Жүдочид нэг мөнгөн медальтайгаар олимпыг өндөрлүүлэв

2024-08-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Францын нийслэл Парис хотноо зуны XXXIII дахь олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд манай 33 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ. Монгол тамрчдын сзүүлийн өдрүүдийн амжилтыг тоймлон хүргэж байна.

 

Гиннесийн амжилт тогтоов

 

Энэ удаагийн олимпын наадам монголчуудын хувьд эхний өдөр жүдо бөхийн 48 кг-ийн жинд мөнгөн медаль авснаар амжилт дүүрэн эхэлсэн билээ. Тодруулбал,  Дэлхийн аварга, Ази тивийн аварга "Сүлд" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Испанийн тамирчин Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялснаар алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Улмаар алтан медалийн төлөө Японы тамирчин Дэлхийн гурван удаагийн аварга, Азийн наадмын хоёр удаагийн аварга, Дэлхийн их дуулга тэмцээний таван удаагийн аварга Нацуми Цунодатай барилдаж, ялагдсанаар олимпын мөнгөн медаль хүртсэн юм. Харин эдгээр амралтын өдрүүдэд жүдо болоод усанд сэлэлт, бокс, байт харваа, хөнгөн атлетикийн төрлөжөр үргэлжилсэн юм. XXXIII дахь зуны олимпын нэг онцлох үйл явдал нь Монголын марафоны Б.Сэр-Од гиннесийн амжилт тогтоосон явдал байв. Тэрээр зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж нэрээ мөнхөллөө. Харин "Парис 2024” зуны  олимпыг наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрээр Мексикийн тамирчин Матиас Грандетай өрсөлдөж, 7:1 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Энэ удаагийн наадмын боксын төрөлд манай улсаас хоёр эмэгтэй тамирчин эрх авч чадсаны нэг нь 54 кг-ийн жинд М.Энхжаргал байв. Тэрээр хоёр тойрог дараалан ялж, шигшээ тоглолтод буюу медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Ийнхүү Туркийн боксчин Хатиче Акбастай хүрэл медалийн төлөө хүч үзсэн боловч 5:0-ийн харилцаатай ялагдал хүлээсэн юм. Түүний өрсөлдөгч Хатиче Акбас энэ жил 23 настай бөгөөд дэлхийн аваргад түрүүлсэн, манай тулаанчийн хувьд хүчтэй өрсөлдөгчийнх нь нэг байв. Парис-2024" зуны олимпын наадмын зургаа дахь өдөр буудлагын 50 метрийн урт буун дасгалын финалын шатанд ОУХМ О.Есүгэн өрсөлдсөн юм. Тэрээр  нийт 407.6 оноогоор долоодугаар байрт шалгарлаа. Түүний энэхүү амжилт нь Монголын буудлагын спортын түүхэн амжилт болж үлдэж байна.

 

19 насандаа олимпод очсон О.Хүслэн

 

"Парис-2024" зуны олимпын наадамд хүч үзэхээр очсон Монголын шигшээ багийн хамгийн залуу тамирчин нь жүдо бөхийн 78 кг-ийн жинд зодоглосон О.Хүслэн байв. Тэрээр дөнгөж 19-хөн насандаа цэнгэлийн манлай, олимпын наадамд оролцож, ирээдүйд илүү шилдэг тамирчин болно гэдгээ Парисын татамид харуулсан юм. Манай жүдоч эхний тойрогт Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдаж, базари үнэлгээгээр ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарсан. Харин шигшээ наймд үлдэх өрсөлдөөнд  Израилын тамирчин Ланир Инбартай барилдаж, ялагдал хүлээлээ. Ланир Инбар нь 24 настай, Дэлхийн аваргын алт, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. Гэвч манай тамирчны хувьд түүнээс эмээлгүйгээр, өөрийгөө дайчилж, дэлхийн шилдэг жүдочоос дутах зүйл огтхон ч байсангүй гэж бөх сонирхогчид уухайлж байв. О.Хүслэнгийн хувьд дараа, дараагийн олимпод  илүү амжилт гаргана гэдгээ “Парис-2024”-өөр нотоллоо. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн Израйлын бөх Петер Палчикт цэвэр ялагдлаа. Тэрээр энэ онд "Ченду-2024" Универсиад наадмаас хүрэл, Антальягийн гранпригаас хүрэл, Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн ба дэлхийн чансааны X байрт бичигдээд байсан юм. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд манай тамирчин А.Адъяасүрэн эхний шатандаа Казахстаны бөх Камила Беркилашийг ялж, шөвгийн 16-д шалгарсан. Харин хоёрдугаар тойрогт Туркийн жүдоч Оздемир Кайратай барилдаж ялагдал хүлээсэн юм. Оздемир Кайра нь З6 настай, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин байв. Энэ бямба гарагт жүдо бөхийн хамгийн сонирхолтой буюу багийн барилдаан болсон юм. Монголын баг “С” хэсэгт Израилын багтай учраа таарч, 3:3 харьцаатайгаар тэнцсэн. Манай багаас Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр,  А.Адъяасүрэн нар ялалт байгуулсан юм. Сугалаагаар нэмэлт барилдаан хийж, Б.Эрдэнэбаяр ялагдсанаар Монголын жүдогийн шигшээ баг энэ удаагийн олимпыг нэг мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлээ. Харин өнөөдөр чөлөөт бөх эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 149 (7393)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин