Ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэг наймдугаар сард болно

2024-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Олон улсын төсвийн түншлэл байгууллага “Төсвийн нээлттэй байдлын олон улсын индексийн судалгаа”-ны 2023 оны дүнг гаргажээ. Төсвийн ил тод байдлаар манай улс 100 оноо авахаас 62 оноо авч, өнгөрсөн оны дүнгээс хоёр оноогоор дээшилснийг Нээлттэй нийгэм форумаас мэдээлэв. ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “Төсвийн нээлттэй байдлын нэг гол үзүүлэлт нь төсвийг боловсруулж хэлэлцүүлэх, хэрэгжүүлэх үйл явцад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа байдал юм. Энэ үнэлгээгээр Монгол Улс мөн 100 онооноос 19 оноо авч нэлээн доошилсон. Мөн төсвийн хяналтын тогтолцоо хууль эрх зүйд туссан байдлын үзүүлэлтээр Монгол Улс 80 оноо авсан” гэв.

Монгол Улс төсвийн нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэхэд цаашид төслийн баримт бичгийнхээ мэдээллийн иж бүрдлийг нэлээн сайжруулах хэрэгтэй байгаа нь судалгаагаар гарсан байна. Төсвийн тухайн жилийн зарлагаас гадна дараагийн хоёр жилийн зарлагын тооцооллын эдийн засгийн чиг, үүргийг арай дэлгэрэнгүй ангиллаар гаргах хэрэгтэй гэж судлаачид үзэж буй. Тодруулбал, Олон улсын судалгааны байгууллага төсвийн орлого, зарлагаа эдийн засгийн чиг үүргийн ангиллаар баталдаг байх хэрэгтэй гэжээ.

Төсвийн үүрэг, ач холбогдлын нийгмийн бүлгүүдэд нөлөөлөх тооцоо, судалгааг олон нийтэд ил тод болгох хэрэгтэйг эдийн засагчид сануулдаг.  Манайд төсвийн мэдээллийг PDF болон зурган хэлбэрээр нийтэлдэг. Энэ нь судлаачдад шуурхай дүн шинжилгээ хийж гаргахад хязгаарлагдмал нөхцөл үүсгэдэг талаар хэлсээр байгаа юм. Тиймээс төсвийн талаарх мэдээлэлд түргэн шуурхай анализ хийх боломж бүрдүүлэх үүднээс excel файлаар төсвийн мэдээллийг нийтэлдэг байх хэрэгтэй гэдгийг судлаачид онцолсон байна.

Харин орон нутгийн төсөв дэх олон нийтийн оролцоо манайд харцангуй сайжирсан гэдэг. Гэтэл энэ үзүүлэлт тааруухан гарсан байгаа юм. Үүнийг “Орон нутгийн сангийн төсөв нь улсын төсвийн маш өчүүхэн хэсэг байдаг. Тиймээс нийт төсөвтөө саналыг нь авч чадахгүй байна гэсэн үг. Илүү өргөн хүрээнд төсвийн талаарх саналыг авч үзэх хэрэгтэй” хэмээн ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам тайлбарласан юм.

2023 оны Төсвийн тухай хуульд иргэдийг оролцоог хангах талаар нэлээн нааштай заасан. Засгийн газар төсвийг боловсруулах шатанд салбар бүрээр хэлэлцүүлэх талаар тусгасан. Энэ хэлэлцүүлэг энэ оны наймдугаар сард болно. Энэ мэтээр төсвийн эрх зүйд шинээр тусгасан зохицуулалтаа хэрэгжүүлээд явах юм бол төсөв дэх олон нийтийн оролцоо сайжирна. УИХ төсвийн төсөл болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байх явцад иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах боломжийг бий болгох хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 109 (7353)

 

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 16 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 25 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 34 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 26 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 44 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 10 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 10 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин