Хотын дарга нар чуулж, намрын ногоон өдрүүд үүцээ задалсан долоо хоног

2024-08-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

 

Өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон эдийн засгийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь" үндсэн сэдвээр хуралдсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт 2024 оны наймдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтад бүс нутгийн таван улс, арван хот, олон улсын болон дотоодын байгууллагуудын нийт 230 орчим зочид, төлөөлөгчид оролцсон байна.

Чуулга уулзалтад Зүүн Хойд Азийн бүс нутгийн таван орны үндсэн төлөөлөгчид, Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчид, экспертүүд оролцож, "Тогтвортой дэд бүтэц, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь", "Эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь" гэсэн тодорхой сэдвүүдээр зохион байгуулсан салбар хуралдаанууд дээр холбогдох илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжлийн чухал чиглэлүүдээр Төр хувийн хэвшлийн түншлэлийн гүйцэтгэж ирсэн үүрэг, туршлага, сургамжийн талаар төлөөлөгчид нарийвчлан авч хэлэлцсэн нь олон улсын улс төрийн болоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, хэт хотжилтын сөрөг үр дагаврыг даван туулж буй олон улсын туршлагаас харилцан суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хөгжлийн бодлогодоо тусгах ач холбогдолтой болов.Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нээлтэд хэлсэн үгэндээ, “Нийслэл Улаанбаатар хотын ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил, цэцэглэлтийн жилүүд байх болно” гээд Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж, хотын удирдлага богино хугацаанд нийт 60 гаруй хуулийн төслийг санаачлан, боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлууллаа. Нэн түрүүнд хөгжлийн саад, түгжээ болоод байсан хууль, эрх зүйн орчноо сайжруулж, үүнийгээ дагаад эдийн засгийн таатай орчин бий болох нөхцөлийг бүрдүүлээд байгааг дурдав.

Мөн тэрээр, Зүүн Хойд Азийн орнуудад хотжилт, эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа хэдий ч энэхүү ахиц дэвшил нь байгаль орчин, нийгмийн томоохон сорилтуудыг дагуулсаар байна. Тогтвортой хөгжил нь эдгээр сорилтыг даван туулах, хот суурин газрын урт хугацааны хөгжил цэцэглэлт, амьдралын чанарыг хангахад нэн чухал юм гэдгийг онцоллоо.

Чуулга уулзалтын эхний өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын Засгийн газрын тээврийн хорооны дарга Ё.В.Кемилевич "Дэд бүтэц, тээврийн салбарын хөгжилд төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлэх" нь сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ хуучнаар Леинград хотод барьж байгуулсан метроны бүтээн байгуулалт, одоогийн шинэчлэл, магистраль замын талаар жишээ татаж байв.

Тэгвэл БНСУ-ын Сөүл хотын захиргааны тээврийн бодлогын хэлтсийн дарга Ли Жин Гу мөн "Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Сөүл хотын тогтвортой тээврийг хөгжүүлж байгаа нь" сэдвээр тавьсан илтгэлдээ Сөүл хотын нийтийн тээврийн хөдөлгөөний хуваарилалтын талаар танилцууллаа.

 

Гурван улсыг дамнасан олон улсын авто тээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцов

 

 “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол-Хятад-Оросын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Хамтарсан хорооны дөрөвдүгээр хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод гурван талын Зам, тээврийн дэд сайд нарын түвшинд зохион байгуулсан талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ. Хамтарсан хорооны хуралд Монгол Улсаас ЗТЯ-ны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцов. Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан олон улсын авто тээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн гурван талын хамтарсан хорооны хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар хийж буй тээвэрлэлтийг дэмжих, БНХАУ-ын  Далянаас Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү чиглэлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зорчигчийн тогтмол бус тээврийн маршрут нээх, олон улсын ТИР тээврийн баталгааны хэмжээг нэмэгдүүлэх, Авто тээврийн байгууллагуудын гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн энэ үеэр Зам, тээврийн яамны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Зам, тээврийн яамны орлогч сайд Ли Янтай уулзаж, Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ойрын хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

 

Нөлөө бүхий таван банкны ашиг 867.8 тэрбум төгрөгт хүрэв

 

Банк, санхүүгийн үзүүлэлтээр системийн нөлөө бүхий таван банкны татварын дараах цэвэр ашиг 2023 оны эхний хагасын тайлангаар 546.7 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагаст 867.8 тэрбум төгрөгт хүрч өсжээ. Арилжааны банкуудын 2024 оны II улирлын санхүүгийн тайлангаар ХААН банкны  оны эхний хагас жилийн цэвэр ашиг 290.4 тэрбум төгрөгт хүрч, тэргүүлэв. Харин 2024 оны эхний хагаст Голомт банкны цэвэр ашиг 273.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 249.1 хувиар өссөн байна. Тодруулбал, Голомт банкны татварын дараах цэвэр ашиг 273.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 249.1 хувиар, ХХБ-ны цэвэр ашиг 174.1 тэрбум төгрөгт хүрч 89 хувиар, Хас банкных 85.3 тэрбум төгрөг болж, 37,2 хувиар, ХААН банкных 290.4 тэрбум төгрөгт хүрч, 6.8 хувиар, Төрийн банкных 44.8 тэрбум төгрөг болж, 6.3 хувиар тус тус өсөв.

 

Намрын ногоон өдрүүд эхлэв

 

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд наймдугаар сарын 1-ээс худалдаалж эхэлсэн. Шинэ ургацын ногооны үнэ Жуков байршилд төмс 1500, байцай 1500, сонгино 2500, лууван 2500 нарийн ногоо 5000, помидор 8-9 мянга, огурций 4-6 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Ургац хураалтын эхний үе учир сонголт тааруу байгааг иргэд хэлж байлаа. Мөн бидний дуртай Ховдын тарвас ч худалдаанд гарчээ. Тодруулбал, Монгол ногоочид цахим группэд 22-ийн товчоо, Моносын уулзвар дээр Ховдын тарвас зарж байна гэх зар ихээр байршжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 149 (7393)

 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

19 цаг 33 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

19 цаг 37 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

19 цаг 41 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

19 цаг 46 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин