ОХУ-аас манай улсад суугаа 29 дэх Элчин сайд Алексей Евсиков

2024-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа долоодугаар сарын 30-нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдийн нэг болох  ОХУ -аас манай улсад суугаа  Элчин сайд Алексей Евсиковын тухай онцолж байна.

Алексей Николаевич Евсиков 1961 оны долоодугаар сарын 30-нд төржээ.  Оросын дипломатч.  Тэрээр 2023 онд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдож байв.

1978 онд Москва хотын дорно хэлний сургалттай дунд сургууль төгссөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль дүүргээд ЗХУ-ын ГХЯ-нд ажиллаж эхэлсэн юм.

Түүнчлэн 1986-2000 оны хооронд Бээжингийн Их сургуульд сурсан бөгөөд БНХАУ дахь ЗХУ, ОХУ-ын ЭСЯ-нд хоёр удаа томилогдон ажиллаж байсан.

2004-2010 онд БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны худалдаа-эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн ахлах зөвлөх,

2010-2015 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал.

2015-2019 онд Шанхай (БНХАУ) дахь ОХУ-ын Ерөнхий консул.

2019-2023 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан ажээ.

Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох зарлигт гарын үсэг зуржээ.

Англи, хятад хэлтэй.

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

14 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

15 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

16 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

16 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

16 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

23 цаг 42 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

23 цаг 42 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин