О.Батнайрамдал: Сүүлийн 30 жилийн хамгийн том луйврын схем бол Эрдэнэтийн 49

2023-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 "Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой асуудлаар УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Хамгийн том луйврын схемийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно. Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн ар дахь схемийг гаргаж, тавьснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Эрдэнэтийн 49% дангаараа байгаагүй бөгөөд "Цемент шохой", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-тэй холбоотой хамт хийгдсэн луйврын схем явсныг бид ойлгосон.

Олон хулгай сүүлийн 2-3 жил зарлагдлаа. Гэхдээ бүгд шүүх дээр очиж гацдаг, хойшилдог тохиолдлыг олон харж байна. Сүүлийн 30 жил явсан хамгийн том луйврын схем бол Эрдэнэтийн 49%-ийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Цемент шохой" үйлдвэртэй хамт авах оролдлого байсан. Уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болох тул олон нийтийн анхаарал ирэх ёстой гэж бодож байна. "Цемент шохой" ТӨХК-ийн төрд учруулсан нийт хохирол 660 тэрбум төгрөг. Хөгжлийн Банкны 61 сая ам.долларын зээл нь одоог хүртэл төлөгдөөгүй.

"Цемент шохой" ТӨХК-ийн хувьд:

2011.01.12-нд тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Х.Баттулга ажлын хэсэг байгуулж, БЭЙЗМЕНТ ХХК (Компанийн эзэмшигч нь ХХБ-ны Д.Эрдэнэбилэг)-ийг байгуулсан. Ийнхүү цаасан дээрх компани Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

2012.10.15-нд Хөгжлийн Банкнаас 61 сая ам.долларын зээл авсан.

2015 онд УИХ, Засгийн газраас УИХ-ын дарга З.Энхболд хувьчлах шийдвэр гаргасан. Ингэхдээ "Цемент шохой"-н хувьчлалыг хөрөнгө оруулагчид шууд гэрээгээр өг гэсэн чиглэл гаргасан.

2015.10.8-нд Төрийн өмчийн хорооноос хувьчилсан. Өөрөөр хэлбэл БЭЙЗМЕНТ ХХК-д хувьчлагдсан.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн тухайд:

2011.12.23-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

2013.09.06-нд Концессын жагсаалтад орсон.

2014.04.04-нд Концессын гэрээ байгуулсан

2015.09.07-нд концессын нөхцөлийг өөрчилсөн.

2016.02.01-нд Улсын төсвөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. 30 жил хүчин төгөлдөр байх ёстой концессын гэрээг нэг жилийн дотор дэд бүтцээ барингуутаа илүү мөнгөний санхүүжилт авсан гэсэн үг.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-ийн төрд учруулсан хохирол нь 1.2 их наяд төгрөг байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын учруулсан хохирол нь олон нийтэд гарсан мэдээллээр 9.3 их наяд төгрөг байгаа юм. Шүүх хурлаар эцэслэн тогтоох байх. Дээрх мэдээллүүд нь олон нийтэд ил болсон мэдээлэл" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

28 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 19 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 32 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 38 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 42 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 29 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 29 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 49 мин