“...Улс төрийн санхүүжилттэй” гэх жагсаалын “обьект” нь юу вэ?!

2023-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Улс төрийн зарим нам, тодорхой улстөрчдийн “санаачилга” бүхий жагсаал 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд болох талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хамгийн гол нь уг жагсаал “...Улс төрийн санхүүжилттэй “ байж болзошгүй аж. Энэ ноцтой. Ийм улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулах нь хуулийн чанга хариуцлага хүлээдэг. Өнгөрсөн жил нүүрсний хулгайн эсрэг жагсаалд “нөлөө” орсон нь тэр дороо тодорхой болж байв. Одоо тэрхүү жагсаалын асуудлаар нэр бүхий улстөрч шүүгдэх гээд байж байна. Түүнийг мөрдөгч, прокурорууд Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэсэн маш хатуу ял шийтгэлтэй зүйл заалтаар буруутгажээ. Ер нь бол “...Энэ жагсаал улс төрийн санхүүжилттэй юу, үгүй юу” гэдгийг хууль хяналтынхан төвөггүй мэдчихнэ л дээ. Гэхдээ энэхүү жагсаал нэлээд олон хоногийн өмнөөс “..Улс төрийн санхүүжилттэй” гээд сураг нь дуулдаад эхэлсэн. Гэсэн хэрнээ “...Ямар зорилготой, хэн рүү чиглэх вэ” гэдэг нь дуулдахгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, “...Улс төрийн санхүүжилттэй” гэх жагсаал болох юм бол “обьект” нь юу вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

34 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 44 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 49 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 36 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 36 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 24 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 56 мин