Леброн Жеймс карьерынхаа сүүлийн жилд хүүтэйгээ тоглох уу?

2024-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.ЧИНБИЛЭГ

“NBA”-н бүх цаг үеийн оноо авалтаар тэргүүлэгч,  дөрвөн удаагийн аварга, дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч ЛеБрон Жеймс өдгөө лигийн хамгийн ахмад тоглогч. Тэрээр 39 настай. Өөрөөр хэлбэл түүний зодог тайлах мөч тун ойрхон ирээд байгаа юм. 2022 оны бүх оддын тоглолтын дараа сэтгүүлчдэд “Миний сүүлийн жил хүүтэйгээ тоглох жил байх болно” хэмээн хэлсэн байдаг.

Түүний том хүү Бронни Жеймс өнгөрсөн жилд коллежийн сагсанбөмбөгийн лигт тоглосон. Ирэх 10 сард 20 нас хүрэх юм. Бронни Жеймсийн коллежийн сагсанбөмбөгийн лигт үзүүлсэн тоглолт тийм ч сайн байгаагүй. 4.8 оноо, 2.1 оновчтой дамжуулалт дундажласан гэдэг тааруу үзүүлэлт мөнөөс мөн. Гэвч Бронни Жеймс 2024-2025 оны “NBA”-н драфт-д нэрээ өгч, дажгүй сайн үзүүлэлт үзүүлсэн. Дурдсанчлан ЛеБрон Жеймс хүүтэйгээ сагсанбөмбөгийн шилдгүүдийн түвшинд хамтдаа тоглох магадлал байгаа юм. ЛеБрон Жеймсийн “Лос-Анжелес Лэйкерс” багтай хийсэн гэрээ ирэх улиралд хүчинтэй ба ирэх улиралд хүүтэйгээ тоглоод түүнийг зодог тайлна гэж олон нийт таамаглаад байгаа.

Үүний илрэл нь Лэйкерс баг драфтын 17 болон 55 дугаар сонголттой. Үүгээр Бронниг Лэйкерст нэгтгэх магадлалтай юм. Мөн энэ сарын эхээр Лэйкерс багийн ахлах дасгалжуулагчаар Жэймстэй хамт сагсан бөмбөгийн подкаст хөтлөгч, телевизийн шинжээч, хуучин тоглогч Ж.Ж.Редикийг томилсон. Дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагагүй 40 настай Орландо Мэжик болон ЛА Клипперс багийн довтлогч асан ЖЖ.Рейдик Леброны эргэн тойронд баг бүрдүүлэхээр хичээж магадгүй.

Энэ бүгдийн хариу болох “NBA”-н драфтын эхний тойрог өнөөдөр буюу зургадугаар сарын 26-ны 20:00 цагаас ба хоёрдугаар тойрог маргааш буюу зургадугаар сарын 27-ны 16:00 цагаас юм.

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 42 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 5 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 52 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 52 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин