Хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргадаг

2024-05-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх зэрэг хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргаж байна. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү? Бид энэ удаагийн “Тэд бид” буландаа манай улсад болон бусад улсад хог хаягдлыг хэрхэн боловсруулдаг талаар хүргэж байна.

 

Монгол: Хог хаягдлыг цуглуулах, булах, дахин боловсруулдаг

 

Монгол Улсад жилдээ 1.5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг аж. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад хэрэгжиж ирсэн хог хаягдлын шийдлүүд нь зөвхөн хаягдлыг цуглуулах, булах, дахин боловсруулахад  чиглэж иржээ.

Хог хаягдлын гарцыг эх үүсвэр дээр нь бууруулах, шугаман эдийн засгийг бүтэн тойрогт оруулж үр ашгийг нэмэгдүүлэхэд зорих ёстой. Ард иргэд, шийдвэр гаргагчид болон хог хаягдлын салбарт ажиллаж буй байгууллагууд өрөөсгөл ойлголттой байгаагаас болж өнөөг хүртэл бодит үр дүн гарахгүй байгаад гол асуудал байна. Нөөц болон хог хаягдлыг тогтвортой зохицуулахад юунд анхаарч, цаашид хог хаягдлыг хэрхэх талаар зөв тодорхойлох нь хамгийн чухал. Өнөөдөр гол нь компани, үйлдвэрлэгч нар хог дахин ашиглах системийг үйлдвэрлэл болон үйл ажиллагаандаа нэвтрүүлж мөрдөх шаардлагатай байгааг “Эко сум” ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Нарантуяа хэлж байлаа.

Энэхүү төв хог нягтаршуулах пресс болон шил бутлах машинтай, хаягдал шил, лонхыг бутлаад бусад түүхий эд, материалтай холин их даралтын төхөөрөмжөөр шахаж хавтан зэрэг бусад бүтээгдэхүүн гаргаж байна. Нэг ёсондоо эднийх хог хаягдлыг ангилж ялгахаас гадна боловсруулдаг аж.

 

Швед: Хог хаягдлаас эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг

 

Хог хаягдлын менежментээрээ дэлхийд тэргүүлдэг тус улс жил бүр 2.5 сая гаруй тонн хог импортолдог. Хаягдлын ихэнхийг Норвег, Их Британиас авдаг. Тодруулбал, Норвег улс жил бүр Шведэд 800 мянган тонн хог нийлүүлдэг. Швед улс 1991 оноос гаднын орны хог хаягдлыг авч эхэлсэн ба импортолсон хог хаягдлаа шатааж, байрнуудынхаа халаалтын асуудлыг төвөггүй шийддэг. Жилд хоёр сая тонн хаягдал шатаан эрчим хүч гаргаж авдаг. Түүгээрээ нэг сая байшинг дулаанаар хангаж, 250 мянган хүний эрчим хүчний асуудлыг шийддэг ажээ. Үүнээс гадна, хогноос био хий гаргаж аваад, автобуснуудаа ажиллуулдаг байна. Швед улсад хог хаягдлыг бууруулах ажил 1975 оноос эхэлсэн. Тухайн үед ахуйн хог хаягдлыг бууруулж, дахин боловсруулалтыг нэмэгдүүлж, улмаар 2020 он гэхэд хоггүй болох зорилт тавьжээ. Тус улс энэ зорилгоо биелүүлж, өдгөө Шведийн нийт хог хаягдлын нэг хувь нь л хогийн цэг дээр очиж, үлдсэн 99 хувь нь дахин боловсруулагдаж байна. Шведийн нэг иргэн жилд 467кг хог хаядаг. Харин нэг монгол иргэн дунджаар 949 тонн хог хаядаг. Үүнээс Швед улсын иргэд хог хаягдал бага гаргахад анхаардаг нь харагдаж байна.

 

Япон: Олон төрлөөр хогоо ангилдаг

 

Японд  1980-аад оны эдийн засгийн их хөөсрөлтийн үеэр хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай өсөж, улмаар эрх баригчдын хувьд хог хаягдлын асуудал толгойны өвчин болжээ. Япон улсын Байгаль орчны яамны мэдээлснээр 1993-2000 оны хооронд л гэхэд хуванцар савны үйлдвэрлэл нь гурав дахин нэмэгдэж, 360 мянга гаруй тонн болсон. Өнөөдрийн байдлаар Япон улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа хэдий ч нөгөө талдаа хог хаягдлын менежментийн үр дүнтэй систем, нийгмийн өндөр түвшний ухамсрын ачаар хуванцраас шалтгаалсан байгаль орчны бохирдол тун доогуур хэмжээнд байгаа гэхэд хилсдэхгүй.

