“Зэвсэгт хүчинд хийсэн шалгалтын дүгнэлт гараагүй байна”

2023-11-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энхийн цагт залуус цэрэгт амь насаа алдах нь байж боломгүй зүйл. Нөгөө талаасаа цэргүүд хатуужилтай байх хэрэгтэй. Гэхдээ, хүний амь нас ялангуяа энхийн цагт үрэгдэх ёсгүй. Б.Энхбаяр сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Хэт их дэглэлт байгаа юу. Шалтгаан юу байгааг асуумаар байна.

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-Энэ асуудалд Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлт гараагүй байна. Учир шалтгааны талаарх хариултыг хууль хяналтын байгууллага өгөх байх. Зэвсэгт хүчний салбарт алдаа, эндэгдэл гаргахгүй байх тал дээр олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ талаарх мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Болсон процессын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг иргэдэд нээлттэй танилцуулж сурталчилж байгаа. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Зэвсэгт хүчин цэргийн эмнэлгийн том албатай. Зөвхөн хавар, намар цэрэгт татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх, тэнцэхгүйн асуудал ярихаас илүүтэй үзлэгийг чанартай болгох хэрэгтэй гэлээ.

 

Б.Энх-Амгалан, П.Анужин, Г.Тэмүүлэн нарыг байнгын хорооны даргаар улираан томиллоо

 

УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг. Гэхдээ нэг удаа улираан ажиллуулж болдог журамтай.  Тэгвэл одоогийн ажиллаж байгаа байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг энэ долоо хоногийн бүлгийн  хуралдаанаараа дараагийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн юм.  Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргын асуудлыг шийднэ" гэсэн.  Улмаар өчигдөр байнгын хороодын хуралдаанд дарга нарын асуудлыг танилцуулж,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Б.Энх-Амгалан, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарыг  улираан ажиллуулахыг гишүүдийн олонх дэмжжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

37 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 29 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 41 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 47 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 27 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 59 мин