Хүн бүр хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй

2024-06-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

"Дэлхийн Монгол хүүхдүүд" арга хэмжээ болов. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээ 650 гаруй хүүхдийн парадаар эхлэв. Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран "Шангри-ла" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл жагсаал хийлээ.

Сүхбаатарын талбайд Монголын хүүхдийн ордны сурагчид үндэсний бүжиг бүжиглэж, Төрийн дуулал дуулснаар үйл ажиллагаа эхэлсэн юм.

“Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүүхэд багачуудад хүргэв. Тэрээр “Монгол Улсын хойч үе, гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд бүхэн өдөр бүр хүүхдийн баяр шиг инээд цалгисан, баяр жаргалтай, сэтгэл дүүрэн гэр бүлд өсөж торних эрхтэй. Нөгөөтээгүүр хүүхдийнхээ эрхийг хангахын төлөө хамтдаа хичээн зүтгэхийг ээж, аавууддаа уриалж байна. “Нэгдүгээрт хүүхэд” уриаг бодитоор хэрэгжүүлэхийн тулд нийслэл хот хүүхдэд ээлтэй хот байх шаардлагатай. Хүүхдэд ээлтэй хот болохын тухайд олон санаачилгыг дэмжин хэрэгжүүлж байна. Тодруулбал, хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад 800 гаруй эцэг эхийн зөвлөлийг байгуулахын зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангуулах гэх мэтчилэн хүүхдэд чиглэсэн ажлуудыг тогтмол хийж байна” гэв.

Энэ жил Сүхбаатарын талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Тодруулбал, талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг байршуулж, талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн боллоо. Мөн Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн, Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүй долоон худагт “Монгол хүү” арга хэмжээ, дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулаа.

 

Хүүхдийн марафонд 550 орчим хүүхэд оролцов

Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн тохиолдуулан “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байгууллаа.

Үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл ярианы, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд бүртгүүлжээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Марафонд оролцож буй хүүхдүүдэд талархал илэрхийлээд "Хүн бүр хүүхдийн эрхийг хамгаалах ёстой үүрэг хүлээгч юм. Жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр энэ үүргийг томчууд бидэнд сануулдаг.

Нөгөөтээгүүр, хүүхэд эрхээ мэддэг болсноор өөрийнхөө эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг зөрчдөггүй иргэн болж төлөвших суурь бүрддэг. Тиймээс хүүхэд бүр үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход гар бие оролцдог, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлдэг байгаасай" гэлээ.

Марафонд оролцсон хүүхэд бүр өөрийн барианд орж буй мөчөө гэрэл зургийн хальснаа мөнхөлж, хөгжилтэй алиалагчийн урласан бэлгийг хүүхдүүдэд бэлэглэж, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, хүүхэлдэйн баатар болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулахаас гадна “Хүслийн хайрцаг”-т өөрийн мөрөөдлөө бичиж үлдээсэн юм. Хүний эрхийн Үндэсний комисс нь “Хүслийн хайрцаг”-т өөрийн санал, хүсэлтээ үлдээсэн хүүхдүүдийн захидлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд уламжлах аж.

Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ш.Чинбат үр хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэж, олон нийтийн арга хэмжээнд өргөнөөр оролцуулж байгаа эцэг, эхэд талархал илэрхийлээд оролцогч хүүхдүүдэд амжилт хүслээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул оролцогчдод хандаж “Хүний хамгийн том өрсөлдөгч нь хүн өөрөө. Өөрийгөө ялсан хүн бүр ялагч болдог. Тиймээс та нар бүгдээрээ ялагч юм шүү” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 109 (7353)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин