Цэргийн амь, армийн нууц хоёулаа төрийн хамгаалалтад байх ёстой

2023-11-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

 “...Цэрэгт татагдана” гэдэг нэг талаас эх орноо хамгаалах үүрэг хүлээж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр төрийн хамгаалалтад орж буй хэрэг юм. Гэвч тайван цагт алба хааж байсан цэрэг цаг бусаар амиа алдаж байна. Ийм байж болохгүй. Ер нь цэрэг амиа алддаг явдал манай улсын армид нэг бус нэлээд гарсан. Харамсалтай гэхээсээ эмгэнэлтэй юм. Хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Янз бүрийн шалтгаантай байсан тухай мэдээлдэг. Хамгийн сүүлд гарсан хэрэг явдал буюу Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг яагаад амь насаа алдсаныг хууль хяналтынхан шалгаж байна. Удахгүй учир шалтгаан нь тодорно. Тэгэх ч ёстой. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаас ХЗДХ-ийн сайдад “...ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг өгчээ. Мөн Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргүүдийн ар гэр, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх, цэргүүдийн алба хааж буй ахуй, нөхцөлийг сайжруулах, бүх ангид эрүүл мэндийн үзлэг явуулах, цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж эхэлсэн.

Ер нь бол өмнөх ХЭҮК-ын үед ч цэргийн дэглэлт, хүчирхийллийн талаар “илтгэл”-үүдээрээ удаа дараа гаргаж ирж байв. “Зууны мэдээ” ч энэ талаар хөндсөөр ирсэн. Энэ нь “...Армид асуудал байдаг” гэсэн үг. Офицер, ахлагч нарын харилцаа хандлагаас эхлээд урьдныхаас өөрчлөх зүйл олон байгаа юм. Ер нь бол армид үүнээс өөр асуудлууд ч бий. Хэдэн жилийн өмнө “...Хойд Солонгос руу онгоц зарсан” гэдэг шиг хот орчмын цэргийн ангийн газрууд “зарагдаад”, зарим анги энд тэнд толгой хоргодож яваа ноцтой мэдээллүүд бий. Хууль хяналтынхан шалгах ёстой. Энэ мэт засаж залруулах олон ч асуудал байна даа. Түүнчлэн Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахтай холбоотой олон хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, давхардлыг арилгах шаардлага байгаа юм. Сая “...Цэрэг нас барлаа” гэсэн эмгэнэлтэй явдал гарахад “...Хариуцах эзэн хэн бэ” гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирж байна шүү дээ. Гэхдээ цэрэг амиа алдсантай холбоотойгоор сүүлийн үед өрнөж буй үйл явдал савнаасаа хальчих шиг боллоо. Нийгэмд хэлэлцүүлэг өрнөв. Нэгэнт “нээнтэг”-т орсон армийнхан тэр бүрт нь дальдчиж сууна. Ийм “хэлэлцүүлэг”-ийг цагтаа Зэвсэгт хүчин командалж явсан эрхэм хүртэл цахим сүлжээнд зарлан хуралдуулж байх юм. Хамгийн гол нь энэ бүгд “...Цэрэг яагаад амиа алдаад байна вэ” гэдэг асуудлынхаа хүрээнд яригдаж чадаж байна уу. Зарим талаар хальтраад байх шиг байна. Яагаад гэхээр эдгээр үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалд халдсан явдал болох юм биш биз.

Энэ асуулт зайлшгүй тавигдах ёстой. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7.1 дэх “...Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд” гэдэгт буюу 7.1.6-д “...Зэвсэгт хүчин, бусад цэрэг” гэдгийг заачихсан. Бас энэ нь төрийн нууцад халдсан явдал үүсгэх үү. Заавал “асуух” ёстой. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн нууцад хамаарах мэдээллийг зааж өгсөн. Тэнд батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой нэлээд асуудал нууц хэмээн тодорхойлогдсон байна. Тэгэхээр “...Цэргийн амь ч, армийн нууц ч төрийн хамгаалалтад байх ёстой” гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)

 

nohoi doloo buzar bulai allagaa yargallaa nuuhgeegui um bol uhsenee nuuh gesen um
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 44 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 44 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 44 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 44 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 44 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 44 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 44 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 44 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 44 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 44 мин