Венесуэльд сонгуулийн дүнг эсэргүүцсэн бослого гарч нөхцөл байдал улам хүндэрчээ

2024-08-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Насантуяагийн Жаргалмаа

 

Өмнөд Америкийн томоохон улс Венесуэль улсын парламентын сонгууль өнгөрсөн ням гарагт болж эрх баригчид ялалт байгуулснаа зарласан. Гэвч сөрөг хүчин ерөнхийлөгч Николас Мадураг өөрийн эрх мэдлээ ашиглаж сонгуулийн дүнг луйвардсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Сонгуулийн дүнг зарласны дараагаар иргэд үүнийг эсэргүүцэж жагсаж эхэлсэн юм. Үүссэн нөхцөл байдал цагдаа хүчний байгууллага шуурхай хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа ч эсэргүүцэгчдийг зогсоож чадахгүй байгаа ажээ. Цагдаа нар жагсагчид руу усан буу, нулимс асгаруулагч болон резинэн сумтай бууг ашиглаж байгаа гэв. Мөргөлдөөний улмаас зургаан энгийн иргэн амиа алдсан. Гэвч албаны эх сурвалжийн мэдээлснээр амь үрэгдсэн болон бэртсэн иргэдийн тоо албан ёсоор гараагүй байгаа аж.

Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Уильям Сааб эсэргүүцлийн жагсаалын үеэр 750 гаруй иргэн бариулагдсан хэмээн мэдэгдсэн. Мөн тэрээр уг эсэргүүцлийн жагсаал тайван замаар үргэлжилж буйг үгүйсгэжээ. Учир нь одоогийн байдлаар 50 цэрэг, цагдаагийн албан хаагч амь эрсдээд байгаа ажээ. Төрийн өндөр албан хаагчид ч мөн энэхүү жагсаалыг буруутгаж Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес тэргүүтэй хэд хэдэн хүмүүс тэрийн эргэлт хийх оролдлого хэмээн тодорхойлоод байна. Сөрөг хүчин болон тус улсын залуу сонгогчид ерөнхийлөгч Николас Мадураг засаглалын бүрэн эрхийн хугацаанд үр дүнтэй сайн удирдагч байгаагүй гэв. Улсын эдийн засаг хүндхэн сорилтуудтай тулгарч түүнээс гадна улс төрийн хэлмэгдүүлэлт нэмэгдсэн хэмээн дүгнэхээр байна. Ихэнх залуу сонгогчид  авторитар удирдагч Николас Мадураг сонуульд ялалт байгуулж, дахин төрийн эрхийг авбал улсаа орхин гарна хэмээн мэдэгдээд байна. Түүнчлэн тус сонгуулийн дүнг Латин Америкийн бусад орны төрийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Николас Мадурагын ялалтыг үгүйсгэж байгаагаа илэрхийлсэн юм. Харин ОХУ-ын Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийнхэнтэй уулзахдаа Венесуальд өрнөж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “Сөрөг хүчин ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэжээ. Мөн тэрээр үргэжлүүлэн Венесуэлийн дотоод хэрэгт оролцохгүй байхыг бусад улсуудад анхааруулж “Венесуэлийн дотоод нөхцөл байдалд гуравдагч улсууд оролцохгүй байх, улсын дотоод хэрэг гадны нөлөөллөөс ангид байх нь хамгийн чухал” хэмээн хэлсэн байна.

Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэль улсын эдийн засаг маш хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа ба нийт хүн амын 80 гаруй хувь хүн нь ядуурлаас доогуур түвшинтэй амьдарч байгаа юм. Мөн НҮБ-ын албан тоо баримтаас үзвэл сүүлийн жилүүдэд иргэд эх орноо орхих сонголт хийх болсон байна. Одоогоор нийт долоон сая гаруй иргэн эх орноосоо дүрвэжээ.

2013 оноос тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж буй Николас Мадура эсэргүүцлийн жагсаалд сөрөг хүчин болон АНУ тэргүүтэй Латин Америкийн орнуудыг буруутгаж байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн комиссар Волкер Турк “Венесуэль өрнөж буй нөхцөл байдалд аюулаас хамгаалах хүчнийхэн болон засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд зүй бусаар хүч хэрэглэсэн гэх мэдээллүүд миний санааг ихээр түгшээж байна. Учир нь Венесуэлийн ард түмэн тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй, айдасгүйгээр илэрхийлэх бүрэн эрхтэй. Эрх баригчид энэ эрхийг хүндэтгэхийг өөрийн зүгээс уриалж байна” хэмээн мэдэгдсэн. Үүнээс өмнө 2018 оны сонгуулийн дараа сөрөг хүчний удирдагч Хуан Гайдо өөрийгөө Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгчөөр зарласан ч Николас Мадуро цэрэг армийнхаа дэмжлэгтэйгээр түүнийг дарж ерөнхийлөгчийн суудлаа авч үлдэж чадсан юм. Тэрээр энэ удаагийн сонгуулийн дүнг баталгаажуулж чадвал өөрийн засаглалын эрх мэдлийг дахин зургаан жилээр сунгах юм.

Хэрэв нөхцөл байдал улам хурцадвал Мадуро болон холбогдох хүмүүс эх орноосоо түр хугацаанд гарч магадгүй байна. Учир нь эсэргүүцлийн жагсаал ерөнхийлөгчийн ордон руу чиглэж нэвтрэхээр оролдож байгаа ажээ. Түүнчлэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч Мадурагийн дэглэмийг Латин Америкийн орнуудаас Куба, Хондурас болон  БНХАУ, ОХУ тэргүүтэй хэд хэдэн улс дэмжин хүлээн зөвшөөрч байгаа юм. Ням гарагийн орой Венесуэлийн сонгуулийн үндэсний зөвлөл ерөнхийлөгч Николам Мадуро 51.2 хувь, сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес 44.2 хувийн санал авсныг зарласан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 147 (7391)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин