Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц мэдээлэл тараасан иргэнийг олж прокурорын хяналтад шилжүүлжээ

2023-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-ийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү "Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтэлж байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТЕГ-аас дараах мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүргэж байгаа юм. 

  • 2023 оны наймдугаар сарын 30-нд Чаагий Чагнаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна” гэх илт худал мэдээллийг нийтэлжээ.
  • Есдүгээр сарын 13-ны өдөр Энхбаяр П.Ж нэртэй хаягаас “Казах иргэдийг хүмүүжүүлж, залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж, засаг төрийг эргүүлье” гэх агуулгатай худал мэдээлэл нийтэлсэн.
  • Есдүгээр сарын 13-нд Гилийн тамга гэх фэйсбүүк хаягаас “Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилалт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэх агуулга бүхий илт худал мэдээллийг нийтэлсэн.

Энэхүү мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг тагнуулын байгууллагаас тогтоон илрүүлж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах”, 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэж тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэв. 

Мөн тэрбээр "Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд хүн, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан аливаа худал мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхгүй байх, албан ёсны эх сурвалжаас аваагүй мэдээлэлд итгэж, бусдад түгээн дэлгэрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Техник, технологи хөгжсөн өнөө цагт бусдын хаягаар мэдээлэх, хуурамч хаягаас нийтэд мэдээлэх зэрэг нь илрэх боломжтой болсон учраас “Би баригдахгүй, илрэхгүй” гэж хөнгөмсөг хандаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя" гэдгийг ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

26 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 17 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 30 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 35 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 40 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 27 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 27 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 16 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 47 мин