Эсрэг тэсрэг байр суурь

2023-11-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Авлигын хэргийн дагасан шүүх байгуулах тухай хуулийн төслийг дэмжиж, яаралтай горимоор батлуулахаар шийдвэрлэсэн.  Улмаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлэв.  Харин энэ асуудлаар АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, хуульч Х.Тэмүүжин мэдээлэл хийж,  шүүхийн хонгил байгуулах нь гэж мэдэгдэв.   ХЗДХ-ийн сайд асан  Х.Тэмүүжин, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарын “Эсрэг тэсрэг байр суурь”-ийг онцлон хүргэж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Анхан шатны шүүх авлигын нөлөөнд байна

-Авлига , албан тушаалын хэрэгт ногдуулж байгаа анхны шүүхээс гаргасан шийдвэр хэт хөнгөн, нөлөөнд орсон байж болзошгүй байгаа. Энэ төрлийн хэргүүд  Эрүүгийн хуульд заасан хамгийн бага ял буюу торгох ялаар шийтгүүлж байгаа. Жишээлбэл, Багануурын уурхайн захирлын хахууль авсан хэрэгт 20 гаруй сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 2.7 тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын асуудалд холбогдсон хөдөлмөрийн баатрыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурлууд явагдаж байна. Энэ үеэр олны анхаарлыг сарниулах шинжтэй үйлдлүүд гарч байна. Иймд Авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй. Харин давж заалдах шатны шүүхүүд анхан шатны шүүхийн журмаар, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар шийдвэрлэдэг байх өөрчлөлтүүдийг дэвшүүлж байна. Энэхүү өөрчлөлтийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Шинэ, супер шүүхийн хонгилтой болох гэж байна

-Засгийн газар Хууль  зүйн сайдын санаачлагаар шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах авлигын дагнасан шүүх байгуулах тухай зарлалаа.  Авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, өөрсдийнхөө авлигыг өөр аль нэг намын авлигач гэсэн нэр зүүсэн хүмүүсийг онилох байдлаар бүдэгрүүлэх оролдлого хийх нь шударга зүйл биш. Энэ Засгийн газрын санаачлагын хамгийн аюултай нь, бидний олон жил ярьж байгаа хонгил гэдэг зүйлийг маш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж болох шинэ супер шүүхийн хонгилын системийг санаачилж байгаа.  Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах нэрийн дор энэ шүүхийг байгуултал авлигын хэргийг Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхээр шийднэ, Улсын дээд шүүх Давж заалдах шатны журмаар асуудлыг шийднэ гэдэг бол сонгуулиас өмнө онилсон, чиглэсэн тодорхой хэргийг нэн даруй шийд гэдэг шийдлийг шүүхийн тогтолцоонд албан ёсоор хийж өгөх төлөв харагдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)

 

Энигмаа
Тэмүүжин тэнэг юунаас айгаав.юуч хийж чадахгүй байж хүний хийсэн зүйлийг мушгиж гуйвуулахаа зогсоо. Чиний хийсэн балаг багадаагүй. Манайд авилгын шүүх цай хоолноосч илүү чухал байна.
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

8 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

8 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

8 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

8 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

8 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

8 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

8 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

8 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

8 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

8 цаг 30 мин