"Эрдэнэт"-ийн 49 хувь: Прокурор шүүх хурлыг хойшлуулахаас татгалзав

2023-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой хэргийн  шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /11.21/ 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож буй зарим өмгөөлөгч хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч прокурор хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Түүнчлэн эрх тэгш байдлыг тогтоож, хэргийн материалтай танилцах боломжоор хангахыг шүүгдэгч нарын өмгөөлөгч илэрхийлсэн юм. Мөн иргэн гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлүүлэх эрхтэй. Гэвч 20 яллагдагчаас 3, 4 нь өмгөөлөгчгүй байгаа нь тэгш бус гэж тэд үзэж байгаа аж. 

Ийнхүү ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцээд, шүүх хуралдааныг түр завсарласан юм. Шүүх хуралдааныг хойшлуулах эсэхийг шүүгчид эцэслэн шийднэ. 

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч:

  • Д.Эрдэнэбат,
  • Д.Доржханд,
  • Б.Минжбадам,
  • Д.Ганбат,
  • Л.Санжаадорж,
  • Б.Болор,
  • Г.Ганзориг,
  • Д.Батжавхлан,
  • Р.Мөнхтуул,
  • Б.Мөнхсоёл,
  • Д.Эрэвгийлхам,
  • Д.Сугар,
  • Д.Энхтунгалаг,
  • О.Орхон,
  • Н.Батбаяр,
  • Ц.Пүрэвтүвшин,
  • Ч.Энхболд,
  • Ц.Нанзаддорж,
  • Э.Шижир,
  • С.Уранчимэг нарын 20 хүн,
  • Төмөр замын зураг төслийн институт ХХК,
  • Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

37 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 29 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 41 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 47 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 27 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 59 мин