Авлигын индексээр Монгол Улс 2012 онд 36 оноо авч байсан бол 2022 онд 33 оноо авчээ

2023-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн Авлигатай тэмцэх  "Шүүр"  ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:-  Монгол Улс хамуундаа баригдсан борлон шиг л болчихоод байна.  Энэ бол авлига.   Эрх барих дээд байгууллага, Засгийн газар хуулийнхан, дунд шат гээд системийн авлига гэдэг зүйлд өртсөн.  Нэг зүйлийг нэг хүнийг барьж асуудлыг шийдээд энэ бол эмчлэгдэхгүй.  Том хэмжээний бодлогын өөрчлөлт хэрэгтэй.  Удахгүй нүүрсний түр хорооны сонсгол болно.  Ер нь асуудлыг түр хороогоор нээлттэй хэлэлцүүлдэг болсныг дэвшил гэж харж байна.  Гэхдээ сөрөг хүчнээс зохион байгуулах сонсголыг явуулахгүй байна.  Тухайлбал, цар тахлын үеийн мөнгөний зарцуулалтыг хэлэлцэх гэхээр болдоггүй.  Шинжээч томилж өгдөггүй. Тухайн үед гадна дотны томоохон компаниуд хүмүүсийн өгсөн хандив мөнгө хаашаа орсныг та нар ер нь мэдэж байгаа юу. 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо:-  Олон улсын байгууллагаас жил бүр авлигын индексийг гаргадаг.  2022 оны байдлаар Монгол Улс 33 оноогоор 180 орноос 116 дугаар байрт орсон. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулаад үзэхээр 2012 онд манай 36 оноотой байсан.  Сүүлийн жилүүдэд эдийн засаг, засаглалын суурь үзүүлэлтээс болж оноо буурсан байна  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 цаг 0 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 52 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 5 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

6 цаг 10 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 15 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

13 цаг 2 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

13 цаг 2 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 50 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин