Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

2024-07-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь хот байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 24 байгууллагын төлөөлөлтэй өчигдөр уулзлаа.  Тэрээр уулзалтын эхэнд сайдын албаа аваад ес хонож буйгаа дуулгаад тус салбарт анх дахин төлөвлөлтийг Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл санаачлан хэрэгжүүлж байсныг онцолсон юм.

Харин барилгын салбарын төлөөллүүд барилгын салбарт бодлого хэрэгждэггүй. 2016 оноос хойш агентлаг нь байгуулагдахгүй найман жил болж байна. Барилгын хөгжлийн төв гэдэг байгууллагад барилгын бодлогыг хэрэгжүүлэх 15 чиг үүргийг хариуцуулсан ч тэр газар бизнес хийгээд явчихсан. Хамгийн түрүүнд хийх ажил бол бодлогоо хэрэгжүүлэх агентлаг байгуулах нь чухал байгааг онцолсон юм. Энэ талаар Хот байгуулалтын мэдээлэл судалгааны тэргүүн Ц.Энхбаяр “Барилгын хөгжлийн төвд байгаа төрийн 4-5 чиг үүргийг яам өөрийнхөө үндсэн чиг үүрэгт татаж аваад бүтэцдээ оруулах хэрэгтэй. Эсвэл тусад нь агентлаг байгуул. Бүр болдоггүй юм бол Барилгын хөгжлийн төвөө өөрчлөн байгуулах шаардлага байна. Мөн чанаргүй арматур үйлдвэрлэдэг компани маш их байна. Үйл ажиллагааг нь зогсоохоор хэсэг хугацааны дараа дахиад ажиллаад эхэлдэг. Хэзээ нэгэн цагт гамшиг болоход хүнд байдалд орно. Барилгын зураг төсөл хийдэг компаниуд хаалгаа барихад хүрч байна. Мөн хүн төвтэй хотын хөгжил бол дэлхий нийтийн жишиг болж байна. Энэ ажлын хүрээнд манай салбарууд нэгдэж салбар хоорондын уялдаагаа сайжруулснаар үйл ажиллагаа сайжирна. Бид зөөлөн дэд бүтцийг бий болгох хэрэгтэй байна. Зөвхөн мөнгөөр бүхнийг шийддэг цаг ард үлдсэн. Үүний цаана мэргэжилтэн, удирдлага, нийт оршин суугч иргэд хотын эд эс болсныхоо хувьд идэвхтэй байх ёстой. Тиймээс хүмүүсийг өөрчилж оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн юм.

1990 оноос хойш манай улсын барилгачид өөрсдийн чадлаар гаднын улсын туршлагыг судалж ирсэн. Тэгвэл одоо аль нэг улсын стандартыг барьж ажиллах чиглэлээ тодорхой болгох шаардлага байгаа ажээ. Энэ талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Билэгжаргал “Бид 1990 оноос хойш бие даан салбараа хөгжүүлсээр ирлээ. Тодруулбал, бид өөрсдөө гадагшаа явж мэдлэг мэдээлэл хуримтлуулж түүнийгээ нутагшуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр төр болон техникийн бодлого ямар суурьтай байгааг ярихгүй бол болохоо байжээ. Хуучин стандартаа шинэчлээд явах юм уу эсвэл шинэ стандарт боловсруулж түүнийхээ дагуу явах уу. Өөрөөр хэлбэл, Япон, АНУ, Солонгос зэрэг барилгын салбар нь үсрэнгүй хөгжсөн орны бодлогын баримт бичгээс авч стандарт, дүрэм, журмаа боловсруулах нь зүйтэй юм уу гэдэг дээр санал нэгдэх хэрэгтэй байна. Аль улсын жишиг загварыг баримталж ажиллах вэ гэдгийг тодорхой болгож чадвал манай салбар аяндаа хөгжөөд явна” гэлээ.

Харин салбарын сайдын хувьд энэ жил өмнөх жилүүдэд хийж байгаагүй ажлуудыг хийж, үсрэнгүй хөгжсөн жил байх болно гэсэн юм. Энэ тухайгаа Барилга Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Барилгын салбар бол 100 жилийн түүхтэй салбар. Өнөөдрийн хөгжлийг авчирсан ахмадууд, хот байгуулалтын салбарынхан болон төрийн бус байгууллагынхантай өнөөдөр уулзаж байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг. Тухайлбал, тусгай зөвшөөрөл, Норм норматив, боловсон хүчин, сургалтын асуудлыг төрийн бус байгууллагаар шийдүүлдэг. Тэгэхээр энэ салбарын шилдгүүдтэй уулзаж санаа бодлыг нь сонсож байна. Мөн ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын бодлогоо боловсруулж байна. Ирэх жилүүдэд хот байгуулалт, барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно. Ирэх оны төсвийг хүлээлгүй төсвийн тодотгол хийж бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ. Мөн орон нутаг болон хот хоорондын амьдралын чанарыг ижил болгох тал дээр анхаарч ажиллана. Манай барилгын салбарт өмнө  нь хэрэгжүүлж байгаагүй метро, шинэ зуун мод хот болон Хархорум хотын төсөл зэрэг олон ажлуудыг энэ жил эхлүүлнэ” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 143 (7387)

 

Дээвэр уруулт дээрэмчин
Дээвэр уруулт дээрэмчин
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин