Хэрлэн-Тооно төслийн Ажлын даалгавар II баримт бичигт талууд гарын үсэг зурлаа

2024-06-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

 

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нар Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааныхаа хүрээнд Ажлын даалгавар II баримт бичигт гарын үсэг зурлаа.

 Монгол Улс, Улаанбаатар хот - “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нарын хооронд 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-ний дагуу “Хэрлэн-Тооно” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү болон “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар 01/2024 дугаар “Ажлын тодорхойлолт”-нд 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү “Ажлын тодорхойлолт”-ын дагуу “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь дээр дурдсан ТЭЗҮ-ийг шинэчлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх юм. Уг арга хэмжээний үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах” энэхүү хамтын ажиллагаа нь амьд бүхний эх булаг болсон усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой ажлын эхлэл болж байна” хэмээн талархал илэрхийллээ.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагаа нь “Оюу толгой” ХХК-ийн шинэчилсэн стратегийн Хөрст дэлхий, Хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэлүүдийн зорилготой нийцэж байгаа бөгөөд “Хэрлэн-Тооно” төслийг Байгаль орчин, нийгэмд нөлөө багатайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлох чухал ач холбогдолтой. ТЭЗҮ-ийг дотоодын болон олон улсын стандартад нийцүүлэн сайтар боловсруулахад талуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолсон юм.

Дашрамд дурдахад, уг төслийн ТЭЗҮ-ийг анх 10 жилийн өмнө буюу 2014 онд хийж байжээ. Хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлага тавигддаг билээ.

“Оюу толгой” ХХК нь үндэсний хэмжээний усны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх стратегийн зорилгынхоо хүрээнд гол түншлэгч болох Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай хамтран “Хэрлэн-Тооно” төслийн ТЭЗҮ-ийг тодотгох төслийн санхүүжилтэд гурван сая ам.долларын дэмжлэг үзүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 110 (7354)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин