Х.Нямбаатар: Улаанбаатар смарт карт компанийн гэрээг цуцлах бичиг явуулсан

2023-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэл том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарласан. Тодруулбал, аравдугаар сарын 24-өөс энэ сарын 24 хүртэл тендерт оролцох аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах юм. Энэ хугацаа баасан гаригт дуусна. Нийслэлийн Засаг дарга шинэ автобуснуудыг ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус автобуснуудад евро 5 стандартын түлш хэрэглэхээр төсөвт суулгах аж. Шинэ автобуснууд нийтийн тээвэрт явж эхлэхээр иргэн бүрд үнэ төлбөргүй зорчих карт олгох юм байна. Тус картаар иргэдийг зургаан сар зорчуулах аж. Ингэснээр нийтийн тээвэрт сууж байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн компаниудад нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэдийн тоотой уялдуулж татаас олгодог болно. 2004 онд нийслэлийн иргэдийн 40 гаруй хувь нь нийтийн тээвэрт суудаг байсан бол одоо 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг болж буурсан байна. Гэтэл нийтийн тээврийн компаниудад улсаас олгодог татаасны хэмжээ буураагүй. Энэ жил л гэхэд нийтийн тээврийн 16 компанид 268 тэрбум төгрөгийн татаас төсвөөс олгох юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хоёр аж ахуйн нэгжтэй автобусаа дулаан грашид байрлуулах хэлэлцээр хийж байна. Хэрвээ энэ амжилттай болбол бүх автобуснуудаа дулаан грашид хийж, өглөө бүхэн цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд үйлчилгээнд гаргадаг болно. Мөн автобус дотроо үнэгүй WIFI-тай байна. Түүнчлэн дулаахан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог тусгай хаалгатай, гадна өнгө үзэмж ч хамгийн сүүлийн үеийнх байна.

CU, GS25, автобусны буудал бүхэн дээр үнэгүй зорчих карт тараана. Зургаан сар иргэд үнэгүй яваад үүний дараагаас нэг сар хэрэглэх 30 мянган төгрөгийн картыг худалдаанд гаргана. Мөн Улаанбаатар смарт карт компанитай байгуулсан гэрээг цуцлах бичиг явуулсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

37 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 29 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 41 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 47 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 27 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 59 мин