухал талбар болж байсан юм.

 

Дональд Трампын сонголт Жэй Ди Вэнс

 

Харин арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Харристай өрсөлдөх Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп өөрийн дэд ерөнхийлөгчид Охайо мужийн сенатор Жэй Ди Вэнсийг сонгоод байгаа. Жэй Ди Вэнс нь 1984 онд төрсөн. 2022 онд Охайо мужийн Сенатаар сонгогдож, 2023 оны нэгдүгээр сард тангараг өргөн тушаалд орсон. Тэрээр Дональд Трампыг хатуу шүүмжилдэг байсан экс ерөнхийлөгчийн холбоотон болсон нэгэн.

 

Өрсөлдөөн 48:44 харьцаатай байна

 

Хамгийн сүүлийн судалгаагаар Камала Харрис, Дональд Трамп нарын сонгогчдын дундах дэмжлэг 48:44 харьцаатай байна. Даваа гарагт үр дүн нь нийтлэгдсэн энэ судалгааг Morning Consult байгууллага наймдугаар сарын 2-ноос 4-ний хооронд явуулж, 11,265 хүнийг хамруулжээ. Гэхдээ судалгаагаар Жэй Ди Вэнсийн нэр хүнд тийм сайнгүй байгаа нь харагдсан. Тиймээс сонгогчдын дэмжлэгийг алдахгүйн тулд Дональд Трамп өөр хүнийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр сонгож магадгүй гэсэн яриа гараад байна. Уолцын цэргийн албаны туршлага болон эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн асуудлуудад хандах аядуу байр суурь нь Харрисын хэт либерал үзлийг зөөлрүүлж, тэнцвэрийг хадгалах ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна. 59 настай Камала Харрис нь 2020 онд АНУ-ын түүхэнд тодорсон анхны эмэгтэй, анхны Африк болон Өмнөд Ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байв.Гэхдээ өнгөрсөн хугацаанд түүний нэр хүнд төдийлөн сайн байгаагүй, судалгаагаар рэйтинг нь үргэлж Байденыхтай ижил, эсвэл муу түвшинд байсаар ирсэн юм. Ардчилсан Намын үндэсний чуулганаар Харристай өрсөлдөх өөр улс төрчид ч бас байгаа. Тиймээс түүнийг шууд нэр дэвшигч болсон гэж үзэх боломжгүй байна. Байден шийдвэрээ зарласны дараа Дональд Трамп “Харрисыг ялах нь Байденыг ялахаас ч илүү амархан” гэж хэвлэлд ярьжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдаж Намаас албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)

 

ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

8 цаг 41 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

8 цаг 44 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

9 цаг 55 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

11 цаг 36 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

12 цаг 13 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

12 цаг 23 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

18 цаг 40 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

18 цаг 40 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

18 цаг 40 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин