Камила Харрис намынхаа нэр хүндийг өсгөлөө

2024-07-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Н.ЖАРГАЛ

 

Өнгөрсөн долоо хоногт АН-ын ерөнхийлөгч Жо Байдэн ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг орлох нэр дэвшигчийн талаар санал асуулга өрнөж ирэх сард болон Ардчилсан намын үндэсний хурлаар албан ёсоор сонгохоор болсон. Гэвч дэд ерөнхийлөгч Камила Харрис намаасаа нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр үйл явдал эрс өөрчлөгдсөн юм. Тухайлбал Камила Харрис нэр дэвших хүсэлтээ гаргаж хандивын дансаа нээснээс 24 цагийн дотор хамгийн их хандивыг цуглуулсан нэр дэвшигч болсон. Энэхүү үйл явдлын дараагаар Америкийн сонгогчдын дунд унаад байсан Ардчилсан намын нэр хүнд өсөж Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамптай энэ тэнцэх болжээ. “New York Times”-ийн нийтэлсэн санал асуулгын дүнгээр Камила Харрис эхний долоо хоногтоо ноёр Трамптай энэ тэнцэхүйц сольж намын рейтингийг 6-7 нэгжээр ахиулжээ.

Ерөнхийлөгч Жо Байдэн өнгөрсөн сард өнгөт арьст сонгогчдын 59 хувийн дэмжлэгийг авч байсан бол Харрис нэр дэвших болсноо зарласны дагаар дээрх хувь 69 болж өсөөд байна. Түүнчлэн испани хэлтнүүдийн 45 хувийн дэмжлэгийг 57 хувь, 30 хүртэл насныхны 46 хувийн дэмжлэгийг 56 хувь болгон тус тус ахиуллаа. Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдэнийг нэр дэвшиж буйд сэтгэл хангалуун байгаа эсэх талаарх нийт сонгогчдын санал асуулгад 37 орчим хувь нь сэтгэл хангалуун гэсэн үзүүлэлт Камила Харрисыг дэвшиж байгаад 81 хувь болж огцом өсөөд байна. Энэ талаар Бүгд найрамдах намын  нэр дэвшигч Доналд Трампын сонгуулийн штаб энэ бол түр зуурын үзэгдэл хэмээн тодорхойлж байна. Трампын сонгуулийн штабын ажилтан Тони Фабрицио “Өнөөдрийн энэ болж буй өөрчлөлтүүд урьд өмнө гарч байгаагүй шинэ орчин үеийн үзэгдэл. Камила Харрисын үнэлгээ ерөнхийлөгчийн нэрээ татсанаас хойш өсөх нь ойлгомжтой. Гэхдээ ердөө ойрын хэдхэн өдөр үргэлжлээд буцаад буух болно” гэжээ.

Түүнчлэн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж олны анхаарлыг татаж буй Камила Харрис, ерөнхийлөгч Жо Байдэны хамтаар Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзлаа. Газын зурвасын мөргөлдөөний үед Жо Байдэн Израилын талыг идэхтэй дэмжсээр ирсэн. Энэ нь ч америкийн сонгогчдод таагүй болохыг хэд хэдэн санал асуулгын дүн нотолж байсан юм. Харин сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар Израилд гал зогсоох хэлэлцээрийг хийхийг санал болгож Цагаан ордонд ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа. Нетаньяхуг угтахдаа Камила Харрис “Та бидэнд хэлэлцэх асуудал олон байна” хэмээн Жо Байдены үгийг давтжээ. Уулзалтын үеэр Цагаан ордныг тойруулан нэмэлт хамгаалалт гаргаж эсэргүүцэгчдээс хамгаалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби “Газын зурваст Израил-ХАМАС-ын хооронд гал зогсооход санал зөрөлдөөн бий. Гэвч нөхцөл байдал одоо хэлэлцээр байгуулахад урьд урьдынхаас илүү ойртох боломж гарч ирсэн” хэмээн хэвлэлд мэдээлсэн байна.

АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Ардчилсан намаас дэвшсэн Барак Обама, Камила Харрисыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр хэрэв Камила Харрис Газын зурваст гал зогсоох асуудалд тодорхой шийдвэр гаргах боломж бүрдүүлж чадвал тэрээр ирэх сонгуульд ялалт байгуулж магадгүй асар том нөлөө үзүүлэх боломжтой хэмээн ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 144 (7388)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ДЭМЖЬЕ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ний өдрийг олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болгон сарын турш

9 цаг 3 мин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

9 цаг 7 мин
З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

З.Дашдаваа: Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк,нүүрсний хэргийг шийдэж чадсан

10 цаг 17 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Ногдол ашгийг энэ сард олгохоор болно

11 цаг 58 мин
Н.Учрал: Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгнө, үгүй бол дараагийн арга хэмжээг авна

Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна

12 цаг 35 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулжээ

12 цаг 45 мин
Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн х

19 цаг 2 мин
Долоо дахь Ерөнхийлөгчид зүтгэх АН-ын зургаан улстөрч

Засагт хамтарсан АН-ынхны дотоод улс төр задгай хэвээрээ л үргэлжилж буй. Тэдний нэг хэсэг нь

19 цаг 2 мин
Г.Дамдинням: Боловсролын яам ХҮН намын хүний нөөцийн яам болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 2 мин
Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Уржигдар 10 цаг 19 мин