Скарлетт Йоханссон: Би талханд ёстой үнэн “нугасгүй”, жүжигчин болоогүй бол талхны үйлдвэрт ажиллах байсан

2024-08-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТҮШИГ

 

АНУ-ын Нью Йорк хотын зүрх Манхэттенд 1984 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн Холливудын од Скарлетт Ингрид Йоханссон дани эцэг, америк эхтэй бөгөөд 2018, 2019 онуудад дараалан хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчин болж байсан билээ.  2021 онд “Time” сэтгүүл түүнийг дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтдаа багтаасан байдаг.

Скарлетт Йоханссоны тоглосон кинонууд 14.3 тэрбум ам.долларын олж, түүнийг бүх цаг үеийн хамгийн их орлого авчирсан эмэгтэй жүжигчин болгожээ. Тэрээр “Тони”, “Бафта” гээд олон тооны нэр хүнд бүхий шагнал хүртсэний дээр “Оскар”-т хоёр, “Алтан бөмбөрцөг”-т таван ч удаа нэр дэвшсэн юм.

Удаа дараа дэлхийн секс бэлгэдэл, хамгийн дур булаам бүсгүйгээр нэрлэгдэж байсан тэрээр инээдмийн жүжигчин Колин Жосттой гэр бүл болсны дээр хоёр хүүхдийн эх ажээ.

Скарлетт Йоханссон “The Sunday Times” сонинд өөрийнхөө тухай юу гэж ярьсныг хүргэж байна.

♦ Би талханд ёстой үнэн “нугасгүй”, маш дуртай. Жүжигчин болоогүй бол талхны үйлдвэрт ажиллах байсан биз ээ.

 

♦ Гоо сайхныхаа жорыг би ээжээсээ уламжилсан. Тэнд ус их уу, сэрүүлгийн дуунаар хэзээ ч битгий сэр, ямар ч нөхцөлд тамхи бүү тат гэх гурван зүйл л хэлсэн байдаг.

 

♦ Би ямар хариулт өгөх талаараа бодох дургүй тул сэтгүүлчид надад амархан асуултууд тавихад их баярладаг.

 

♦ 18 настайдаа л би 25-тай эмэгтэйн дүрд тоглож байлаа. Ер нь надад жинхэнэ хүүхэд нас гэж байсангүй. Үүнд би санаагаар унадаггүй ээ. Боломж гарангуут үүнийгээ нөхөж авна даа.

 

♦ Миний үеийнхэн бол новшийн үеийнхэн. Бид ямар нөхцөлд өссөн гээч? Балиар бохь, эелдэг цээлхэн хоолойтой хөвгүүдийн поп хамтлагууд, рэп, металлын аймшигт эрлийзүүдийн үед.

 

♦ Би Франк Синатраг үргэлж биширдэг байлаа. Түүний хоолой шижир алт, амтлаг бялуунаас өөрцгүй.

 

♦ Зүв зүгээр байж байгаад гэнэтхэн хэн нэгэнд дурлана гэдэг гоё. Тийм үед амьд хэвээр гэдгээ шууд мэдэрдэг юм.

 

♦ Би Бенисио Дел Торотой цахилгаан шатанд секс хийгээгүй ээ. Нэг мулгуу сэтгүүлч л болгоомжгүйгээр тийм наргиа үг хэлсэн чинь үнэнээсээ хүлээн авч бөөн дуулиан үүсгэсэн юм. Би уг нь, “Бенисио Дель Торотой цахилгаан шатанд секс хийсэн юм шиг л болчихлоо” гэж хошигносон л доо. Гэтэл тэр “шиг л болчихлоо” гэх төсгөлийг бичилгүй хаячихсан. Үүнээс үүдэн би одоо авсанд орох хүртлээ Бенисиотой цахилгаан шатанд үүлэн борооны явдал үйлдсэн үү гэх асуултад хариулах болж байх шиг.

 

♦ Энд гэж хэлэхэд, гэрлэлтийн гол давуу тал гэвэл хүн өөрийнхөө тухай урьд нь мэдэж байгаагүй зүйлсийг ойлгодогт оршдог гэлтэй.

 

♦ Намайг 21 нас хүрэхэд миний ах төрсөн өдрийг минь тайчдаг бааранд тэмдэглэхийг санал болгож билээ. Тэнд очиход надад зориулсан тайчих бүжиг болсон нь ойлгомжтой. Тэр туранхай нүцгэн бүжигчин эмэгтэй надтай бүжиглэхдээ биед минь гүрдийсэн яснуудаараа бөөн хөх няц үлдээсэн дээ. 