Японы оршин суугчид өдөр тутмын хэрэглээнээс гарах хог хаягдлаа 10 болон түүнээс дээш төрөлд ангилах ёстой. Хог хаягдлын зохицуулалт дүүрэг, хот, тосгон бүрд өөр өөр байдаг тул шинэ газар нүүж очсон хүмүүс хамгийн түрүүнд “гоми” хэмээх орон нутгийн удирдлагаас тараадаг хог хаягдлаа хэрхэн ангилах тухай гарын авлагатай танилцдаг аж. Хэрэв та Японд очвол зөвхөн орон сууц төдийгүй нийтийн эзэмшлийн талбайд ч “цаас, лааз, хуванцар, шатамхай материал” гэх зэрэг олон төрлөөр ангилсан хогны савнуудтай тааралдах юм.

 

Нидерланд: Дахин ашиглалт ба тогтвортой байдал

 

Нидерланд улсад хогийг дахин ашиглах хууль бий. Тус хууль нь хуучин автомашин, ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах, цуглуулахад чиглэсэн татварын болон санхүүгийн арга хэмжээг багтаасан дагалдах дүрэмтэй билээ. Хэдийгээр тус улсад хог шатаах үйлдвэр багассан ч нийт хог хаягдлын 50 хүртэлх хувийг шатаахыг бууруулж чадахгүй байна. Үүний зэрэгцээ, хог хаягдлыг шатаахыг хуулиараа хоригложээ. Тэд хог хаягдлыг шатаах нь шинэ түүхий эдийг бүтээх нөөцийн дахин боловсруулалтын эрэлтийг бууруулж байна гэж үздэг байна.

 

Канад: Тамхины иш, дугуйг дахин боловсруулдаг

 

Хойд Америкийн тус улс дахин боловсруулалтаараа дэлхийд дээгүүрт ордоггүй ч канадчуудыг ашиглахаа больсон бүтээгдэхүүнээ хаяхын оронд зарах, өгөх, хандивлахад хүргэдэг гүн гүнзгий дугуй эдийн засгийн соёлтой. Тэд мөн дугуйг дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн, учир нь тэд материалыг асфальттай хольж, зам, тоглоомын талбайн өнгөлгөө хийхэд ашигладаг байна. Мөн Канад улс тамхины ишийг дэлхийн хамгийн их бохирдуулдаг, хаягдсан объектуудын нэг учраас дахин боловсруулахын тулд олон хотуудад сав тараажээ. Тус улс 20-хон жилийн дотор ахуйн хог хаягдлын таван хувийг дахин боловсруулдаг байснаас 64 хувь болтлоо өөрчлөгдсөн байна. 2050 он гэхэд хогийн цэг, шатаах зууханд хог хаягдал байхгүй болно гэх том зорилгыг тавьж ажиллаж байна.

 

Австри:  Хүнсний хог хаягдлыг бордоо болгон хувиргадаг

 

Хог хаягдлыг ангилах, дахивар болон ангилах нь австричуудын хувьд амьдралынх нь өдөр тутмын хэмнэл, соёлынх нь салшгүй нэгэн хэсэг гэхэд буруудах зүйл үгүй. Нийт хаягдлынхаа 54 хувь орчмыг дахин боловсруулдаг хэмээх үзүүлэлтээр тус улс дэлхийд хоёрдугаар байрт жагссан билээ. Тус улсад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт нь таван хувиас давсан бүх төрлийн бүтээгдэхүүнийг ил хогийн цэг дээр хаях болон шатаах нь хуулиар хориотой байдаг төдийгүй 2020 оноос эхлэн нэг удаагийн гялгар уутны хэрэглээг бүр мөсөн халсан юм. Сонирхолтой нь, австричууд хүнсний хог хаягдлыг бордоо болгон хувиргах зорилготой хөтөлбөрийг улс даяараа тун амжилттай хэрэгжүүлдэг юм. Таны амьдарч буй мужаас хамааран хүнсний хаягдал хүлээн авах бордооны сав нь хүрэн эсвэл ногоон өнгөтэй байх бөгөөд энэхүү саванд та жимс, хүнсний ногооны хаягдал, жимсний хальс, кофены шаар болон цайны уут, цэцэрлэгийн хог хаягдал, гал тогооны цаасан алчуур зэргийг хийх боломжтой. Хаягдал нь цэцэрлэгжүүлэлт болон био газны үйлдвэр гэх мэт төслүүдэд ашиглагдана. Жил бүр зөвхөн Вена хотод 100 мянга орчим тонн дахин боловсруулах боломжтой органик материалыг 80 мянга гаруй саванд цуглуулж, бордоо болгон боловсруулдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 20 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 20 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 20 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 20 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 20 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 20 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 35 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

14 цаг 54 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

14 цаг 59 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 2 мин