 

♦ Би өөрийнхөө клонтой юу хийх вэ гэж үү? Клон маань хамт кино үзэж явдаг нэг найз маань болох биз ээ.

 

♦ Би ямар нэг нэр хүнд бүхий наадамд уригвал Эррол Флинн шиг (Холливудын ХХ зууны алдарт жүжигчин) ямагт тансаг хүрэм, бас зангиа, бас сахалтай л байх болно.

 

♦ Киноны супер баатрууд хөлөрдөг ч тэднээс хулмас үнэртдэггүй гэж бодох юм. Гэвч би тийм супер баатрууд бус мутантуудад дуртай.

 

♦ Миний дүрээр хэзээ нэгэн цагт компьютер тоглоом бүтээнэ гэдэгт найддаг. Энэ чинь киноноос хавьгүй дээр. Учир нь компьютер тоглоом дээр миний хөлний целлюлит харагдахгүй шүү дээ.

 

♦ Зурагт телевиз асаагаагүй бол би орь ганцаараа хооллох дургуй.

 

♦ Нэг удаа Лос Анжелес хотоор явж байхдаа өөрийнхөө дүрстэй аварга том сурталчилгааны самбар харж билээ. Шууд л машины тормозоо дарсан. Бронтозавр үлэг гүрвэлийнх шиг аварга том хөхөө харсан хүн өөр яах билээ.

 

♦ Би бол бохирдуу шаргал үстэй. Харин аав минь Даниас гаралтай болохоор үнэхээр цэвэр шаргал үстэй хүн. Нэг удаа би түүнээс үснээсээ тайраад өгөөч гэж гуйгаад тэрийг нь аваад үсчин орсон доо. Тэгээд миний үсийг яг ийм өнгөөр будаж өгөөч гуйсан удаатай.

 

♦ Би хэр секси, ялдам харагддагтаа хэзээ ч санаа зовж байсангүй. Харин солиотой харагдаж байна уу гэдэгтээ л санааширч сандардаг байлаа.

 

♦ Улаан хивсний ёслол дээр гарахад яалт ч үгүй алга хөлөрч, ам хатаж, зүрх цохилж, хянахын аргагүй айдас үүсдэг.

 

♦ Нэр алдартай болоход өөрийгөө бэлдэх боломжгүй. Би одоо ч гэсэн пицца худалдан авахдаа арав гаруй хүн миний зургийг гар утсаараа авахад яахаа мэддэггүй.

 

♦ Од байна гэдэг давгүй зоогийн газар дугаар үл харгалзан ширээ захиалах явдал байх шүү.

 

♦ Би харьцдаг хүмүүстээ бүрэн итгэж, итгэдэггүй хүмүүстэйгээ огт харьцахгүй байхыг эрмэлздэг дээ.

 

♦ Надад “Фейсбук”, “Твиттер”-ийн аль нь ч байхгүй. Дэмий мэдээллийг интернетээр солилцохгүй байх тусмаа би илүү их жаргалтай бүсгүй болдог.

 

♦ Би 20, бүр 19 настай биш нь ямар сайхан юм бэ. Тэдгээр насанд хамгийн их тодорхойгүй байдал үүсдэг дээ.

 

♦ Аз жаргал гэж солиорлоо юунд шилжүүлэхээ мэддэг байхад л оршдог юм шиг.

 

♦ Би царай муутай, муухай эмэгтэйн дүрд тоглохыг хамгийн ихээр хүсдэг.

 

♦ Хүмүүс дэлгэцнээ нүцгэн гарахыг порно кинонд тоглохтой байнга хольж хутгадаг даа.

 

♦ Бүгд л бүхнийг үзэгчид шийддэг гэж ярьдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд юуг ч шийддэггүй. Үзэгч өөрт нь юуг өгнө, түүнийг л хүлээн авдаг.

 

♦ Сайн кино зохиол 75 хуудсаас илүүгүй байх ёстой.

 

♦ Вуди Аллен бусдаас юугаар ялгардаг гээч? Вуди найруулагч, Вуди хүн хоёрт ямар ч ялгаа байдаггүй юм.

 

♦ Би ажиллаж хөдөлмөрлөсөөр байхаас гадна дуртай хүмүүстэйгээ хамт байхыг хүсдэг. Өөр зүйл надад хэрэггүй.

 

♦ Би хэний ч муза байхыг хүсэхгүй.

 

♦ Би өөрөөсөө үргэлж илүү ихийг хүсэн хүлээдэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 148 (7392)

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

1 цаг 27 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

14 цаг 22 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

14 цаг 22 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

14 цаг 22 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин